Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.ЭНХТАЙВАН: МОНГОЛ УЛС ТОМ ГҮРНҮҮДИЙН ГЕОПОЛИТИК, ГЕОСТРАТЕГИЙН БАЙ БОЛООД БАЙНА

-“Монгол 999+” ХК маш богино хугацаанд гараад ирлээ. Бараг л толгойтой болгон бүрт гүүлэхээр зүтгэж байх шиг. Харин цаашдын үйл явц хэрхэн, яаж өрнөх вэ? гэдэг нь сонирхол тат сан асуудал болоод байна?

-Би Монгол Улс үндэсний том нэгтгэлүүд байгуулж байж хөгжил дэвшилд бодитой хүрнэ гэж бодож явдаг хүний нэг. Япон, Солонгосын богино хугацаанд үсрэнгүй хөгжс өний нууц нь үндэсний хэмжээний нэгтгэлүүдийг бий болгон түүнээ төрийн бодлогоор бүх талаар дэмжсэнд байдаг. Бид ч энэ эхлэлийг тавихаар оролдож байна. “Монгол 999+” нэгдлийг үүсгэн байгуулагчид албан ёсоор зарлаж ч амжаагүй шахам байхад маш богино хугацаанд 1500 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлсэн. Одоо ч энэ тоо өссөөр байна, хойшид ч нэмэгдэх байх гэж бодож байна. Монголчууд бид нэгдээд нэг зорилгын төлөө явах нь үргэлж амжилт ялалт авчирч байсныг түүх харуулдаг. Монгол хүний хийж ча дах ажлыг монгол хүн л хийх ёстой бо лохоос гаднынхныг ажлын байраар хан гаж, ашиг орлоготой болгох нь Монгол төрийн бодлого байж таарахгүй гэсэн итгэл үнэмшил бидэнд байна.

-Энэ олон компани ямар ч эргэлзээгүйгээр ингэж хурдан нэгдэн орж буйн гол учир шалтгаан нь юу юм бэ?

Монголчууд хүч чадлаа нэгтгээд өөрсдийнхөө ирээдүйн сайн сайхны төлөө ажиллах боломж, нэгдэх том боломж гэж ихэнхи нь бодож байгаа байх. Тэгээд ч Монгол Улс нийтийн баялагаа эргэлтэд оруулах болсонтой холбогдон түүний хувиарлалтад оролцох гэсэн эзэн хүний зүй ёсны инстикт нөлөөллөө гэж дүгнэж байна. Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын салбарт гаднын компаниудын явуулсан үйл ажиллагаа нь Монголын эрх ашигт тэр бүр нийцээд байгаагүй, гол төлөв манай хувьд алдагдалтай байсан нь Монголын ажил хэрэгч хүмүүсийн анхаарлын гадна байгаагүй юм. Яаж ийм байдлаас гарах вэ гэсэн эрэл хайгуулын он жилүүд өнгөрч байхад ийм санал санаачилга гарсан нь цаг үеэ олсон, олны сэтгэлд нийцсэн үйл явдал боллоо гэж л хэлэх байна даа.

-Монгол хүн бүр энэ бол миний компани гэж бардам хэлж чадах үндэсний том нэгдлийн тухай Та ярьж байна. Яаж ашиг, хувиарилагдах юм, хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ? Ажил үйлчилгээг энэ том орд дээр яаж зохион байгуулах юм бэ гээд тодорхой бус зүйл олон байгааг хэрхэн шийдвэрлэнэ гэж бодож байна вэ?

-Мэдээж энэ асуултыг хүн болгон л сонирхон хариулт хүлээж байгаа. Бид дөнгөж нэгдлээ байгуулаад, ТУЗ-өө сонгоод ажил эхэлж байна. Үндэсний нэгдэл маань олон мянган аж ахуй нэгжээс бүрдсэн хувьцаат компанийн хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Эхний ээлжинд Таван толгойн төслийг өөрсдийн хүчээр хэрэгжүү лэхийн тулд Монгол Улсын Засгийн газартай хэлэлцээрийн ширээнд сууж таарна. Засгийн газар уг төслийн лицензийг өөрийн мэдэлд байлгаж, оператор компаниуд шалгаруулахаар олон улсын нээлттэй тендер зарлахаар төлөвлөсөн байгаа.

“Монгол 999”- ийн хувьд төсөл дээр Засгийн газартайгаа хамтраад монголчууд бүгдээрээ оролцсон 2.7 сая гаруй хувьцаа эзэмшигчидтэй нэг компани болох зорилт тавьсан. Намуудын амлаад байсан 1.5 сая төгрөгийг хувьцаа хэлбэрээр ард түмэнд өгч, энэ нь нэг удаагийн биш, үргэлж ногдол ашиг өгч байх тийм хөрөнгө оруулалт болох юм. Тэгэхлээр хэлэлцээрийг эндээс эхлэх байх. Уг хэлэлцээрийн үр дүнгээр нэгтгэлийн ойр, хэтийн төлөвлөлт хийгдэнэ.

Үүнээс үүдэлтэй төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, олборлолт ашиг орлогын төлөвлөлт зэрэг үндсэн юмнууд маань гарч ирнэ. Хэрэв олон улсын нээлттэй тендер явуулах нь хэвээр үлдвэл монголчууд бүгдээрээ нийлээд уг хөрөнгийг босгох ажил гарна. Мэдээж оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр хариуцлагаа хүлээж таарна. Хувьцаат компанийн хуулиар л явна гэсэн үг. Энэ нь монголчуудын хувьд ашиггүй хувилбар. Хөрсөн дор байгаа баялаг маань өөрөө хөрөнгө босгох баталгаа болох учир бид хөрөнгөө барьцаалаад ямар ч хэлбэрээр мөнгө босгож чадна. Нэгэнт хөрөнгө мөнгө байгаа цагт өөрсдийн чадахгүй зүйл дээр гаднынхныг хөлслөөд ажиллуулж болно.

Өөрөөр хэлбэл Монголын төрөөс олон улсын хэмжээний үндэсний том компани бий болох эсэх нь шууд шалтгаална гэсэн үг. “Монгол 999” нь ард түмний хүсэл зоригоор бий боллоо Түүнийг дэмжээд явах эсэх нь төрөөс хамаарна гэдгийг энд хэлэх хэрэгтэй. “Монгол 999” ганцхан Тавантолгой төслөөр зогсохгүй цаашлаад төрөлжөөд үйл ажиллагаагаа өргөтгөөд монголчууд өөрсдөө юм юмаа хийдэг болох боломжийн эхлэл гэдгийг Монгол төр эрхбиш ухаарах байх гэж найдаж байна.

-Хэрэв Засгийн газар дэмжихгүй бол “Монгол 999” цаашид яах вэ?

-Бид тэгж бодохгүй байна. Ард олных нь хүсэл зориг ийм байхад түүнийг тооцохгүй байна гэдэг юу л бол, тэгээд ч ажлын байр бий болгодог, татвар төлдөг нийгмийн хэсэг нь нэгдээд нийлээд том зорилго тавьж, хамтраад улс эх орноо хөгжүүлье гээд олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай үндэсний нэгдэл төрөх гэж байхад яаж үгүй гэхэв дээ. Монгол Улс, түүний төр монголчуудын сайн сайхны төлөө байна гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Тэгээд ч Монгол Улсын Ерөнхий сайд маань өөрөө хувийн хэвшлийнхний зовлон жаргалыг мэддэг, сайн менежер гэдгээ баталж чадсан хүн шийдвэр гаргах түвшинд байгаа нь энэ асуудалд боди тоор хандан, асуудлыг илүү эрүүлээр харж чадна гэдэг итгэл манай нэгдлийнхэнд байгаа.

Энэ бол монголчууд нэгдээд нийлээд явбал амжилтад хүрч болох юм байна гэдгийг батлах сүүлийн боломж, хөгжил цэцэглэлтийг авчирч, үндэстний хувьд нэгдэл нягтрал руу явах жишиг гарц ч байж болох юм. Олон намын тогтолцоо нь Монголын нийгмийг улам их задалж, хоорондоо болсон болоогүй зүйлээр маргалдаж, сөргөлдөн хөгжлийг гацаах гол хүчин зүйл болж байгааг хаа хаанаа мэдэрч байгаа цаг үед “Монгол 999” нэгтгэл нь олон намын өөр өөр үзэл бодолтой хүмүүсийг нэгтгэж чадаж байгаагаараа бид зөв зам дээр гарч ирснийг харуулж буй үзүүлэлт шүү. Монголын түүх монголчууд нэгдэж нягтарсан үедээ амжилт ялалтыг байнга дагуулж байсан гэдгийг бидэнд үргэлж сануулж байдгийг энд хэлэх хэрэгтэй гэж бодож байна.

-Энэ дээр Тантай санал нийлж байна. Тавантолгой бол бид өөрсдөө ажиллуулж чадах орд. Хөрсөө хуулаад, нүүрсээ хутгаад ачиж чадахгүй бол бид хөгжлийн тухай, чинээлэг амьдралын тухай яриад мөрөөдөөд яах ч билээ?

-Зарим нэг хүн монгол чууд чадахгүй гээд байгаа юм. Чадаж байгаа жижиг Тавантолгой батлан харуулж байна шүү дээ. Мэдээж өндөр технологи шаардсан Оюутолгой мэтийн 2-3 км газрын гүний уурхайн хувьд бол өөр хэрэг. Харин Тавантолгойн хувьд бол хөрс хуулалтаа хийгээд ачаад байж дөнгөнө, дээр нь олсон аш гаараа кокс боловсруулах үйлд вэр, цахилгаан станц мэтийг хөрөнгө мөнгө л байхад дэлхийн шилдэг технологиор эзэн хүний сэтгэлээр хандаад бариулчихаж болох жижиг асуудал.

Бид түүхээ мартсан учир өөрсдийгөө дандаа доош хийж, бусдыг бишрэн шүтэх гаж донтой болчихож. Угтаа бол Монгол шиг дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрэн байгуулсан үндэстэн байхгүй, Монгол шиг олон удаа, олон зуун дамжин эзэнт гүрнүүдээ байгуулсан үндэстэн байхгүй шүү дээ. Энэ юу хэлээд байна гэхлээр бид үндэстний хувьд нойрноос сэрж, өөрсдөө нөөц бололцоогоо дайчлан өөрсдөдөө итгэж, нэгдэж чадвал бүх дэлхий биднийг эргэн хүндлэх болно гэдгийг л хэлээд байгаа юм шүү дээ.

-Асар том бололцоо, бо ломж бидний өмнө ирээд байгааг мэдэрч, бас дог долж байгаа. “Монгол 999”-ийн бодлого, зорилго сай хан сонсогдож байна. Гэтэл бэрхшээл саад хаа нэгтэй гараад ирдэг биз дээ. Тухайлбал, яг танайхны дараа МҮХАҮТ дээр байгуулагдсан бас нэг консорциумын дараа хүмүүсийг тэр сэргэж байсан сэтгэл замхрах тийшээ бол чих шиг санагдсаныг би хэлж байна л даа?

-Бэрхшээл тэмцэлгүй амьд рал гэж хаа байхав дээ бэрхшээл өөрөө түүнийг давж гарахын тулд л байгаа юм. Сайн муу зэрэгцэн байж хорвоо ертөнц оршиж байдаг нь бичигдээгүй хууль. Бороотой, шороотой, салхи шуурга, аянга цахилгаантай өдөр байдаггүй байсан бол нартай цэлмэг сайхан өдрийг юутай жишиж сайн сайхныг нь мэдрэх билээ гэсэн гүн ухааны сургааль байдаг. Монголд нэг дутагдал байгаа юм. Тэр нь зах зээлийн хуваарлилт хийгдээгүйгээс болдог. Хэн нэг нь бизнес хийнгүүт бүгд тэр лүү хошуурч ороод сүүлд нь түгжээ үүсгэн хэн ч ашигтай ажиллаж чаддаггүй явдал. Өөрөөр хэлбэл Тавантолгой руу нэг хэсэг нь нэгдээд орж байгаа бол бас нэг хэсэг нь бусад ордууд руу бас бүлэг нэгтгэл үүсгээд орох ёстой юм л даа. Тэгснээр бид хүчирхэг үндэсний нэгдсэн компаниудтай болж чадна. Үүнийг Япон, Солонгосын туршлага бэлхнээ хэлээд байгаа юм. Тэрнээс үндэсний хэмжээний ганц нэгтгэл байх ёстой гэсэн санаа биш юм шүү. Тавантолгойн нүүрсний ордыг зургаа хуваах төлөвлөгөөг ҮХАҮТанхим дээр ярьсан байна билээ. Энэ уурхайг геологийн тогтоц, эдийн засгийн үр ашиг, ард түмний эрх ашгийн үүднээс олон хувааж болохгүй. Яагаад гэвэл, уурхайн үе болгоны чанар бүтэц өөр. Чанартайг чанаргүйтэй нь хольж бид зарахгүй бол бүтээгдэхүүн үнэгүйднэ.

Ер нь тэгээд бүгд тэгш эзэмшье гэж байхад заавал хуваана гээд байгаа нь зөв үү. Дор хаяж тэр зургаан хэсэг хоорондоо өрсөлдөөд нүүрсээ үнэгүйдүүлнэ биз дээ. Том жижгээрээ ялгарч, ингэж бүлэглэлүүдэд хуваагдах нь Монгол Улсад ашиггүй. Бүгдээрээ нэгдье гэж байгаа үед үндэсний эрх ашгаа эрхэмлэж, хувь хувийн жижиг амбицаа дарж ажиллацгаая л даа. ТУЗ-ийн хурал нэг жилийн дараа дахиад л болно. Тэр үед зөвлөлд ороод ирэх бололцоо хэнд ч нээлттэй. Бид хоорондоо өрсөлдөж бутраад ирэх нь эцсийн эцэст гаднынханд л ашигтай. Хагаралдсан үедээ бид яаж хохирдогийг түүх гэрчилнэ. Баруун зүүнээр нь хувааж тэмцэлдүүлж байж манжууд биднийг дагаар оруулж чадсан шүү дээ.

-“Монгол 999” компаний ТУЗийн сонгууль болж тэр нь хү мүүст таалагдахгүй байна гэсэн яриа гадуур тархжээ. Ялангуяа “Ажнай”- н Бат-Эрдэнэ, “Монгол газар”- ын Мянганбаяр, тэгээд таны нэр яригдаж байгааг Та ч сонссон биз?

-Би өөрөөсөө эхлэе. Миний хувьд өөрийн компанийн ажил маш их байгаа учраас ТУЗ-д орох тухай бодол байгаагүй. Тэнд цугласан хэсэг улсууд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж чадах хүнийг ТУЗ-д оруулах хэрэгтэй, тэр нь хэн байхав гээд хоорондоо нэлээд ярилцаж байгаад над дээр санал нийлээд энэ тухайгаа хэлсэн. Тэд “Бид бие биенээ танихгүй улсууд энд цуглаад өөрийн гэсэн төлөөллөө ТУЗ-д оруулах тухай ярилцаж байгаад таныг биднийг төлөөлж чадна гэж үзлээ, гол шалгуур нь зовлон үзсэн хүн. Бидний итгэлийг алдахгүй, хэн хүний үгэнд автаад байхгүй, үндэсний эх оронч үзэлтэй хүний хувьд нийтийн эрх ашгаас бу цаж худалдагдахгүй хүн” гэсэн үндэслэл хэлж, итгэл хүлээлгэж байгаагаа тайлбарласан учир нэрээ дэвшүүлсэн.

Тэгээд ч хамгийн олон хүний саналаар ТУЗ-д орсон. Нөгөө хоёр нөхрийн маань хувьд ч иймэрхүү л байсан гэж бодож байна. Би ямар сайн сайхны бэлгэдэл загвар биш, хүн болгонд таалагдах албагүй л гэж бодож байна. Мянганбаярыг өртэй, банк дампууруулсан гээд л ярьж байна. Мянганбаяр банк дампууруулаа юу?

Сая “Монгол газар” компани ямар ч өргүй болсноо албан ёсоор зарлалаа. Монголын арилжааны банкууд уул уурхайн том төслийг санхүүжүүлэх бядгүй байгаа нь, менежмент буруу байгаа нь харагдлаа. Түүнээс зээлдэгчдээс болж банк дампуурсан юм биш ээ. “Ажнай”-н Бат-Эрдэнийн хувьд татварын асуудалтай гэж ярьж байна. Гэтэл Монголын үндэсний шилдэг татвар төлөгчөөр түүний удирдаж буй компани шалгарсан шүү дээ. Үндэсний шилдэг татвар төлөгч тэгэхээр татварын асуудалтай байж таарах уу.

-Гаднын консор циу мууд тай ижил нөхцлөөр Таван толгойн тендерт оролцох нь манайханд эрсдэлтэй биш гэж үү? Тухайлбал, хөрөнгө санхүү, туршлага мэдлэг гээд харьцуулашгүй хүчин зүйлсийг тооцохгүй байж болохгүй биз дээ?

-Тавантолгойн төсөлд оролцохоор дэлхийн мөнгөтэй хөрөнгөтэй олон компани саналаа өгсөн байсан. Мэдээж тэр нөхөдтэй өрсөлдөнө гэдэг Монголын компаниудын хувьд их хэцүү. “Монгол 999” байгуу лагдсанаар улс төр, эдийн засгийн цаашид авчрах эерэг нөлөөг бодолцон монголчууддаа итгэл үзүүлэн дэмжээд, хамтраад явах нь төр засгийн хувьд хамгийн зөв хувилбар нь л гэж бодож байна.Ямар ч сайхан сэтгэлтэй айл гэр эхлээд өөрийнхөө үр хүүхдийг л дэмждэг болохоос хүний хүүхдийг дэмжээд байдаггүй шүү дээ.

Тэрэнтэй л адил юм. Монголын төр засагт монгол хүмүүс ашиг орлоготой байх нь хэрэгтэй болохоос гадныхан ашиг орлоготой байх нь тийм ч ач холбогдолтой биш байх гэж бодож байна. Монгол Улсын УИХ, Засгийн газар монголчуу дынхаа төлөө шийдвэр гаргана гэж найдаж байна. Ямар засаг төртэйгээ удахгүй бид мэдэх болно гэж бодож байна.

-Бид зөв бодлого хэрэг жүүлж чадвал Солонгос, Япон, Хонконгийн 20-30 жилд хийсэн үсрэнгүй хөгжлийн амжилтыг богинос гон босч ирж чадна гэсэн бодол надад байдаг. Таныхаар…?

– Бид эв нэгдэлтэй байвал 10 жилийн дараа шал өөр амьдралыг бүтээн цогцлоож чадсан байна гэдэгт эргэлзэх зүйлгүй. Дэлхийд загвар жишиг болж бахархуулахад ганцхан эв нэгдэл л хэрэгтэй. Ганцхан эв нэгдэл шүү. Эв нэгдлийн хүчийг цөөн монголчууд хэдэнтээ харуулсан ш дээ. Чингис хаан өөрийн амьдралынхаа талыг Хөх Монголын тархай бутархай олон овог, аймгийг эвлэлдүүлэн нэгтгэх үйлсэд зориулсан юм. Амьдралынхаа сүүлийн хэдхэн жилийг дэлхийг эзэгнэсэн их эзэнт гүрнийхээ эхлэлийг тавихад элээсэн байдаг юм ш дээ. Үр удам, байлдан дагуулагч, баа тар жанжнууд үүнийг нь гүйцээсэн байдаг. Бид хосгүй хувь заяанд төрсөн аугаа үндэстэн гэдгээ мартсан байгаа нь өнөөгийн бидний гутамш гийн эх үүсвэр юм даа.

-“Цагаан ш о н х о р ” х о л д и н г одоо яг я м а р чиглэлээр ү й л ажиллагаа эрхэлж байна. Нэг их тодорхой байдаггүй юм шиг санагддаг?

– М а н а й к о м п а н и у л а м ж л а л т ч и г л э л ү ү д э э с гадна сүү лийн жилүүдэд уул уурхайн салбарт бодитой хайгуул судалгаа хийж гайгүй амжилтад хүрээд байгаа. Энэ салбарт арвин туршлага х у р и м т л у у л ж , үндэсний мэргэжилтэй боловсон хүчнээр бэх жүүлж чадлаа. Ирэх жилээс зарим нэг газар ашиглалт эхлэх бэлтгэл гээд ажил маш их байна.

-Таныг элдэв янзаар л ярих юм. Яагаад ийм хэл ярианд өртөх болов оо?

-Үүнийг би хэлэх ёстой гэж бодож байна. Би хөдөөний хүүхэд. Амьдрах замаа хөөгөөд хотод орж ирээд бусадтай адил бизнес, наймаа хийлээ. Одтой ч эхэлсэн. Олон мянган УАЗ-469 машин оруулж ирсэн, амжилттай борлуулсан. Тухайн үед автомашин, сэлбэгийн наймааг зөвх өн Оросын компаниуд Монголд эрхэлдэг байсан юм. Яагаад заавал оросууд хийдэг юм монгол хүн чадна гэж би зүтгээд чадсан. Ашигтай бизнес эрхлээд эхэлтэл хотын зарим бизнесмен, компани нийлж өөрсдийгөө “Арбатын хүүхдүүд” гэж нэрлээд Улаанбаатарт хөдөөний амьтан орж ирээд эзэлдэггүй юм. Зах зээл булаацалдаж өрсөлдөөд байдаггүй юм.

Чи тэр хөдөө Хэнтий рүүгээ тонил, ноос ноолуур, арьс махны ченжээ хий” гэж дарамтлах гэж үзсэн. Олон янзаар оролдсон доо. Ингээд шахаж дийлэхгүй болохоороо хотын бараг бүх “атамануудад” солонгос хөргөгч, тус бүрт нь сая төгрөг амлаад намайг зайлуулах гэж хүчилсэн дээ. Би ч хортой, шартай, омогтой хэнд ч дийлдэхгүй, дээрэлхүүлэхгүй гэсэн бодолтой хүн учраас огтхон ч бууж өгөөгүй. Янз бүрээр үзэлц сээр үлдэж чадсан. Би Улаанбаатарын эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдтэй тэмцэж байж эрх чөлөөгөө олж авсан юм. Ингэж байж Монголын бизнес, улстөр, эдийн засгийн төв Улаанбаатарт бизнес хийх эрхтэй болсон. Яа хав надтай муудалцаж явсан залууст би юм санадаггүй. Тэдний цаана улс төр, эдийн засаг, хүчний байгууллагын зарим хүний сонирхол байсан юм даа.

-Центрпойнтын хэрэг ч мөн адил ийм шалтгаанаас сэдэгдсэн гэдэг бил үү?

-Центрпойнтийн хэрэг гэж бодлогоор шуугиулж, баахан хүн хоморголж хэлмэгдүүлсэн болохоос биш хэргийн учир нь өөр зүйлд байсныг би нэгэнтээ ярилцлагадаа тодорхой хэлсэн болохоор одоо дахин нуршаад хэрэггүй биз дээ.

-Хэргийн учир нь юу байсан юм бэ?

-Ерөөсөө улс төрийн зорил готой байсан юм. Би шүүх хурал дээр “Энэ бол улс төрийн зорилготойгоор зориуд хилсдүүлж байна. Хэзээ нэгэн цагт цагаадах болно, та нар харж л байгаарай” гэж хэлснийг сэтгүүлчид сайн санаж байгаа байх. Цагаадах цаг нь ирнэ гэдгийг одоо ч дахин хэлье. Цаг хугацаа бүхнийг шүүдэг юм. “Энхтайваан! Чамайг ч үнэхээр хилсдүүлсэн шүү” гэж одоо надад нэртэй төртэй улстөрчид, хуульчид хэлдэг. Намайг хэрэгтэн болгохоор олон хүн оролцсон. Дарамтад автсан тэр хүн болгоныг би мартсан. Хойшоо харж биш урагшаа харж амьдрах хэрэгтэй. Миний туулсан амьдрал маань зураг төөргөөрөө л явсан гэж боддог. Учир мэдэхгүй хүүхэд байхдаа алдаж орон шоронд орж байсан хар үе ч миний амьдралд бий. Гэхдээ миний оюун ухаан гэмт хэргийн замаар явуулааг үйг намайг таньж мэдэх олон зуун хүн хэлнэ дээ. Би элдвээр хэлүүлэхээрээ нэг болсон. Тэглээ гээд муудсан зүйл алга. Харин ч намайг хурцалж, амьдралыг олон талаас харж, эргэцүүлэх боломж олгосон гэж боддог. Би хэзээ ч хүн дээрэлхэж, хулгай, дээрэм тонуул хийж яваагүй. Найз нөхдийг минь дээрэлхэж дарамтлахаар тэсэл гүй өмгөөлж хамгаалж бай сан нь ийм хэл ам үүсэхэд нөлөөлсөн байх гэж боддог доо.

Миний тухай элдвийн л домог байдаг тэр болгонд үнэн худал гээд явбал гүйцэхгүй юм билээ. Би боловсролтой, боломжтой хүн. Би эх оронч, үндсэрхэг үзэлтэй нэгэн. Түүхч хүн. Олон жил улс үндэстнийхээ түүх соёл, өв уламжлалыг судалж явна. Монголынхоо бахархлыг өргөхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж явлаа, зүтгэх ч болно. “Чингис хаан судлалын олон улсын төв”-ийг үүсгэн байгуулж, олон улсын монголч эр дэмтдийн уулзалт, бага хурлыг зохион байгуулж байгаа минь ч учиртай. Олон ч ном бүтээлийг хэвлүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж байлаа. Эх оронч, үндсэрхэг үзэлтэй, түүх соёлоороо бахархдаг хүн хэзээ ч ард түмнээ рекэтэлдэггүй, айлган сүрдүүлдэггүй, дарамталдаггүй юм. Би хэзээ ч амьдралдаа рекэтчин, дээрэмчин, айлган сүрдүүлэгч байгааг үй юм шүү. Би гэмт хэргийн зам сонгоод явах тэнэг хүн биш гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Туулсан амьдралаасаа би ичдэггүй, харин ч бахархдаг.

-Та Монгол Улсын ирээд үйг яаж төсөөлж харж байна. Бид хөгжлийн гараан дээр ирээд байна гэдэгтээ санаа нийлдэг үү?

-Хөгжлийн гараан дээр байна гэхээсээ илүү Монгол Улс маань хөгжих үү, мөхөх үү гэдгээ шийдэх хамгийн эгзэгтэй үед ирээд байна гэж хэлмээр байна. Өнөөдрийн байгаа эв нэгдэлгүй, намчирхаж, талцаж, хоорондоо уралцсан, авлига, хээл хахуульд автаж ялзарсан, монголчуудын өөрсдөдөө итгэхээ байсан, үн дэсний үзэл бахархлаа гээсэн, түүхээ мартсан, эрүүл мэнд, хүнсний болон экологийн аюулгүй бай дал алдагдах болсон нь үндэстнийг мөхөлд хүргэх аюулд дөтлүүлж байна. Харин одоо бид эх орныхоо эзэн шиг байж, өөрсдөдөө итгэж, өөрсдөө бүтээж, эв нэгдлээ эрхэмлэж чад вал улс орноо хөгжүүлэх, ард иргэдээрээ чинээлэг амьдрах, үр хүүхдүүдээ дэлхийн хэмжээний боловсролтой болгох, хүн амаа өсгөх алтан боломж байна.

Зөвхөн эв нэгдэл л жинхэнэ үндэсний хөгжил цэцэглэлтийг авчирна гэж би хатуу итгэж явдаг хүн. Бид тамын тогооны амьдралаа орхиж эв нэгдэлтэй явбал их үйлийг бүтээж чадна. Үүний эхлэл “Монгол 999” болоосой гэж хүсэж байна. Монгол Улсад хөгжлийн стратеги төлөвлөгөө хэрэгтэй, уг төлөвлөгөөг гаргахдаа сайн судлаач мэргэжилтний багаар өргөн хэмжээнд хийх хэрэгтэй юм. Сүүлийн үеийн судалгаануудыг харж байхад Монгол Улс маань харийн том гүрнүүдийн геополитик, геостратегийн бай болсон байгаа нь тодорхой харагддаг. Ялангуяа дэлхийн хэмжээний том ордууд маань бидэнд олз гэхээсээ илүү гарз авчрах төлөв байдал анзаарагдаж байгаа нь Монгол хүний хувьд сэтгэл зовоох боллоо. Үүнээс гарах гарцыг бид өөрсдөө олох ёстой. Энэхүү гарцын хамгийн гол хүчин зүйл нь монголчуудын эв нэгдэл мөнөөсөө мөн. Бид хичээвэл Япон, Солонгосын 20-30 жилд бүтээсэн хөгжлийг 10-15 жилийн дотор бий болгох боломж бий. Нам болж талцалгүй, чадалтай боловсролтой хүн бүрийг Монголын төлөө төр татаж ажиллуулах хэрэгтэй. Мөнх тэнгэрийн ивээлээр Монгол Улс маань хүчирхэг баян тансаг болох боломж ойрхон байна. Хамтраад улсаа хөгжүүлж ард олноо ажилтай, орлоготой сэтгэл хангалуун байлгахын төлөө хүн бүрийн хүчин чармайлт яг одоо хэрэгтэй байна. Их эв нэгдлийн төлөө, хөгжлийн төлөө жижиг амбицаа орхиж бүгдээрээ нэгдэхийг монголчууддаа чин сэтгэлээсээ уриалж байна.


Ш.ДАВААДОРЖ    "Өнөөдөр" сонин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.