Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчид захидал бичжээ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ашигт малтмалын лиценз олгох эсэх асуудлыг ҮБАЗ-өөр хэлэлцэхийг хүсч Ерөнхийлөгчид захидал бичжээ. Мөн Ашигт малтмалын тухай хуульд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийг "Иргэний танхим"-аар хэлэлцүүлж, эгэл жирийн иргэд, эрдэмтэн судлаачдын дуу хоолой, үзэл бодлыг сонсохыг хүссэн байна. 

Засгийн газраас өнөөдөр эргүүлэн татсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн шийдвэрээр зогсоосон ашигт малтмалын лицензийг дахин олгохоор тусгасны зэрэгцээ лиценз олгоход иргэд, олон нийт, орон нутгийн өөрөө удирдах болон төр захиргааны байгууллагын оролцоо хяналтыг бий болгох талаар огт дурдаагүй нь Ерөнхийлөгчийн санаачилж байсан хуулийн төслийн утга санаатай эрс зөрчилдөж байгааг ч тэрээр энэ захидалдаа онцолжээ.

Эрх баригчид "урт нэр"-тэй хуулиар хязгаарлагдсан ордуудыг стратегийн ордод авч ашиглах, дархан цаазат газар нутаг, хилийн зурвас газарт ашигт малтмал олборлохыг зөвшөөрөхөөр зэхэж байгаа тул энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч Б.Бат-Эрдэнэ гишүүн захидал бичсэн аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.