Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

100 хоногт 70 ажил хийхээр төлөвлөжээ

УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших  хуралдаанд Ерөнхий сайд эдийн засгийг эрчимжүүлэх  100 хоногийн хүрээнд ямар ажил хийх талаараа мэдээлэл  хийв. Энэ хүрээнд 70 гаруй ажил хийхээр төлөвлөсөн аж.  Эдгээрийг 100 хоногт амжуулахын тулд бизнес эрхлэгчдийг дэмжих, уул уурхай, ашигт малтмалын салбарын  үйлд вэрлэлийг нэмэгдүүлэх, барилга, аж үйлдвэр, дэд  бүтцийн салбарыг эрчимжүүлэх, аймаг, орон нутгийн дэд  бүтэц, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, гадаадын  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх болон төсөв, мөнгөний  бодлогын хүрээнд ажиллахаар зургаан чиглэлд хуваасан  байна. Бизнес эрхлэгчдээ дэмжихийн тулд Тендерийн  хуулийг шинэчлэх, иргэдийн худалдан авах чадварыг  нэмэх зорилгоор НӨАТ тогтолцоо бүрдүүлэх, төрийн  өмчийн томоохон аж ахуйн нэгжүүдээ эзэнжүүлэх,  бизнес эрхлэхийн тулд авдаг лицензийн тоог цөөлж,  хүнд суртлыг багасгах, төгрөг, юанийн своп хэлцлийг  20 тэрбум юаниар нэмэгдүүлэх зэрэг ажил төлөвлөжээ.  Уул уурхайн салбараа дэмжих хүрээнд Ашигт малтмалын  хуулиа өөрчлөх, “Асгат”-ын мөнгөний ордыг эдийн  засгийн эргэлтэд оруулах, маргаантай байгаа зарим  лицензийн асуудлыг шийд вэрлэх, нүүрсний экспортыг  нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах, Тавантолгойн ордод  гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах  зарчмаар ашигт ажил лагааг нэмэгдүүлэх, Оюутолгойн  далд уурхайн бүтээн байгуулалтыг дэмжих гэнэ. Мөн  Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимжүүлэх  зөвлөлийг бай гуулж, тогтмол ажиллуулах юм байна.  Барилга, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарт экспортыг  дэмжих, импортыг орлох үйлдвэрүүдийг барьж байгуулах,  ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлийн хэмжээг 100 хүртэл  тэрбум төгрөгөөр нэмэх, Гашуунсухайт, Тавантолгойн  төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэх зэргийг  төлөвлөжээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд  Өрийн удирдлагын тухай хууль, 100 мянган ам.доллараас  дээш хөрөнгө оруулалт татаж буй ББСБ-ын ашгийн  татварыг тэглэх нь зөв гэж Засгийн газар үзжээ. Ноос  ноолуур, аялал жуулчлал зэрэг салбараа ч мартахгүй  гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Түүний мэдээллийн дараа  гишүүд асуув.  Гишүүн Б.Бат-Эрдэнэ “Оюутолгой төслийн Монголын  талын эзэмшлийн 34 хувийг байхгүй болгоно, алтанд  ногдуулж байсан татварын хувийг 2.5 болгосноор  УИХ-аас өгсөн тогтоолууд хэрэгжихгүй болж, хөрөнгө  оруулагчдад илүү боломж олголоо. Уул уурхайн сайд та  өмнөх парламентад УИХ-ын гишүүн байхдаа Оюутолгой  төслийн Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлэх  ёстой гэж ярьдаг байсан бол одоо ухраад байна” гэсэн юм.  Д.Ганхуяг сайд түүнд “Алтыг зэснээс ялгах боломжгүй  байгаа, үйлдвэр нь баригдаагүй нөхцөлд нэг ярьсантайгаа  үргэлж зууралдах боломжгүй” гэсэн хариулт өгөв. Төрийн  өмчийг эзэнжүүлэхийн учрыг Ө.Энхтүвшин гишүүн асуу хад Ерөнхий сайд “Энэ бол төрийн өмчит компанийг  хувьчилна гэсэн үг биш. Зөв, үр ашигтай ажиллуулах  менеж мент хийх эрх өгөхийг хэлж байгаа. Мөн Франц  зэрэг оронд төрийн өмчит компаниа Хөрөнгийн биржээр  дамжуулж, тодорхой хувийг жил бүр хувьчилдаг. Ийм  аргыг цаашид ашиглана” гэсэн хариулт өглөө.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.