Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

WORKSHOP EURASIA ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМД ОРОЛЦОВ

 Ром хотын Худалдааны танхим Монгол, Хятад, Япон, Солонгос, Бангладеш, Азербайджан улстай хамтран 2014 оны 6 дугаар сарын 9-10-нд Ром хотод Workshop Eurasia олон улсын бизнес форум зохион байгуулав. Тус форумд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчны талаар Монгол Улсын Хөрөнгө оруулалтын газрын Сурталчилгаа, зөвлөх үйлчилгээний хэлтсийн дарга Д.Ирмүүн илтгэл тавьж оролцлоо. 

Италийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Бенедетто делла Вадова бизнес форумыг нээж үг хэлэв. Ази, Италийн нийт 200 гаруй төлөөлөгчид оролцсон энэхүү бизнес форум нь Италийн ажил хэрэгч хүмүүст Ази дахь бизнес, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудын талаар танилцуулсан чухал арга хэмжээ боллоо. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.