Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцно

 УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс эдийн засгийн байдал хүндэрч,  валютын ханш өссөн нь Монголбанкны бодлого буруугаас үүдэлтэй  гэж үзэж байна. Тэд өчигдөр энэ тухай мэдээлэл хийж, тус банкны  ерөнхийлөгч Н.Золжаргалын асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх ёстой  гэлээ. Гишүүд түүнд хариуцлага тооцох тухай тогтоолын төслийг  өргөн мэдүүлэх бололтой.  Өрийн босгыг нэмэгдүүлэхийг тэд дэмжиж буй аж. Гэхдээ энэ  асуудлыг төсвийн тодотголтой уялдуулж шийдэх нь зөв гэлээ.  Төсвийн тодотголд “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг төсөвт  оруулж тооцох талаар хөндсөн. Энэ талаар гишүүн Ц.Даваасүрэн  “Бондын хөрөнгийг төсөвт оруулж тооцох боломжгүй. Хөрөнгө  оруулалтад зориулж бонд гаргасан. Тиймээс Зээлийн эрсдэлийн  сан байгуулж асуудлыг шийдэх нь зөв” гэсэн юм. Урсгал зардлыг  40 тэрбум төгрөгөөр хэмнэж байгаа. Үүнийг гишүүн “Тансаг  хэрэглээний зардлаас 40 тэрбум төгрөг хассан” хэмээн онцолсон.  Ер нь бүтцийн өөрчлөлт хийж, илүү орон тоог цомхтгох нь зардал  хэмнэх том гарц гэдгийг тэр сануулна лээ.  Үүнээс гадна УИХ-ын чуулганаар дэмжлэг авалгүй “унагсан”  Газрын тосны тухай хуулийн төслөөр байр сууриа илэрхийлэв.  Х.Болорчулуун гишүүн уг хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж  байсан юм. Тэрбээр “Хэрэв энэ хуулийг баталсан бол газрын тосны  салбараас олох төрийн ашиг 50 хувь хүрэх байсан. Гэвч ганц хүний  саналаар унагалаа. Бүтээгдэхүүнээс олсон орлогоо Монголоор  дамжуулах нь энэ хуулийн гол заалт байсан. Гэвч МАН-ынхан, мөн  нөхөр нь Газрын тосны газрын дарга учраас гишүүн С.Одонтуяа  эсрэг санал өгсөн. Үүний ард ямар том эрх ашиг байсныг эндээс  харж болно” гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.