Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ӨРИЙН БОСГЫГ 70 ХУВЬ БОЛГОВОЛ ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИНӨ ГЭВ

У ИХ дахь МАН-ын бүлгийн  өчигд рийн  хуралдаанаар  Өрийн удирдлагын тухай  хуулийн төслийн талаар хэлэлцжээ.  Өрийн хэмжээг ДНБ-ий 70 хувьтай  тэнцэхээр болгож өсгөхөөр уг төсөлд  тусгасан юм. Энэ талаар МАН-ын  бүлгийн ахлагч С.Бямбацогт, гишүүн  Ж.Энхбаяр нар мэдээлэл хийлээ.  Одоогийн байдлаар Монгол Улсын  иргэн бүр дөрвөн сая долларын өртэй  байгаа гэнэ. Хэрэв өрийн босгыг  нэмэгдүүлбэл ирэх онд нэг иргэнд  ногдох өрийн хэмжээ 5.8 сая, 2016  онд 6.4 сая доллар болно хэмээн тэр  ярив. Мөн “Өрийн босгыг нэмснээр  2014 онд 6.8 их наяд, ирэх онд 2.8 их  наяд, 2016 онд 2.2 их наяд төгрөгийн  зээл авна. Одоогоор 8.8 их наяд  төгрөгийн зээл авчихсан. Тэгэхээр  нийт 20 орчим их наяд төгрөгийн  өрөнд орох нь. Өр, зээл нэмэгдээд  эдийн засаг, иргэдийн амьдрал  сайжрахгүй байна. Эсрэгээр ДНБ ий өсөлтийг 2015 онд 16-10.2, 2016  онд 14-7 хувь болгож бууруулахад  хүрлээ.

УИХ хоорондоо зөрчилтэй  хууль баталж болохгүй. Өнгөрсөн  дөрвөн жилд Төсвийн суурь хууль,  Төсвийн тогтвортой байдлын  тухай хууль баталсан. Гэтэл Өрийн  удирдлагын тухай хууль эдгээр  хуультай зөрчилдөж байна. Төсвийн  тогтвортой байдлын тухай хуулиар  ДНБ-тэй харьцах өрийн хэмжээ 40  хувь байх ёстой. Гэтэл одоогийн  байдлаар ОУВС-гийн тооцсоноор  өрийн хувь 62, Дэлхийн банкны  тооцоогоор 50 хувьд хүрсэн байна.  Байшингийн суурийг орхиод дээвэр  барих боломжгүй. Үндсэн хуультай  зөрчилдөнө. Ингэж болохгүй гэсэн  шаардлагаа бид Тамгын газарт хүргүүлнэ” гэлээ.  Мөн тус Бүлгийн хуралдаанд  хорих байгууллагуудын удирдлагыг  дуудаж мэдээлэл сонссон байна.  Сүүлийн үед нийгмийн цочирдуулсан  ноцтой гэмт хэрэг олноор гарсан.  Түүнчлэн гэм буруутайг нь шүүхээр  тогтоогоогүй хүн хорих байгууллагад  эмнэлгийн тусламж авч чадалгүй  нас барсан. Гэмт буруутай нь  тогтоогдоогүй ч хоригдож буй 1364  хүн бий гэсэн мэдээллийг хорих  газрын удирдлагууд өгчээ. Эдний 400  орчим нь гурван сараас дээш хугацаагаар хоригдож буй аж. Жилээс  дээш хугацаагаар саатуулагдсан 35  хүн бий, тэднийг улиралд нэг удаа  дуудаж байцаалт авдаг гэсэн. ХЭҮК,  УИХ-ын Хүний эрхийн дэд хороо  энэ байдлыг анхаарах ёстой хэмээн  МАН-ынхан үзэж байна.

Газрын тухай хуулийн төслийг  мөн энэ долоо хоногт хэлэлцэнэ.  Энэ талаар гишүүн Ж.Энхбаяр “Энэ  бол Үндсэн хуулийн дараа орох суурь  хууль. Тиймээс ирээдүйг харсан, урт  настай хууль батлах учиртай. Одоо  оруулж ирсэн төсөл хангалтгүй  байна. Эхлээд Газрын талаар төрөөс  баримтлах бодлого баталсны дараа  үүнийг ярих учиртай. Бэлчээр,  газар тариалан, газар өмчлөх,  эзэмших, ашиглахтай холбоотой  бүх харилцааг зохицуулна. Бүх  ард түмний санал асуулга явуулж,  холбогдох салбарынхны саналыг  сонсож, хэлэлцүүлэг хийх ёстой.  Тэгэхээр энэ төслөө Засгийн газар  татаж авах нь зүйтэй” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.