Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХАЛИАРТАЙ КАРБОНАРА

“Rosewood” рестораны ерөнхий тогооч Клифе Арранд “Амт”-аар дамжуулан гарын хоолооороо дайлж байна. Тэрбээр Италийн Ром хотынхны брэнд болсон гахайн утсан махтай карбонараг монголчуудын амталгаанд тохируулан халиартай хийлээ. Монголд ургадаг халиар орсноороо энэ хоол онцлог. Уг нь халиарны оронд яншуй орох учиртай гэсэн.

Карбонара пастаг уурхайчдын хоол хэмээдэг аж. Энэхүү хоолонд хар перец чухал аж. Нүүрсийг бэлгэддэг юм гэнэ. Эрхэм аав нарт зөвлөхөд айхтар ур чадвар шаардахгүй энэхүү хоолыг эх, үрсийн баяраар эхнэр, хүүхдэдээ хийж өгөөрэй. Сэтгэлийн бэлэг болно.

ХИЙХ АРГА:

Гоймонг 5-7 минут чанаад, шүүнэ. Өндөгний цагаан, шар уургийг ялгаж тусад нь аваарай. Цагаан уураг дээр 20 гр сүү хийж, хутгана. Халаасан хайруулын тавагт чидун болон цөцгийн тос хийж гахайн махыг зөөлөн галаар шарна. Шаржигнуур бас улаан шаргал болтол нь шарах учиртай. Үүн дээр халиарыг нэмж, давс перцээр амтлаад дээрээс нь 100 гр сүү хийгээрэй. Бэлэн болсон махан дээр гоймонг нэмээд таглаж, галаа унтраана. Ойролцоогоор 2 минут болгоод плиткийг дахин асаагаад, хоолон дээр өндөгний цагаан уураг, пармезан бяслаг хийж хутгана. Ингэснээр хоол сүмстэй болдог аж. Бэлэн болсон хоолоо тавганд аягалж, дээр нь өндөгний шар уургийг түүхийгээр нь тавиад давс перцээр амтлаарай.

Сонирхуулахад, АНУ-ын тогооч Клифе Арранд найман настайгаасаа хоол хийсэн гэнэ. Монголд ирэхээсээ өмнө Бостонд хувийн ресторантай байжээ. Манай улсад хоёр долоо хоногийн хугацаатай хоолны сургалт явуулахаар ирээд нэг мөр үлдэхээр шийджээ. Тэрбээр монгол эхнэртэй гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.