Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шадар сайд олон сая төгрөгийн асуудлаар тайлбар өгчээ

УИХ-ын гишүүн, Шадар  сайд Д.Тэрбишдагва хэд хоногийн өмнө АТГ-ын ажилтнуудад олон сая төгрөгийн асуудлаар тайлбар өгсөн нь бидэнд  тодорхой боллоо. Хууль хяналтын  байгууллагынхан  энэ  талаар ямар нэг мэдээлэл  өгөхөөс  татгалзаж  буй  юм.  Бидэнд   олдсон  мэдээллээр  Газрын  тосны  газрын  дарга  асан,  талийгаач  Д.Амарсайхантай  хамтран  мөнгө  угаасан,  их  хэмжээний  татвараас  зайлсхийсэн  гэх  хэрэгт  холбог доод  байгаа  “Тэнгри  холдинг”  компанийн  захирал  Х.Анхбаяраас  320  мянган  ам.доллар  авсан  асуудлаар  мөрдөгчид  Шадар  сайдаас тайлбар авчээ. Хэдэн  жилийн өмнө авсан гэх энэ  мөнгийг Шадар сайдын хувийн “ТБД андууд” компанийнхан зээлсэн гэдэг ч өнөө  болтол төлөөгүй аж.

320 мян ган ам.доллар хүнд өгөөд  мартчих  хэмжээний  мөнгө  биш гэдэг нь тодорхой. Гэтэл  зээлдүүлэгч  нь  их  хэмжээний  ам.доллар  өгөөд  хэдэн  жил болсон ч буцааж авах  талаар төдийлэн санаа тавиагүй бололтой юм. Х.Анхбаяр  нарын  хэргийг  шалгах  явцад  дээрх  асуудал  илэрсэн  бөгөөд  зээлдэгчид төлөх гэж яараагүй,  зээлдүүлэгч  “мартсан”  нь  мөрдөгчдийн  анхаарлыг  татжээ.  Ша дар  сайд  Д.Тэрбишдагва  дээрх  мөнгөний  талаар  “Сайн  санахгүй  байна,  Анхбаярыг  зүс  таних  төдий,  манай  компанийнхан  зээлсэн  байх”  гэснээс  өөр  тодорхой  зүйл  яриагүй  гэх  юм.  

Дашрамд  дурдахад,  Шадар  сайдын  ах  нь  Онцгой  байдлын  ерөнхий  газрын  даргын  зөвлөх  хийдэг  юм  байна.  Тэрбээр   нийс лэлийн  Онцгой   байдлын  газрын  Нөөц   бүрдүүлэлтийн  хэлтэст  ажиллаж  байсан  бөгөөд  хөрөнгө  шамшиг дуулсан  асуудлаар  хуулийн  байгууллагад  шалгуулж буй аж. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.