Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ЭЗЭН-100”-ГИЙН ЭРЧИМЖҮҮЛЭХ ШИД ЮУ ВЭ

УИХ Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлаад 10 гаруй хонож байна. 25 заалттай энэ тогтоол нь эдийн засгийн хүндрэлээс гарах, ирэх жилүүдийн эрчимтэй өсөл тийн суурийг цутгах зорилготой. Эдийн засгийг идэвхжүүлэх суурь шийдвэрүүдийг Засгийн газар 100 хоногт багтаан гарга хаар төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд 30 бизнесменийг багтаа сан зөвлөл байгуулав. Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайханаар ахлуулсан тус зөвлөл Засгийн газ рыг зөвлөмж, санал, санаачилгаар ханган ажиллах гэнэ. “Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх 100 хоног” буюу “ЭЗЭН-100” гэж нэрийдэж буй идэвхжүүлэх арга хэмжээнүүдийг авсны да раа эдийн засагт ямар өөрчлөлт гарах вэ. 

Улс орны эдийн засаг сэргэх үү. Олон нийт  үүнийг л хүлээж байгаа. Эдийн засаг хэрхэн  өөрчлөгдөх талаар Монголбанкны гаргасан  төсөөллийг шинжилж, шиншилж үзье. “ЭЗЭН-100”-гийн эрчимжүүлэх шид юу вэ.

АМЕРИК ДОЛЛАР НААШ ИР, НААШ ИР 

Гадаад валютын урсгалыг сайжруулах,  эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх заалтууд  тогтоолыг түүчээлжээ. Монгол Улсын 2014 оны  төсвийн тухай хуульд нэмэлт, өөрлөлт оруулах  гэнэ. Төсвийн зардлыг 20 хувиар бууруулж, 1.1  их наяд төгрөг хэмнэх аж. Энэ жил төсвөөс 1.1  их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр  төлөвлөсөн. Тэгэхээр төсвийн хөрөнгө оруулалтыг бүгдийг нь “царцаана” гэж ойлгож  болох нь. Мөн төгрөгийн гадаад валюттай  харьцах ханшийг төсөвт 1384 гэж тооцсоноо  өөрчилж, бодит байдалд ойртуулах аж. Энэ бол  эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх их том арга  хэмжээ юм. Үүнээс цааш ам.доллар далласан  заалтууд үргэлжилнэ. Ашигт малтмалын  тухай хуульд өөрчлөлт оруулах, хайгуулыг  сэргээх, “Оюу толгой” төслийн далд уурхайн  бүтээн байгуулалт, “Тавантолгой” төслийг  түргэтгэх, Тавантолгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээ хүрэн чиглэлийн төмөр зам,  тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барих, аялал  жуулчлал хөг жүүлэх, хөрөнгө оруулалтын сан  байгуулах заалт гадаадаас санхүүжилт татаж,  ам.долларын урсгалыг сайжруулан бизнесийг  цэцэглүүлэх сэдэлтэй. Ашигт малтмалын тухай хуулийг өөрчилж,  хайгуулыг сэргээснээр хүчингүй болсон,  цуц лагдсан, маргаантай байгаа 300 гаруй  лиценз олгож, 100 гаруй аж ахуйн нэгж үйл  ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой. Ашигт  малтмалын хайгуул сэргэснээр жилд 1-1.5  тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө  оруулалт ирэх нөхцөл бүрдэх аж. Түүнчлэн  хууль, эрх зүйн орчны тодорхойгүй байдлаас  хүлээгдэж байсан хөрөнгө оруулалт орж ирнэ.  “Оюутолгой” төслийн гацаж буй далд уурхайн  бүтээн байгуулалтын санхүүжилт эцэслэвэл  хоёр тэрбум ам.доллар ирэх юм. Ингэснээр  хөрөнгө оруулагчдын итгэлд хөшүүрэг болох  учиртай. Засгийн газар “Тавантолгой” төсөлд  стратегийн хөрөнгө оруулагч татах хэлэлцээр  хийж эхэлсэн гэсэн. Стратегийн хөрөнгө  оруулагчаас эхний ээлжинд 500 сая ам.долларын  урьдчилгаа авах болзлыг манай талаас тавьж  буй гэнэ. Стратегийн хөрөнгө оруулагчтай  хамтарснаар Тавантолгойн нүүрсний ордод  ойрын жилүүдэд 3-5 тэрбум ам.доллар татах  боломжтой гэнэ. Ийм хэмжээний хөрөнгө  оруулснаар кокс үйлдвэрлэхээс гадна 30  хүртэл сая тонн угаасан нүүрс экспортлох  бодит нөхцөл бүрдэнэ. 500 сая ам.долларын  урьдчилгаа төлбөр нь ам.доллар хомсодсон  өдгөө цагт чухал хэрэг болох нь дамжиггүй.  Хятадтай холбогдох төмөр замыг нарийн,  Тавантолгойгоос зүүн тийш чиглэхийг өргөн  царигтай барих тогтоолын төслийг Эдийн  засгийн хөгжлийн яамнаас УИХ-д өргөн  барьсан. Энэ төмөр зам нь тонн нүүрсний  тээврийн зардлыг 10-15 ам.доллараар бууруулах  гэнэ. Төмөр зам тавьсны дараа экспортлогчид  тээврээс 200-300 сая “ногоон” хэмнэх тооцоо  бий. “Утаагүй бизнес” гэгддэг аялал жуулчлалыг  хөгжүүлэх талаар монголчууд олон жил ярьсан.  Гэвч дорвитой хөгжүүлж чадаагүй. Энэ удаа  аялал жуучлалыг хөгжүүлэх арга хэмжээндээ  казино байгуулах санаархал хавчууллаа. Гэвч  босго давах, эсэх нь эргэлзээтэй. Казино  байгуулбал ам.долларын урсгал сайжрах нь  гарцаагүй. Манай аялал жуулчлалын салбараас  жилд дунджаар 340 сая ам.доллар ордог аж. Засгийн газар энэ салбарыг тэрбум ам.долларын  орлоготой болгох зорилготой байна.

БИЗНЕС ХИЙ, ТӨР ДЭМЖЬЕ

Эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх  тогтоолд бизнес, хөрөнгө оруулалтын орчныг  сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих арга  хэмжээнүүд чухал байр эзэлжээ. Манай улс  хоёр тэрбум ам.долларын эдийн засагтай  байх үедээ зохиосон татварын системээ  шинэчлээгүй байгаа. Харин одоо татварын  бодлогоо өөрчлөхөөр шулуудлаа. Хуульд  өөрчлөлт оруулж, 1.5 тэрбум төгрөг хүртэлх  орлоготой аж ахуйн нэгжийн төлсөн татварын  90 хувийг буцаан олгох, нэмэгдсэн өртгийн  албан татварын босгыг тав дахин өсгөн, 50  саяд хүргэх, эцсийн хэрэглэгчдэд нэмэгдсэн  өртгийн албан татварын хоёр хувийг буцаан  олгох, татварын тайланг жилд нэг удаа  гаргадаг болох шийдвэр гаргах юм. Түүнчлэн  ашигт малтмалаас өөр салбарт ажилладаг аж  ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг  шатлалтай болгож, 10 хувиар тогтоох гэнэ.  Энэ нь аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болох нь  дамжиггүй. Манай улсын татварын 90 хувийг  300 аж ахуйн нэгж бүрдүүлдэг. Харин нийт  татвар төлөгчдийн 90 хувийнх нь орлого 1.5  тэрбум төгрөгт хүрдэггүй байна. Татварын хөнгөлөлтөөс гадна Эдийн засгийн өршөөлийн, Өмчлөх эрхийн, Аж ахуйн   үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Хөдлөх эд  хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны  тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэх гэнэ.  Эдгээр нь бүгд бизнесийн орчныг сайжруулах,  хувийн хэвшлийг дэмжих хууль юм. Тухайлбал,  Өмчлөх эрхийн тухай хууль батлагдсанаар  өмчийн харилцааны эрх зүйн тогтолцоо  сайжирна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай  зөвшөөрлийн тухай хуулийг өөрчилснөөр 900  орчим лицензийг 400 хүртэл бууруулах аж.  Түүнчлэн аж ахуйн нэгжийг зээлийн даатгалд  хамруулах, хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлийн  үнэлгээний зарчимд шилжүүлэх зэргээр  дэмжих гэнэ. 

ГУРВАН ТЭРБУМЫН ӨР ТАВИХ ЭРХ

Засгийн газар гурван тэрбум ам.долларын  өр тавих эрх авахаар Өрийн удирдлагын тухай  хуулийг УИХ-д өргөн барьчихаад байгаа.  Энэ нь хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхэд  шаардлагатай санхүүжилт татах нэг хэлбэр юм.  Өрийн босгыг дотоодын нийт бүтээгдэхүүний  70 хувьд хүргэхэд гурван тэрбум ам.долларын  эх үүсвэр зээлэх эрх нээгдэнэ. Ингэснээр  хөгжлийн санхүүжилт нэмэгдэхээс гадна  ам.долларын ханш тогтворжиход нөлөөлөх  нигууртай. Түүнчлэн Хөгжлийн банкнаас гарч  буй төсөвтэй адилтгах зардлуудыг улсын  нэгдсэн төсөвт тусгадаг болгож өөрчлөх юм  байна. Мөн Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн  тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн  мэдүүлнэ. Энэ хуулийг баталснаар хөгжлийн  чиг хандлагыг улам бүр тодорхой болгож,  бодлогын тогтвортой байдал, залгамж халааг  хадгална гэж Засгийн газар үзэж байгаа. Эдийн  засгийн идэвжилийг нэмэгдүүлэх тогтоолын  хөгжлийн бодлогын хүрээнд нэгэн сонирхол  татах заалт орсон нь ОХУ, БНХАУ-ыг холбосон  төмөр зам, хурдны авто зам, нефть, байгалийн  хий, эрчим хүчний дэд бүтцийг бий болгох  хэлэлцээр хийх зорилт юм. ОХУ-ын “Роснефть”  компанийн ерөнхийлөгч Игорь Сечин саяхан  манай улсад буугаад мордохоо ийм хэлэлцээр  эхлүүлэхээр тохиролцсон бололтой. Энэ  төслүүдийг концессийн зарчмаар хэрэгжүүлэх  гэнэ. Хоёр хөршийг холбох “таван салаа” дэд  бүтэц нь манай орны эдийн засгийг бүтцийг  сууриар нь өөрчилж ч мэднэ.

 ТӨР БИЗНЕСЭЭС “ЗУГТАНА”

Төрийг бизнесээс гаргах, холдуулах  заалтууд тогтоолын сүүлчийг мушгижээ. Төр  100 гаруй компанитай. Монголын хөрөнгийн  биржид бүртгэлтэй хувьцааны дийлэнхийг  эзэмшигч. Гэвч төрийн компаниуд нэгхэн  хувийн ашигтай ажилладаг. Улстөрчид ашиг  олох “сав”-аа болгосон учраас үйл ажиллагаа нь  сайжирдаггүй. Тиймээс Засгийн газраас төрийн  өмчит компанитай зөвхөн татвар ногдуулах,  ногдол ашиг хуваарилахаар зохицуулах хууль  баталж, Төрийн өмчийг хороог Сингапурын  “Темасек холдинг” компанийн загвараар сан  болгон өөрчлөх гэж буй. Сан болсноор төрийн  өмчит компаниудын өгөөж 5-10 хувь болж өснө  гэж тооцоолжээ. Мөн төрийн өмчит томоохон  аж ахуйн нэгжийг 2014-2016 онд хувьчлах,  тэдгээрийн удирдлагыг төр, хувийн хэвшлийн  түншлэлийн зарчимд шилжүүлэх хөтөлбөр  боловсруулах гэнэ. Төрийн оролцоотой нэгэн бизнес Монголд  байдаг. Тэр нь эрчим хүчний салбар. Төр  эрчим хүчний үнийг тогтоож энэ салбар луу  савраа дүрдэг. Олон жил бага тарифтай явсан  эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт  шаардлагатай болсон. Үнэ тарифыг нь зах  зээлийн зарчимд нийцүүлэхгүй бол хөрөнгө  оруулалт орж ирэхгүй. Тиймээс Засгийн газар  эрчим хүчний үнийг чөлөөлөхөөр боллоо. Төр  ийнхүү өөрийгөө бизнесээс холдуулахаар болж  байна.  Эдийн засгийг эрчимжүүлэх бүх арга  хэмжээг авангуут эдийн засаг сэргэчихнэ гэж  эндүүрч боломгүй. Ихэнх заалт нь нэлээд хожуу  үр дүнгээ өгөх учраас зуун хоногт сайжирчихна  гэсэн найдлага байхгүй

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.