Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТАЙЛАНДЫН АРМИ 18 ДАХЬ УДААГАА ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙВ

 Хууль эрх, эмх журмыг сахихын тулд улс орондоо дайны байдал тогтоож буйгаа Тайландын арми энэ сарын 20-нд зарлав. Цэргийн командлал ард түмэндээ телевизээр дамжуулан хандахдаа энэ бол цэргийн эргэлт юм уу одоогийн Засгийн газрыг огцруулж буй юм биш, армид ихээхэн эрх мэдэл олгож байгаа л явдал гэж мэдэгдсэн бол Хуурай замын цэргийн командлагч, генерал Прают Чан-Оча хоёр хоногийн дараа цэргийн эргэлт хийж, "энх амгалан байдал бий болгох эрхэм зорилготойгоор" Засгийн газрын үүргийг цэргийнхэнд шилжүүлж байгаагаа зарлалаа.

Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоож буйгаа өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Тайландын арми мэдэгдэв. Үүнээс өмнө тус улсад хөл хорио тогтоож 22.00-05.00 цагт гудамжинд хүн явахыг хориглосон юм. Энэ журам амралт сувиллын газруудад ч хамаарах аж. Цэргийн Засгийн газар Сенатаа бас тараав. Түүнчлэн төр, засгийн алба хашиж байсан 155 хүнийг улс орноосоо гарч явахыг нь хориглов. Энэ хүмүүсийг цэргийнхэн баривчилж эхэлсэн тухай мэдээ ч дуулдаж байна.

Хөдөлмөрийн сайд байсан Чалерм Юбумрунгийг хүүтэй нь хамт баривчлаад байгаа аж. Ерөнхий сайд, хатагтай Ийнглак Чинаватыг ч бас баривчилжээ. Тайландад одоо эрх мэдлийг бүх төрлийн зэвсэгт хүчин, цагдааг нэгтгэсэн Үндэсний зөвлөл гартаа атгаж байна. Түүнийг дээр өгүүлсэн генерал Прают Чан-Оча толгойлж байгаа юм. Тэрбээр бас цэргийн Засгийн газрын Ерөнхий сайд болоод буй. Түүний тушаалаар Тайландад хуурай замын цэргийн мэдэлд байдаг ганц радио, телевиз л ажиллаж байна. Тайланд улсад цэргийн эргэлт хийх нь элбэг тохиолддог үйл явдал гэж хэлж болно. 1950-иад оны эхнээс хойш тус улсын арми эрх мэдлийг 17 удаа өөртөө авсан байдаг. Хамгийн сүүлд 2006 онд цэргийн Брюссельд байдаг Еврейн музей орчимд буудалцаан болсноос хойш Бельги улсын цагдаагийн байгууллага еврей нар олноор цуглардаг газруудаар байнгын харуул ажиллуулах болсон байна. Энэ буудалцаанд оролцсон хэмээн сэжиглэгдэж буй нэг жолоочийг цагдаа нар саатуулжээ. “Уг аллага нь еврейчүүд болон түүний улсын эсрэг байнга өдөөн хатгалга хийж байдгийн уршиг” гэж Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хэлсэн байна. Бельгийн прокурорын байгууллага энэ явдлыг үндэстнүүдийн хоорондын зөрчилтэй холбож үзэхгүй байгаа аж. Гэтэл Бельгийн Дотоодыг хамгаалахын сайд Жоэль Мильке уг үйлдлийг “еврейн эсрэг алан хядах ажиллагаа” гэж нэрлэсэн байна.

Тавдугаар сарын 24-нд “Audi” машинтай хоёр хүн Еврейн музей рүү ойртож ирээд гал нээсэн аж. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр үүний уршгаар дөрвөн хүн амиа алджээ. эргэлт болж Ерөнхий сайд байсан Таксин Чинаватыг огцруулснаас хойш Тайландын цэргийнхэн нэлээд тэвчээртэй байсан гэж хэлж болно. Гэлээ ч өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн хямрал газар авсаар улс төрийн сөргөлдөгчдийн хооронд болж байсан яриа хэлэлцээрүүд амжилт олоогүйгээс сая цэргийн ээлжит эргэлт хийлээ. Энэ үйл явдалд дэлхийн томоохон гүрэн, олон улсын нэр хүнд бүхий байгууллагууд хэрхэн хандаж байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, сэтгэл зовниж буйгаа Индонез, Филиппин, Австралийн Засгийн газрын төлөөлөгчид илэрхийлсэн бол ардчиллыг даруй сэргээн тогтоохыг Япон улс уриаллаа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри цэргийн эргэлт хийснийг зөвтгөх үндэслэл байхгүй гээд иргэний Засгийн газрын үйл ажиллагааг сэргээн, ардчилал, хүний эрхийг, тэр дундаа хэвлэлийн эрх чөлөөг сахихыг уриаллаа. Мөн цэргийн тусламжийн хүрээнд Тайландад 3.5 сая доллар өгөх байснаа АНУ зогсоожээ. 2015 оны эхний улиралд Тайландтай цэргийн хамтарсан сургуулилалт хийх гэж байснаа цуцаллаа.

Онцгой байдлын нөхцөлд авч буй аливаа арга хэмжээ иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактыг чанд мөрдсөн байх ёстойг НҮБ-ын хүний эрхийн Дээд комиссар Нави Пиллей онцлов. “Хүлээцтэй байж, улс орныхоо эрх ашгийн төлөө хамтарч ажиллахыг талуудад уриалж байна. Иргэний Засгийн газрын бүрэн эрхийг ардчилсан засаглалын үндсэн зарчим гэж цэргийнхэн үзэж хүндэтгэлтэй хандах ёстой” гэж Европын холбооны Гадаад бодлогын албаны мэдээнд өгүүлжээ.


 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.