Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТӨМӨР ЗАМЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХОЁР ХӨРШИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ ИЛ, ХАРИН МАНАЙХ НУУЦ

Нүүрсний нөөцөөр дэлхийд толгой цохиж, түүхий эдийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-тай хил залгадаг монголчууд “хар алт” экспортолж буй уурхайгаас гол зах зээлтэй нийлэх 267 км төмөр замын барааг ойрын үед харахгүй бололтой. Өнгөрсөн оноос УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад шинэ төмөр замын төслийг яаралтай ажил хэрэг болгох ёстойг сануулж, Засгийн газар экспортын гарц нээх төслийг хэвтээ тэнхлэг, геополитикийн бодлого ярьсан улс төр, бизнесийн бүлэглэлээс салган, Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэлх төмөр замын цариг нарийн байна гэж шийдвэрлэсэн. Олон жил чөдөрлөгдсөн төсөл ийнхүү нэг алхам урагшилж, УИХ дөрөвдүгээр сарын 30-нд Засгийн газраас анх удаа шинэ төмөр замын тогтоолын төсөл хүлээж аваад байв. Тогтоолын төслийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар өргөн мэдүүлсэн нь УИХ-ын гишүүдийн дунд асуудал өрнүүлж, төслийг царцаахад хувь нэмэр оруулсан Зам, тээврийн сайд А.Гансүхийг төмөр замын төслөөс холдуулж, энэ асуудлын тухайд түүнийг “тэтгэвэрт” гаргав уу гэх таавар өрнүүлсэн юм.

Салбарын бодлого чиглэл, дэг жаяг эвдэгдэж, чиглэлийн яамны ажилд хэн дуртай нь хөндлөнгөөс оролцож, холион бантан болгож буйг харуулсан энэ шийдвэрийнхээ талаар Засгийн газар ямар ч тайлбар хийгээгүй. Гэвч ердөө сарын дараа Засгийн газар бас нэгэн хачирхалтай шийдвэр гарган, Н.Батбаяр, Х.Тэмүүжин нарын УИХ-д өргөн барьсан Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг эргүүлэн татлаа. Үүгээрээ Н.Алтанхуягийн танхим энэ төслийн хувь заяаг шийдэх эцсийн гарцаа тодорхойлж чадаагүй, цаашид ч байр суурь нь байн байн ганхаж магадг үйг харуулав. Н.Алтанхуяг тавдугаар сарын 22-24-нд ОХУ-ын Санкт-Петербургт болсон Олон улсын эдийн засгийн форумд оролцохдоо “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийл өгч В.И.Якунин, “Роснефть”-ийн ерөнхийлөгч И.И.Сечин, “Ростех” корпорацын ерөнхий захирал С.В.Чемезов нартай уулзсан байдаг. Тэрбээр хойд хөршийн албаны хүм үүстэй ОХУ, БНХАУ-ыг, цаашлаад Европ, Азийг холбох авто болон төмөр зам, хийн хоолой, нефтийн транзит тээврийн коридор бий болгох асуудлаар ярилцсан гэж мэдээлээд байгаа. Харин Ерөнхий сайд Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүрэх 267 км төмөр замыг нарийн царигтай байхаар тогтоож, тушаатай төсөлд шаардагдах хөрөнгийг БНХАУ-ын Сангийн дэд сайд Ши Яаобины айлчлалын үеэр яригдсан Хятадын Засгийн газраас Монгол Улсад олгох зээлээс гаргах төлөвлөгөө өвөрлөж, хойд хөршийг зорьсон байв. Гэвч ОХУ-аас буцаж ирээд Зам, тээврийн яамны ажил үүргийн хуваариас булаан байж УИХ-д өргөн мэдүүлсэн Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслөө яагаад буцаан татахад хүрэв. Шалтгаан нь юунд байсан бэ. Засгийн байр суурьт гарсан энэ огцом өөрчлөлтийг эх сурвалжууд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон ҮАБЗ-тэй холбон тайлбарлаж байна.

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан ҮАБЗ-ийн хуралдаанаар шинэ төмөр замын төслийн хувь заяа хөндөгдсөн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг Халх голын ялалтын ойн баярт ирэх хүртэл төслийг эцэслэн шийдвэрлэхгүй, Н.Батбаяр, Х.Тэмүүжин нарын УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийг эргүүлэн татахыг Засгийн газарт “зөвлөсөн” гэж мэдээлж байгаа юм. Ийнхүү Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлд барьж буй 267 км төмөр замын далан дээр нарийн эсвэл өргөн царигийн төмөр зам барих эсэхийг эрх баригч АН бодлого нэрийн дор дахин нууцалж, эдийн засгийг аврах найдвар тээж буй төслийн хувь заяа дахин тодорхойг үй хугацаагаар хойшлов. Уг нь Засгийн газар энэ төслийг гол бүтээн байгуулалтын нэгд тооцож, “Чингис” бондын хөрөнгөөс 400 сая ам.доллар зарцуулахаар шийдсэн ч тал зардлыг нь Эдийн засгийн хөгжлийн сайд олгохгүй гэж хэлсэн гэдэг. Гэсэн хэдий ч төмөр замын өргөн, нарийн байхыг Засгийн газар эрт, орой шийдэх нь тодорхой. Харин төслийн хувь заяаг энэ шийдвэрээс дутахааргүй олон бэрхшээл отож байгаа юм. Тухайлбал, Засгийн газар өнгөрсөн хугацаанд төмөр замын асуудлаар хоёр хөрштэй байр сууриа нэгтгэж амжаагүй. Ухаахудаг дахь нүүрсний ордоос өмнөд хил рүү зүглэж, Монгол, Хятадын хил, Гашуунсухайтын боомтод нийлэх хоёр талын төмөр зам 20 орчим км-ээр зөрсөн. Эл зөрүүг хоёр улсын хилийн хамтарсан комисс шийдэх ёстой ч тэд энэ асуудлаар нэг ч удаа хуралдаагүй байгаа.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөл 2013 оны төгсгөлд төмөр замын асуудлаар Улаанбаатарт хуралдсан. Энэ үед УИХ дахь АН-ын бүлэг, Засгийн газар хоёр байр сууриа нэгтгэж амжаагүй байв. Ингээд хурлаас ямар ч үр дүн гараагүй, зочид дэмий л бие биенээ сонжсоор нутаг буцсан. Түүнчлэн хөрш орнуудын төмөр замын байгууллагуудын өнөөгийн байдал, хэтийн төлөвлөгөөг судалж, Монгол Улсын газарзүйн байршлын онцлог, дэд бүтцийн хөгжил, транзит тээврийн статистик, дамжин өнгөрөх аюулгүйн баталгаа, даатгалын тогтолцоог нарийвчлан тусгааг үй, төмөр зам тавих технологийн онцлог, байгаль орчинд нөлөөлөх хүчин зүйлийг зөв тооцоогүй гэх шүүмжлэл дагуулдаг төслийн анхны өртөг 5.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан. Тэгвэл ам.долларын ханш тэнгэрт хадаж буй энэ цагт төслийн өртөг хэд дахин нэмэгдсэнийг судалсан баримт алга байгаа. Биднийг ийн мунгинаж байх зуур ОХУ 2012 онд дэвшүүлсэн Зүүн өмнөд Ази-Европыг холбосон “Хуурай газрын гүүр” болох стратегийн зорилтоо хэрэгжүүлж байгаа. Энэ зорилтод тусгагдсанаар хойд хөрш Транссибирийн төмөр замыг зорчигч болон чингэлэг тээвэрт хослуулан ашиглаж, хилийн төмөр замын өртөөнүүдээ шинэчилж, БНХАУ, ОХУ-ыг холбосон гурав дахь төмөр замын гарцыг Биробиджан- Тунжиан хооронд нээж буй.

Харин өмнөд хөрш БНХАУ хоёр жилийн өмнө Өвөрмонголын 10285 км үргэлжилдэг, долоон гол зам, есөн салаа маршруттай төмөр замын ачаа тээврийн сүлжээг 2020 он гэхэд 14300 км-ээс уртасгах төл өвлөгөө боловсруулсан байдаг. Үүний тав нь нүүрс тээх маршрут гэсэн тодотголтой. Энэ төлөвлөг өөнд тусгаснаар Өвөрмонголын Ганцмодны боомтыг Өмнөговийн Гашуунсухайтын боомттой холбох, Мандал боомтыг Дорноговийн Ханги, Зүүн Хатавчийн боомтыг Сүхбаатар аймгийн Бичигт, Рашаант боомтыг Дорнодын Нөмрөг, Ар хашаатын боомтыг Дорнодын Хавирга боомттой төмөр замаар холбох юм. Хятадын Засгийн газар 2015 онд ашиглалтад оруулахаар тооцсон бүтээн байгуулалтаа идэвхтэй урагшлуулж байгаа гэсэн мэдээ бий. Хоёр хөрш төмөр замыг хөгжүүлэх төл өвлөгөөгөө зураг, маршрут, бодлоготойгоо хамт ийнхүү ил тод зарлаж байгаа бол манай эрх баригчид хөгжилд хөтлөх төслийг нууцын зэрэглэлд багтаан хав дарж, цаасан дээрээс амилуулж дийлээгүй сууна.

Өнөөдөртөө эдийн засгийн хямралаас гарах найдварт тооцогдож буй ч ирээдүйд Евроазийг холбох том гүүр болох шинэ төмөр замын төсөлд “хар алт”-ыг тун ойроос хямд үнээр авах сонирхолтой, дэлхийн түүхий эдийн гол зах зээл болох өмнөд хөршийн, нөгөө талаар одоо ашиглаж буй цорын ганц төмөр замын дэд бүтцийн 50 хувийг эзэмшдэг хойд хөршийн сонирхол тэнцүү тусах ёстой. Ийм тэнцвэрийг барьсан цагт монголчуудын зорилго биелнэ гэж мэргэжилтнүүд үздэг. Харин Засгийн газар УИХ-аас эргүүлэн татсан төсөлд хоёр хөршийн сонирхлыг тусгахдаа бие биенээ хулхиддаг монгол зангаар хандан, өмн өх он жилүүдийн гашуун түүхийг давтчихгүй байгаасай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.