Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үймээн самуунаас эмээж, аюулгүй байдлаа чангатгалаа

 БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв буюу Тянь-Аньмэний талбайд 1989 оны хавар болсон оюутнуудын бослогын 25 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ нь ардчилал, эрх чөлөөг хүссэн зуу зуун оюутан, ажилчдын жагсаал байсан юм. Жагсагчдыг дурсах ёслолын үеэр олон нийт үймээн самуун гаргахаас сэргийлж Хятадын эрх баригчид хэдэн долоон хоногийн өмнөөс хуульч, сэтгүүлч, идэвхтэнүүдийг баривчилжээ.

Мөн бослогын талаарх интернэт дэх зарим мэдээллийг хааж, хязгаарласан байна. Олон улсын хүний эрхийн “Amnesty International” байгууллагын мэдээлж буйгаар одоогоор 66 хүнийг баривчлан байцааж байгаа бөгөөд зарим нь ор сураггүй алга болоод байгаа гэнэ. Хятадын удирдлагууд тухайн үед жагсаалыг Ардын чөлөөлөх армийн цэрэг, зэвсгийн хүчээр цус урсган дарж байсан гэж олон улс үздэг бол тус улс үүнийг оюутан, залуусын үймээн хэмээн дүгнэдэг юм.


 О.ДАРЬ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.