Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Николай Платонович Патрушевыг хүлээн авч уулзлаа.  Хойд хөршийн санаачилгаар жил бүр зохион байгуулдаг олон улсын Аюулгүй байдлын зөвлөгөөнд Монгол Улс идэвхтэй оролцдогт ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга талархал илэрхийллээ.

  Хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзахдаа хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа, эдийн засгийн асуудлаар санал солилцсоны дотор хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулах, Орос-Хятадын хооронд тавих байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих тухай асуудлуудыг хөндсөн. Эдгээр асуудлыг урагшлуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ноён Н.П.Патрушеваас хүслээ. 

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшингийн урилгаар манай оронд айлчилж буйноён Н.П.Патрушев айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшинтэй албан ёсны хэлэлцээр хийх ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.