Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Сүхбаатарыг огцруулах шаардлага хүргүүлжээ

Дундговийн удирдлагууд бас  л бужигнаж эхэлжээ. Тус аймгийн ИТХ­ын 25 төлөөлөгчийн  13 нь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулахаар ИТХ­ын  дарга С.Буджавт шаардлага хүргүүлсэн байна. Засаг даргыг огцруулах болсон шалтгаанаа орон  нутгийн сонгуулиас хойш нэг  жил зургаан сар өнгөрөөд бай­хад  үйл  ажиллагааны  хөтөлбөрөө  батлуулаагүй,  шийдвэр  гаргах  түвшинд  төрөл  саднаа  томилон  төрийн албыг төрлийн алба болго­сон, Төрийн албаны тухай хуулийг  зөрчин, хууль бус томилгоо хийж,  хөрөнгө зарцуулж байгаа гэсэн үндэслэлээр тайлбарлажээ.  Мон гол Улсын Засаг захиргаа,  нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 32.6  дахь заалтыг үндэслэн, тус аймгийн ИТХ 15 хоногийн дотор уг  шаардлагыг хэлэлцэж, олонхийн  саналаар шийдвэрлэх аж.  Тус аймгийн ИТХ энэ сарын  24­нд 2014 оны анхны хурлаа  хийнэ. Уг хурлаар орон нутгийн  төсвийн тодотголоо хэлэлцэх бололтой. Үүний дараа ирэх долоо  хоногт С.Сүхбаатарыг огцруулах,  эсэхийг шийдэх сурагтай. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.