Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТУРКИЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ИСТАНБУЛЫН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ

 Монгол Улсаас Истанбулд суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очир 2014 оны 5-р сарын 26-нд Туркийн Гадаад хэргийн яамны Истанбулын төлөөлөгч, элчин сайд Угур Кенан Ипек-тэй албан өрөөнд нь танилцах уулзалт хийлээ.  Уулзалтаар Ерөнхий Консул Э.Мөнх-Очир, Маниса мужийн Сома хотноо уурхайн осол болж олон хүний амь үрэгдсэн явдалд эмгэнэл илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий Консулын Газар Истанбул хотноо албан ёсоор нээгдэж буйг мэдэгдэн Истанбул хотноо ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хийгээд хоёр орны худалдаа эдийн засаг, соёлын харилцааг өргөжүүлэх нь консулын газрын тэргүүлэх чиглэл болохыг дурдав.  

Туркийн Гадаад хэргийн яамны Истанбулын төлөөлөгч, элчин сайд Угур Кенан Ипек Истанбул хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээгдэж буйд сэтгэл ханамжтай буйгаа дурдаад Монгол-Туркийн түүхэн харилцааг улам өргөжүүлэн шинэ шатанд гаргахын чухлыг онцлон тэмдэглэв.  Истанбул хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, Монголын соёл урлагийг Туркийн ард түмэнд сурталчлах хийгээд эдийн засгийн харилцааг улам өргөжүүлэх тал дээр идэвтэй хамтран ажиллахаар санал солилцсон уг уулзалт найрсаг дотно уур амьсгалын дунд болж өнгөрлөө.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.