Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэргийн нисгэгчид байлдааны онгоцтой болж магадгүй

Батлан хамгаалах яамны эрх бүхий албан ту­шаалтнууд ойрын үед ОХУ­ыг зорихоор бэлтгэж  байна. Тэд тус улсын Хол боо ны цэрэг­техникийн хам ­ тын ажиллагаа ны албаныхантай уул заж, сөнөөгч,  бөм бөг дөгч “Як­130” онгоц авахаар ярилцах аж. Тус  албаны дарга Александр Фомин хэвлэлд өгсөн  ярилцлагадаа  Монгол,  Вьетнам,  Ла тин  Америкийн  зарим оронд байлдааны онгоц нийлүүлэхээр хэлэл­цэж байгаа тухайгаа дурдсан байсан. ОХУ­ын Эрхүү  мужийн “Irkut” корпорацид “Як­130” онгоц үйлдвэрлэ­дэг юм байна. Тус үйлдвэрийнхэн 2016 он хүртэл  захиалга ихтэй байгаагаас манайд онгоц нийлүүлж  чадахгүй байж магадгүй гэнэ.  Манай Зэв сэгт хүчнийхэн эхний ээл жинд дээрх  загварын хоёр онгоцыг зээлээр авахаар ярилцаж  буй юм байна. Нэг “Як­130” онгоц 10 гаруй сая ам.  доллар байдаг бөгөөд байлдааны үүрэг гүйцэтгэхээс  гадна  сургалтад  ашиглах  боломжтойгоороо  давуу  аж. Манай зэвсэглэлд байсан “Миг­21” он гоцнуудын  ашиглалтын хугацаа дууссан тул цэргийн нисгэгчид  дадлага сургууль хийгээгүй удаж буй гэнэ.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.