Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ДАЛБААГАА АШИГЛУУЛЖ 279 САЯ ТӨГРӨГ ОЛЖЭЭ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас зөвшилцөхөөр ирүүлсэн хэлэлцээрийн төсөл, зарим конвенцид нэгдэн орох тухай хэлэлцлээ. “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийг Бельгийн вант улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төл өвлөжээ.

Төслийг хэрэгж үүлснээр Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй болохын зэрэгцээ эмч, мэргэжилтнийг сургах замаар баруун бүсийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж найдаж буй.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаас дэмжсэн бөгөөд тус Байнгын хорооны гишүүд ч хэлэлцээрийг яаралтай байгуулж, ажил хэрэг болгох хэрэгтэй гэж байсан юм. Гэхдээ Дорнод дахь бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаанд гаргасан алдааг давтахгүй байхыг сануулж байлаа. Мөн хуралдаанаар Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид нэгдэн орох тухай хэлэлцсэн. Далайд гарцгүй манай улсын хувьд ийм элдэв конвенцид нэгдэх шаардлага бий, эсэхэд эргэлзэж байсан ч энэхүү конвенцийн хүрээнд Монгол Улсын далбаатай хөлөг онгоцонд ажиллаж буй далайчдын хөдөлмөрийн нөхцөл сайжрахын зэрэгцээ болзошгүй осол, зөрчил, аврах ажиллагааны үед шагнал урамшуулал, нөхөн төлбөрийн асуудлаар далбааны эзэн улсын зүгээс тодорхой зохицуулалт хийх боломжтой аж. Тэгээд ч тус конвенцид нэгдсэнээр манай улс санхүүгийн аливаа үүрэг хүлээхг үй юм байна.

Гишүүд манай улсын далбаатай хэдэн онгоц байдаг, тэдгээрт хэдэн далайчин ажиллаж буй, далбаа мандуулж явах зөвшөөрлөөс хэдий хэмжээний орлого олдог, конвенцид нэгдсэнээр Монгол Улсын Засгийн газар ямар хариуцлага хүлээх, Далайн захиргааны байгууллагын бүтэц, үйл ажиллагааны өнөөгийн байдал гэхчилэн олон зүйлийг сонирхсон. Албаны хүмүүсийн хариулснаар Монгол Улсын далбаатай 420 усан онгоц хөвж, өнгөрсөн оны байдлаар далбаа ашигласны орлого 279 сая төгрөг төвлөрүүлжээ. Мөн далайн тээврийн хамтарсан компани байгуулах талаар хэлэлцээр хийж байгаа тухай Ажлын хэсгийнхэн хэлж байсан. Байнгын хорооны хуралдаанаас дээрх конвенцид нэгдэн орох нь зүйтэй гэж үзэн, Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрсөн юм.



 Б.УРАН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.