Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.ЭРДЭНЭБИЛЭГ, М.ОДГЭРЭЛ НАР ШИЛДЭГ НЬ БАЙЛАА

Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн 2014 оны УАШТ нийслэл хотноо 10 өдөр үргэлжилж өндөрлөлөө. Энэ тэмцээнийг “Бодьбадмаараг” компани ивээн тэтгэж ССАЖЯ , Монголын даамын холбоотой хамтран амжилттай зохион байгуулав. Улсын аваргын шигшээ тэмцээнд эрэгтэй 14 даамчин өрсөлдсөнөөс Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Д.Эрдэнэбилэг, эмэгтэй 12 даамчнаас “Хасу мегастарс” клубийн залуу тамирчин, спортын дэд мастер М.Одгэрэл нар түрүүллээ. Эрэгтэйчүүдийн сүүлийн өргийн тоглолтод их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал нар хоорондоо тоглож, тэнцээ хийснээр коэффициентийн илүүгээр гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг улсын аваргын 11 дэх түрүүгээ хүртсэн бол хүрэл медалийн болзлыг спортын мастер Ц.Хашчулуун хангаж, 2011 оны амжилтаа давтлаа. ДДХМ Р.Манлай коэффенцентийн дутуугаар шагналт IV байрт шалгарсан юм.

Эмэгтэйчүүдийн хувьд шинэ аварга төрлөө. Тэмцээний сүүлийн өргийн өмнө “Хасу мегастарс” клубийн тамирчин, спортын дэд мастер М.Одгэрэл 17 оноогоор түрүүлэх болзлоо хангасан. Гэхдээ тэрбээр сүүлийн өрөгт спортын мастер М.Хишигбаяртай эвийн гэрээ байгуулж, 18 оноотойгоор тэмцээнээ өндөрл өсөн юм. Даамын спортын амьд домог, дэлхийн 13 удаагийн аварга, Беларусийн их мастер Зоя Голубеваг “Улаанбаатар 2013” ДАШТ-ий XIII өрөгт хожиж шуугиан тарьж байсан спортын дэд мастер М.Одгэрэл насанд хүрэгчдийн улсын аваргын анхны алтан медиалиа ийнхүү хүртэж өсөх ирээд үйтэй тамирчин гэдгээ нотоллоо. Тэрбээр тэмцээний гол өрсөлдөгчид болох улсын хошой аварга, спортын мастер Б.Нандинцэцэг.

Өнгөрсөн оны улсын аваргын мөнгөн медальт,спортын залуу мастер Г.Хэрлэнмөрөн, спортын мастер Г.Амгалан нарыг хожиж, спортын мастер Е.Ариунзаяатай тэнцсэн байна. “Голомт” банкны тамирчин спортын мастер Г.Амгалан, Сүхбаатар дүүргийн тамирчин, спортын мастер Е.Ариунзаяа нар мөнгө, хүрэл медалийн эзэн болсон юм. Г.Амгалангийн хувьд УАШТ-ээс хүртсэн анхны медаль болж байгаа бол туршлагатай мастер Е.Ариунзаяагийн хувьд, өмнө нь гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаа нэг медалиар нэмлээ. Энэ оны УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид VI сард Тайландад болох Ази тивийн АШТ-д оролцох эрх өвөртөллөө. 2014 оны улсын аварга, их мастер, гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг, дэд мастер М.Одгэрэл нартай манай сурвалжлагч уулзаж ярилцлаа.

М.ОДГЭРЭЛ: ИХ МАСТЕР БОЛОХ ЗОРИЛГОТОЙ

-Зуун буудалт даамын спортод хөл тавьсан үеэ эргээд дурсвал ямар вэ?

-Би Увс аймгийн Тэс суманд мэндэлсэн. 16 настай, спортын дэд мастер цолтой. Аав Моломжамц инженер мэргэжилтэй, ээж Цэвэлмаа бага ангийн багш. Тэд маань хоёр намайг зуун буудалт даамын спортод хөтөлсөн анхны багш. Би дөрвөн настайгаа даам сурч, тоглож эхэлсэн. Гэр бүлээрээ нийслэл хотод ирж “Шавь” цогцолбор сургуульд суралцах болсон. Зөв хүмүүжилтэй, сэтгэн бодох чадвартай, оюунлаг хүн болгохыг зорьсон гэр бүлийнхний маань хүсэл биелж байгаа болов уу. Би хоёр ахтай, нэг дүүтэй.

-Тэмцээнд хэзээнээс оролцох болсон бэ?

-Увс аймагтаа тэмцээнд оролцож байгаагүй. Нийслэл хотноо “Шавь” клубт нэг жил хичээллэж эхэлсэн үеэс өсвөр үеийнхний дунд зохиогддог зуун буудалт даамын тэмцээнд оролцож эхэлсэн. Хожил, хожигдлыг олон үзэж байсан, гэхдээ шантраагүй.Тэр бүхэнд аав, ээж болон сургууль, анги, хамт олон маань урам өгдөг.

-Өсвөр үеийн тэмцээнд үзүүлсэн амжилт?

-Зуун буудалт даамын 2008 оны өсвөрийн улсын аваргын алдрыг хүртсэн. Тус тэмцээнээс 2013 онд мөнгө, энэ жил хүрэл медаль авлаа. Ази тивийн АШТ-ээс нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна. Өнгөрсөн жил Узбекстаны нийслэл Ташкент хотноо зохиогдсон тивийн АШТ-ээс 14-16 насны охидын блиц төр өлд алт, үндсэн төрлөөс хүрэл медаль хүртэж байв. Миний спортын амжилт сүүлийн хоёр жил ахиж байгаа нь 2013 оны Ази тивийн аварга, олон улсын их мастер (GMI) Д.Баттулгын удирдлага дор хичээллэсний ач тус. Өнгөрсөн жил манай эх оронд болсон зуун буудалт даамын ДАШТий тэмцээний XIII өрөгт би дэлхийн 13 удаагийн аварга, Беларусийн их мастер Зоя Голубаваг хожсон ч, тэр тэмцээнд амжилт үзүүлж чадаагүй нь харамсалтай.

-Энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ та өрсөлдөгч нараа хол орхиж, тасархай түрүүллээ.

-Би нэг ч хожигдолгүй, анх удаа улсын аваргын алдрыг хүртлээ. Тэмцээний гол өрс өлдөгч спортын мастер Г.Амгалан, Б.Нандинцэцэг нарыг хожиж, Е.Ариунзаяатай тэнцсэн. Хэд хэдэн хүнд өрөгт төгсг өл өө амжилтаа хийснээр ялсан шүү.

-Улсын аваргын алдрыг хүртсэнээр та Азийн АШТ-д оролцох эрх хүртсэн шүү дээ?

-Би өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлснээр тивийн аваргын тэмцээний гурван төрөлд оролцох эрхтэй боллоо. Зургадугаар сард тивийн аваргын тэмцээнд насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөнө. Би “Хасу мегастарс” компанийн тамирчин тул тивийн аваргын бэлтгэл сургуулилтаа Д.Баттулга багштайгаа хийнэ. Сүүлийн үед тэмцээн уралдаанд оролцоход тусалж дэмжиж буй Ж.Түмэн-Аюуш захиралтай “Хасу мегастарс” ХХК-ий хамт олонд талархаж байгаагаа “ТЦ” сониноор уламжлан илэрхийлье.

-Таны ойрын үед тавьж буй зорилт?

-Юуны өмнө тивийн АШТ-д амжилттай оролцох. Цаашдаа амжилтаа ахиулж олон улсын их мастер болох зорилттой. Сургуулиа дүүргээд санхүү, нягтлан бодогчийн чиглэлээр суралцахын зэрэгцээ даамын спортоор тууштай хичээллэх бодолтой.

Д.ЭРДЭНЭБИЛЭГ: ДАШТ-Д ЭРЧИМТЭЙ БЭЛТГЭЖ БАЙНА

-УАШТ-ий аваргын алдрыг 11 дэх удаагаа хүртэж,нэгэн дээд амжилтын эзэн боллоо?

-Дундаа хэд хэд завсарласны эцэст ахин энэ алдрыг хүртлээ.Миний УАШТий амжилтын гараа 1995,1996 онд мөнгөн медаль хүртэж эхэлж байлаа. Жилийн дараа буюу 1997 оноос насанд хүрэгчдийн улсын аваргад түр үүлснээс хойш 11 дэх аваргын алтан медалийнхаа эзэн боллоо.Өнгөрсөн жил Ташкентийн Азийн АШТ болон Сүхбаатар аймагт болсон УАШТ-ээс мөнгөн медалийн амжилт үзүүлсэн.

-Энэ жил түрүүлэх зорилгоо биелүүллээ. Өрсөлдөгч нарынхаа талаар бодолтой байна вэ?

-Тэмцээнийг ССАЖЯ, ”Нью Майнд” ХХК, ”Бадмаараг” төв, Монголын даамын холбоо хамтран амжилттай зохион явууллаа. Шинэчлэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж буй О.Мэндбаяр Ерөнхийлөгчтэй Монголын даамын холбоо тэмцээний бэлтгэл ажлыг сайтар хангаж, өвөрмөц байдлаар зохиов. Тэмцээний эхнээс өнгөрсөн оны улсын аварга, их мастер Г.Ганжаргал бид хоёр тэмцээнийг хошуучилсан.Төгсгөлийн өрөгт бид хоёрын хэн хожсон түрүүлэх байв. Г.Ганжаргал эхэлж ширүүн довтолсон Тэнцсэн тохиолдолд коэффенцетийн илүүгээр би түрүүлэх боломжтой байсан юм. Бидний өрөг тэнцэж өндөрлөсөн. Хүрэл медаль хүртсэн спортын мастер Ц.Хашчулуун, ДДХМ Р.Манлай, ахмад тамирчин, спортын мастер С.Даваадорж, залуу мастер Ц.Отгонбилэг нар жигд тоглосон. Р.Манлайгийн хувьд медаль хүртэх аз дутах шиг болсон. Холбоо энэ жил өрөг бүрийн амжилтыг үнэлж мөнгөн шагнал олгосон нь сайшаалтай.

-Та их мастер Г.Ганжаргалын хамтаар тивийн АШТ-д оролцох эрх хүртлээ?

-Өнгөрсөн жил Д.Баттулга түр үүлж, их мастер болж би мөнгөн медаль хүртсэн. Энэ удаагийн тэмцээнд боломжийн амжилт үзүүлэхийн төлөө бэлтгэлээ сайтар базаана. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын даамчид өндөр амжилт үзүүлэх болсон нь өрсөлдөөнийг нэмэгдүүлж байна. Энэ удаа ч тэд гол өрсөлдөгч байх болов уу. Ирэх жил Бээжин хотод зохиогдох зуун бууудалт даамын ДАШТ-д оролцох эрхээ энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнээс авах зорилготой. Мөн БНХАУ-д болох дэлхийн оюуны спортын наадамд оролцоно. Оюуны спорт тэр дундаа зуун буудалт даамын төрөлд үндэсний шигшээ баг байгуулахад төр,засгийн зүгээс дэмжлэг хэрэгтэй байна. Тамирчид бидний хувьд ч ивээн тэтгэгч, дэмжигч нарын хүрээ хязгаарагдмал байдаг талтай.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.