Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Талийгаач Д.Амарсайханы хэргийг тусгаарлахгүй

“Тэнгри холдинг” компа­ нийн захирал Х.Анхбаяр нарт  холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан  шатны II шүүх өчигдөр хэлэлцэхээр болж, ШШГЕГ­ын  харьяа Цагдан хорих 461 дү­ гээр ангийн хурлын танхимд  хэргийн оролцогчид очсон  байлаа. Гэвч нэг шүүгдэгчийнх  нь өмгөөлөгч хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээ мэдэгдсэнээр энэ  сарын 29­ний 10.00 цаг хүртэл  хурлыг хойшлуулав. 2013 оны дол дугаар сарын  5­нд  Х.Анхбаярт  эрүүгийн  хэрэг үүсгэсэн бөгөөд тус компанийн нэр дээр бүртгэл тэй  ашигт малтмалын 45 тусгай  зөвшөөрлийн заримыг цуцлах хууль зүйн үндэслэл  нь бүрдээд байхад АМГ­ын  ажилтнуудтай  хуйвалдаж  сунгасан, хахууль өгсөн, төрийн  албан  тушаалтнуудтай  хамтран мөнгө угаасан гэсэн  үндэслэлээр  АТГ­ын Мөр­ дөн шалгах хэлтэст шалгасан  юм. Түүнээс гадна 3.6 тэрбум  төгрөгийн татвар төлөөгүй  нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж. Бас АМГ­аас  олон улсад зарласан нээлттэй  тендерт оролцохдоо тодорхой албан тушаалтанд хахууль  өгсөн нь тогтоогдсон гэж  хууль хяналтын байгуулла ­ гаас яллах дүгнэлт үйлдэн  шүү хэд  шилжүүлсэн  юм.  Уг  хэ рэгт  Газрын  тосны  газрын  дар гаар  ажиллаж  байсан  талийгаач  Д.Амарсайхан  болон  А.Чанд мань, Н.Отгонболд гэсэн дөрвөн хүн холбогдсон аж. Д.Амарсайхан агсны хэр­ гийг тусгаарлаж болзошгүй  гэж үзэж байсан ч түүний  өм гөөлөгч Р.Пүрэвлхам “Тус­ гаарлахгүй шийдвэрлэх бо­ломж той.  Миний  үйлч лүүлэг­ чийн гэм буруугүйг нотлох  үндэслэл бий. Х.Анхбаярын  мөнгө угаасан хэрэгт талийгаач ямар ч холбогдолгүй гэдгийг мэдэгдмээр байна” гэв. Харин Х.Анхбаярын эх нэр  Б.Баярмаа “Миний нөхрийг  мөнгө угаасан гэж буй бол  манай хөрөнгө оруулагч томоохон,  нэртэй  компаниудыг  гутаан доромжилж байна  гэсэн үг. Миний нөхрөөс авлига авсан гэх төрийн албан  тушаалтан нэг ч байхгүй” гэж  ярилаа.

Г.РА ВЖ А А

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.