Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УУЛ УУРХАЙН САЙДЫН ӨӨДРӨГ ҮГИЙН ЦААНА ШИНЭ КАНДИДАТУУД НЬ ХҮЛЭЭЖ БАЙНА

УИХ-ын гишүүн, Уул  уур хайн  сайд  Д.Ганхуяг өнгөрсөн бямба  гаригт Засгийн газрын үйл  ажил лагааны  хөтөлбөрийн  хэ рэг жил тийг  сурталчлах  өдөрлөгийн  үеэр  Бая лаг  бүтээгчдээ  дэмжих  жилийг  тохиолдуу лан  баялаг  бүтээгчдэдээ  “Баярлалаа” гэж хэллээ. Энэ үеэр  тэр бээр  “Уул уурхайн салбар  эдийн  засаг,  нийг мийн  хөг жилд чухал үүрэг гүйцэтгэх  болсон нөхцөл байдлыг харгалзан Зас гийн газрын бүтцэд Уул  уурхайн яамыг бие даалган  зохион байгуулс ныг дурсаад  өн гөр сөн  хоёр  жилд  хий сэн  аж лаа тайлагнав. Түүний нэр  хүнд дэлхий дахинд, салбарт  нь өөрчлөлт авчрах холбогдох  хуулийн төслүүд нь хүртэл  УИХ-ын  чуулганд  уначихаад  байхад Д.Ганхуяг сайд үнэхээр  өөдрөг хүн юм. Түүнийг маш  муу ажилласан гэж хэлэхгүй ч  тайландаа  дурдсан  хэдэн  “том”  ажил нь УИХ-ын гишүүдийн  баталсан  бодлогын  баримт  бичиг, хууль тогтоомж, эсвэл  Монголбанктай  хамтран  хэрэгжүүлж буй хөтөлбөр, тэдгээрийн үр дүн л байв. 

У ул уурхайн салбарын алдаатай бод логын уршгаас болж эдийн засгийн гол хөшүүрэг гадаадын хөрөнгө оруу лалтын хэмжээ буурсан. Энэ бол маргашгүй үнэн. Одоо яавал уул уур­ хайн салбарын хөрөнгө оруулагчид болон нийг мийн хүлээлтэд нийцсэн хариулт өгөх вэ гэж бүгд “тархиа гашилгаж” байна. Алдаа­ гаа хэрхэн засахыг олон нийтэд харуулах хамгийн итгэл үнэмшил бүхий “толь, дэнс” бол Оюутолгойн гэрээ юм. Монголд га­ даадын хөрөнгө оруулагчдыг татах жишиг нь эхнээсээ л Оюутолгойн орд, түүний гэрээ байсан. Энэ гэрээг байгуулсны дараа гадаадын хөрөнгө оруулалт хэрхэн нэмэг­ дэж, гэрээний эсрэг тэмцэх, “шогтох” тохиол­ дол бүрт хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байв. Гэтэл Оюутолгойн гэрээг эсэргүү­ цэгчдийн тод төлөөлөл болсон Д.Ганхуя­ гийг Уул уурхайн сайдын суудалд залсан нь гаднын хөрөнгө оруулагчдыг “мөрөө хавчин” эргэлзэхэд хүргэсэн. Дээр нь уул уур хайн салбарт цэлийтэл нээсэн хаалгаа ааж маар хааж буйг ажиглас наар “Монгол Улс бол гадаадын хөрөнгө оруулагчдын үнэнч түнш бус, гэрээнд тууштай хандаж сураагүй, эдийн засгаа өөд татах бодлого нь үндсэрхэг үзэл хийгээд сонгогчдод таалагдах гэсэн улс төрийн зорилготой нь харшилдаж байдаг хэв шинжийг агуулсан” гэж дүгнэх болсон.

Уул уурхайн салбарын удирдлагын өнөөгийн арга барил нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай харшил дан хөрөнгө оруулагч дыг үргээсээр байна. Мөн төрөөс гаргаж буй шийдвэр, хууль тогтоомжууд хөрөнгө оруу­ лагчдын хүлээлтэд нийцэхгүй бай гаа нь харамсалтай. Тэгэхээр мэдрэмж ду таад байна гэсэн үг. Өнөөдөр бидэнд мэдрэмж­ тэй, боловсролтой, улстөрч гэхээсээ илүүтэй уул уурхайн салбараа сайн мэддэг, гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар судалсан, шинэлэг сэтгэлгээтэй залуу боловсон хүчин хэрэгтэй байна.

Гэтэл Уул уурхайн сайд маань олон улсын санхүүгийн нөлөө бүхий сонин хэвлэлд “Dick­ head” буюу тэнэг толгой гэж доромжлуулаад, түүнийг нь хөрөнгө оруулагчид уншчихсан гэж бодохоор бүр ч гутармаар санагдах юм. Түүнийг ингэж тодорхойлох болсон шалтгаан нь ч мөн л Оюутолгойн гэрээ, “Turquoise Hill Resources” компани, Торонтод зохион байгуулсан гадаадын хөрөнгө оруулалтын холбоотой асуудлыг хэлэлцсэн “PDAC 2014” чуулгантай холбоотой гээд бодохоор Уул уурхайн сайдад “асуудал” байна. Үүнээс гадна энэ сарын эхээр НҮБ­ын Худалдаа хөгжлийн бага хурлын Засгийн газар хоорондын хуралдаанаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогыг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын бодлого нь хэр “татах хүч”­тэй, хууль, эрх зүйн орчин нь шинэлэг, итгэл үнэмшил төрүүлэх чадвартай байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийсэн хэрэг л дээ. Үр дүнд нь “Засгийн газраас зоригтой алхам хийх шаардлагатай. Хөрөнгө оруулагчдад бэрхшээл үүсгэдэг хүнд суртлуудаа арилга. Тогтвортой байдлыг буй болго, чөлөөт өрсөлдөөнийг дэмж” гэсэн зөвлөмжийг өгсөн байдаг. Энэ зөвлөмжийг бид дагаж чадсан уу.

Өнгөрсөн баасан гаригт Үндэсний аюул­ гүй байдлын зөвлөл хаалттай хуралдах­ даа юу хэлэлцэв. Арай Уул уурхайн сайдад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцсэн юм биш биз. Гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлого буурсан, ам.долларын ханш өссөнөөс “аюултай” мэдээ ойрын өдрүүдэд дуулдсан бил үү.

Хэрэв Уул уурхайн сайдыг огцруулах тухай асуудал зөвхөн “явган яриа” бол энэ удаад бодит биеллээ олж, Ерөнхий сайд МАН­ынхны гардуулсан шаардлагын дагуу Засгийн газраа “цэвэрлэж” гэмээнэ Д.Ганхуяг сайд өртөж мэдэхээр нөхцөл нэгэнт бүрдчихэж. Тэгвэл түүний оронд хэнийг томилж болох вэ. Улстөрчдийн “баг” буюу “давхар дээлтэн”­үүдээс С.Одонтуяа, Б.Болор, Г.Баярсайхан нарын нэр дуулдаж байна. Гэвч үнэмшил төрүүлэхэд бэрхтэй кандидатууд байгаа биз. Б.Болор хэдийгээр “Нэг ардчилал”­д харьяалагддаг ч намынхаа залуучуудын холбоонд илүү ойр байсан. Харин Г.Баярсайхан, С.Одонтуяа нарын хэн хэн нь “Шонхор” фракцынх.

Энэ нөхцөлд Ерөнхий сайд “дан дээлтэй” байх тусмаа сайн гэсэн зарлаагүй зарчмаа баримтлах магадлалтай. УИХ­ын гишүүн асан Д.Одхүүг Уул уурхайн сайдаар томилбол олон төрлийн давхар мэх хийх боломжтой гэцгээх боловч тэрбээр Эгийн голын төслийн томоохон ажлыг эхлүүлснээсээ буцах нь юу л бол. УИХ­д бие даан ялалт байгуулж сонгогчдыг гайхашруулж байсан төдийгүй “Эрдэнэт” үйлдвэртээ хайртай, салбарын чухал мэргэжилтэн, сургууль төгссөнөөсөө хойш хаяаг нь бараадаж, халуун тогоонд нь буцалж явсан “ясны” хэдхэн геологичдын нэг нь яах аргагүй мөн билээ. Гэвч “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагыг гартаа авахын тулд хаалгыг нь өшиглөн орж байсан нэгэн факт түүнд бий. Энэ түүх нь түүний нэр хүндийг унагаасан уу гэхээс өсгөөгүй болов уу. Д.Одхүүг МоАХ фракцын гишүүн гэдэг ч Ардчилсан хүчний холбоо, “Шонхор” фракцид бүртгэлтэй болоод удаж байна. Түүнийг УБТЗ­ын даргаар томилуулахад Оросын талынхан ихэд дэмждэг ч “совет”­ ын хурлын шийдвэрээр хойш тавигдсан. Төд удалгүй Эгийн голын төсөл дээр сэтгэл тогтуун ажиллах болсон юм.

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулганыг төрийн албаны арвин туршлагатай, салбараа мэдэрдэг, гаднын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагаараа ч хөрөнгө оруулагчдад таалаг­ даад байгаа хэмээн дүгнэж нэр дэвшүүлээд байгаа сурагтай. Түүнийг “Алтан гадас” фракцид хамааруулах гэхээсээ илүү намын удирдлагуудын ивээл дэх хүн гэдэг.

Түүнчлэн уул уурхайгаас гадна улс төр, бизнесийн салбарын “шинэ од” гэгдээд буй “Новатерра” компанийн захирал, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ­ийн дарга, Дэлхийн эдийн засгийн форумаас “Дэлхийн залуу манлайлагч”­аар тодорсон Б.Бямбасай­ хан Уул уурхайн сайдын орыг залгам­ жилж магадгүй болоод байна. Б.Бямбасай­ ханы тухайд сүүлийн үед Ерөнхийлөгчийн анхаарлыг татах болсон төдийгүй түүний дэд бүтцийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөхөөр ажилладаг. “Ньюком” группт Эрчим хүч, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн захирлаар хоёр жил ажиллаад группийнхээ Гүйцэтгэх захирлаар томилогдон бизнес, эдийн засгийн салбарын “Оны залуу”­гаар шалгарснаас нь хойш олон нийтийн анхаарлын төвд байх болсон. Хөрөнгө оруулалтын чиглэлээр хамгийн шинэлэг арга барилыг түүний үеийнхэн эзэмшсэн, ид хавыг нь ч үзэж эхэлсэн гэлцдэг юм билээ. Улс орны эрх ашиг талаасаа бол “нүдээ олсон” сонголт нь Б.Бямбасайхан, О.Эрдэнэбулган нарын хэн нэг нь байх болно гэдгийг ажиглагчид хэлж буй. Харин улстөрчидтэй сайдын суудалд өрсөлдөх дээрээ тулбал тэдэнд “хамгаалалт”, “татаас” гэгч зүйлс хэрэг болох биз ээ.

У.ОРГИЛМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.