Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЦАХИЛГААН ТҮГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ “УХААЛАГ”БОЛЖ БАЙНА

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”  (УБЦТС) эрчим хүчний салбарын ууган  компаниудын нэг. Мөн айл өрх, аж ахуйн  нэгжүү дийн цахилгааны тоолуурын заалтыг  бичих, төлбөрөө нэхэмжлэх, орлогоо цуглуулж  салбарынхаа дансанд оруулах гээд эрчим хүчний  борлуулалтын бүх үйл ажиллагааг хариуцан  иргэдтэй харилцдаг үйлчилгээний байгууллага.  Технологиор тэргүүлэгч, үйлчилгээгээр  манлайлагч, дэлхийн жишигт хүрсэн компани  болох зорилготой УБЦТС нийслэлийн найман  дүүрэг, Төв аймгийн 16 сумын айлуудад 0.4-35  кВ-ын хүчдэлийн эрчим хүч түгээх үүрэгтэй.  Тус компани сүүлийн жилүүдэд үйлчилгээгээ  “ухаалаг” болгохоор ажиллаж байгаа аж.  УБЦТС компанийн гүйцэтгэх захирал  С.Төмөрхүүтэй цахилгаан түгээх үйлчилгээний  шинэчлэл болон цаг үеийн зарим асуудлаар  ярилцлаа.

-Эрчим хүч бол иргэдийн байнгын хэрэглээ. Нэг цаг цахилгаангүй байхад маш олон  хүнд рэл гарна. Иргэдийн өдөр тутмын салшгүй  хэрэглээний нэг нь эрчим хүч болсон учраас санал, гом дол тасардаггүй болов уу. Энэ  асуудлыг шийдэ хээртехнологийн шинэчлэл  хийж байгаа гэсэн байх аа?

-Цахилгаан станцад үйлдвэрлэсэн эрчим  хүч хүчдэлийн түвшнээсээ хамаараад шат  шатны байгууллагаар дамжин хэрэглэгч-дэд хүрдэг. Станцад үйлдвэрлэсэн эрчим  хүчийг бөөний худалдааны төвтэй адил үйл  ажиллагаа явуулдаг гэж хэлж болохоор цахилгаан дамжуулах компани манайд зарж,  бид жижиглэнгийн худалдаагаар хэрэглэгчдэд  хүргэх үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэд цахилгаан станц болон бөөний худалдаа эрхэл дэг  цахилгаан дамжуулах компанитай шууд харилцаж, асуудлаа ярихгүй. Манайх л харил цах  үүрэгтэй юм. Би 2012 оны аравдугаар сараас энэ  компанийн захирлаар ажилласан. Ирээд эрчим  хүчний шугам сүлжээний хүчин чадал, ачааллын өсөлт, өргөтгөл шинэчлэлд ан хаарч, хү чин  чадалдаа тохируулан, эрчим хүч тэй хол боотой  үйлчилгээг хэрэглэгчдэд хамгийн хялбараар  хүргэж, илүү хүртээмжтэй болго хоор ажиллаж  эхэлсэн. Мэдээллийн техно логид түшиглэсэн  хэд хэдэн бүтээгдэхүүн гарга лаа. Өнгөрсөн  онд дуудлагын төв байгуулсан. Энэ төв цахилгаан тасрах, саатахаас эхлээд эрчим хүчний  үйлчилгээтэй холбоотой бүх мэдээллийг иргэдэд шуурхай өгөх, тэдний санал хүсэлтийг  сон сох зорилготой. Дуудлагын төв 70047004 дугаарын утаснаас гадна мессенжер, мэйл, фэйсбүүк, твиттер, Хэрэглэгчдэд үйлчлэх төвүү дээр  иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч байна.  Иргэд өмнө нь зөвхөн Хэрэглэгчдэд үйлчлэх  төвд л ханддаг байсан шүү дээ.

 -Цахилгаан тасрахад зарим хүн хаана, хэрхэн хандахаа мэддэггүй. “Утас руу нь залгахаар  авахгүй байна” гэх нь цөөнгүй. Дуудлагын  төвтэй болсноос хойш ийм тохиолдол багасав  уу. Хэр олон хүн хандаж байна вэ?

-Осол, гэмтэл гарахад маш олон хүн  манайх руу ярьдаг. Утсаа авахгүй бол нэлээд  бухимддаг. Цахилгаан хэзээ ирэхийг мэдэхгүй, асуух гэхээр утас нь авахгүй байвал  мэдээж бухимдана. Харин дуудлагын төвд  хандаад “Гурван цагийн дараа янзалж дуусна”  гэсэн хариу авчихвал бухимдахгүйгээр ажлаа төлөвлөнө. Нийслэл хот тэлэхийн хэрээр  замын түгжрэл ихсэж, хүмүүс өөрийн биеэр  очиж, үйлчлүүлэхэд хүндрэлтэй тул энэ үйлчилгээ иргэдийн ажлыг нэлээд хөнгөвчилж  байгаа. Өдөрт 3000-4000 хүн ханддаг. Өнгөрсөн  сард 91 мянган дуудлага авсан байна. Энэ тө-вийг өнгөрсөн оны хоёрдугаар сард нээсэн. Үү-нээс хойш 900 мянга орчим дуудлага иржээ. Энэ  тооны дуудлага хүлээн авсан нь тэр хэмжээгээр иргэдийн ажлыг хялбаршуулсан гэсэн үг.  Иргэдийн дуудлагыг хүлээн авдаг 12 оператор  ажиллаж байгаа. Энэ үйлчилгээ хэрэглэгчдэд  өгөх мэдээллийг үнэн зөв, шуурхай болгохоос  гадна манай компанид үйл ажиллагаагаа  шат шатанд нь хянах боломж олгож байна.  Дуудлагын төвөөс гадна www.tog.mn цахим  хуудсаар хэрэглэгчдэд мэдээлэл өгдөг. Хэрэглэгчдийн асуудаг түгээмэл зүйл болох  ажлын цагийн хуваарь, хаяг, дансны дугаар,  хөн гөлөлт, шинээр холболт хийлгэх зөвлөмж,  бүрдүүлэх бичиг баримт зэрэг мэдээллийг заавал утсаар залгаж асуух шаардлагагүй, цахим  хуудаснаас харж болно.

-Технологийн шинэчлэл иргэдийг чирэгдүүлэлгүйгээр бүх зүйлсийг зайнаас шийдэхийг чухалчилж байгаа юм байна. Гэсэн ч  цахилгааны төлбөр бичихдээ айлуудаар заавал  орохоос эхлээд хуучнаараа байгаа олон зүйл  байгаа байх.

-Манайх хэрэглэгчийн онлайн систем  гаргасан. Энэ системээр иргэд цахилгааныхаа  төлбөрийн мэдээллийг авч, хэрэглээгээ хянаж болно. Өргөдөл, гомдол гаргах, цахил гаан  залгуулах, салгуулах захиалга өгч болно. Төлбөр чинь 20 мянган төгрөг гарлаа гэхэд тоолуурын заалтыг хэд гэж бичсэн, өдөр, шө нийн  тарифаар яаж бодсоныг, татварт хэ дэн төгрөг  өгснийг хүртэл харуулна. Мөн гол давуу тал  нь онлайнаар төлбөрөө төлөх боломжтой.  Манай улсын аль ч банк, мөн гадаадын банкны  карттай байсан ч төлбөрөө төлөх боломжтой.  Үүнээс гадна өмнө нь төлбөрөө урьдчилж  төлж болдоггүй байсныг өөрчилж, боломжтой болгосон. Төлсөн мөнгө нь хэрэглээнээ сээ  илүү гарвал үлдсэн нь дараа сарынх нь төлбөрт хуримтлагдана. Гэрээний мэдээллээ өөрчилж,  хугацааг нь сунган, шинээр байгуулж болох  онлайнаар гэрээ хийх үйлчилгээ уг системд  бий. Үүнийг ашиглалтад оруулаад хоёр сар гаруй болоход 3800 гаруй хүн хэрэглэж, 900 гаруй  хүн төлбөрөө төлсөн байна. Дараагийн ээлжинд тоолуурын мэдээллийг буруу авдаг гэх  асуудлыг цэгцлэхийн тулд уг системд иргэд  өөрсдөө тоолуурын заалтаа оруулдаг болгох  цэс суулгана.

 -Системийг хэрхэн ашиглах вэ?

-Гар утсандаа “Цахилгаан хэрэглэгч” гэсэн  прог рамм татаж авна. Мөн http://my.tog.mn  хаягаар орж болно.

-Цахилгааны хэрэглээ жилээс жилд өсөж  байгаа. Үүнээс болж ачаалал үүсэж, хүндрэлтэй  цөөнгүй асуудал тулгарч байгаа байх.

-Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ  жилд 10 орчим хувиар өсдөг. Цахилгаан түгээх  сүлжээг Улаанбаатар хот 600 мянган хүн тэй  байхад төлөвлөсөн. Гэтэл өдгөө 1.3 сая хүнтэй болж, хэрэглээ эрс өсөж, шугам сүлжээ  ачааллаа дийлэхээ больсон. Үүнд зориулан, жил  бүр засвар, үйлчилгээ хийдэг ч бүрэн шийдэж  чадахгүй байна.

-Танайх хэчнээн хэрэглэгчид үйлчилж  байна вэ?

 -Манайхтай гэрээтэй 243 мянган хэрэглэгч бий. Энэ тоо жилд ойролцоогоор 20  мянгаар өсөж байгаа. Орон сууцны хороо лол  олныг барьж, гэр хороололд хөдөөнөөс ирж  буй хүмүүс олширч, суурьшлын шинэ бүс бий  болохын хэрээр манай ачаалал нэмэгдэнэ.  2012 онд 4200 өргөдөл ирснээс 2450-д нь техникийн нөхцөл олгосон. 2013 онд 5032 гаруй  өргөдөл ирсэн. Үүний 4150-д нь техникийн  нөхцөл олгосон. Өнгөрсөн онд улсын төсвийн  хөрөнгө оруулалтаар багагүй ажил хийсэн.  Нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж, шинээр  дэд станц, хуваарилах байгууламж барь сан.  Мөн компаниас мөнгө гарган, нийт 30 га руй  тэрбум төгрөгийн хөрөнгө оруу лалт  хийн,  өнгөрсөн өвлийг сайн давсан. Өдгөө ирэх  өвлийн бэлтгэлээ хангахаар ажлаа эхлээд  байна. Энэ ажлын хүрээнд их засвар хийхээр  төлөвлөгөөний дагуу цахилгаан хязгаарлаж  байгаа. Үүнийг иргэд сайн анхаарч, ажлаа зохицуулж, төлөвлөөрэй.

-Танай 243.000 хэрэглэгчээс электрон тоолуур тавиулаагүй хэчнээн айл үлдсэн бэ?

-Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд 2005 оноос хойш гэр хорооллын 100 мянган айлын тоолуурыг сольсон.  2013 онд 35 мянган электрон тоолуур тавьсан.  Улаанбаатар хотод механик тоолууртай 70  мянга орчим хэрэглэгч үлдсэн. Ойрын хоёр  жилд бүх айлыг электрон тоолууртай болгоно. Энэ тоолуур өндөр нарийвчлалтай, өдөр  шөнийн тарифаар тооцдог зэрэг олон давуу  талтай. Цаашид электрон тоолуурыг алсын  удирдлагатай “ухаалаг” болгон, заалтыг нь  зайнаас авдаг болно. Энэ ажлыг ойрын таван  жилийн дотор амжуулна.

 -Хэрэглэгч нэмэгдэхийн хэрээр ажил  ихэснэ. Тэгэхээр ажилтнаа нэмэх шаардлагатай болох байх. Танай хүний нөөц хангалттай  юу?

-Манайх 1700 ажилтантай. Хэрэглэгчдийн  тоо жил бүр 20 мянгаар нэмэгдэж байхад орон  тоо нэмэх шаардлага гарна. Гэтэл орон тоо  нэмнэ гэдэг нь зардал ихсэж, эрчим хүч ний  үнийг өсгөх шаардлагатай болох тул боломжгүй. Тиймээс бид техник, технологи ашиглаж,  байгаа хүн хүчнийхээ хэмжээнд үйлчилгээ  үзүүлэхээр ажиллаж байна.

-Манай эрчим хүчний үнэ хямд учраас компаниуд нэлээд алдагдалтай ажилладаг гэдэг.  Хэр их алдагдалтай байдаг вэ?

-Монголын эрчим хүчний үнэ маш хямд.  Хоёр хөрштэйгөө харьцуулахад л манайхаас  хоёр дахин өндөр үнэтэй байна. Эрчим хүч  өөрийн гэсэн үнэтэй байж, түүгээрээ техник  тех нологийн  шинэчлэл хийн хэрэглэгчдэд  эрчим хүч түгээх ёстой. Гэтэл манай эрчим хүч-ний сал бар алдагдалтай ажиллаж байгаа тул  техник технологио сайжруулж чадахгүй байна.  Эрчим хүчний үнийг тодорхой хэмжээгээр  нэмэх ёстой. Гэхдээ хэмжээ хязгааргүй бус,  ядаж л өөрийнх нь өртгөөр хэрэглэгчдэд борлуулах хэрэгтэй. Хүчин чадлын дутагдалтай  үедээ манайх ОХУ-аас импортоор эрчим хүч  авдаг. Нэг кВт/цаг нь 160 орчим төгрөгийн  үнэтэй. Бидний хэрэглэгчдэдээ борлуулж байгаа үнэ 79 төгрөг. Өнгөрсөн жил ашиглалтад  оруул сан салхин станц нэг кВт/цагийг нь 170-180 төгрөгөөр зарж байна. Түүнийг нь бид аваад  84 төгрөгөөр, аж ахуйн нэгжид 100 төгрөгөөр  борлуулдаг.

-Танайх хэчнээн төгрөгийн алдагдалтай  ажил лаж байгаа вэ?

-Манай компани цахилгаан түгээх үнд сэн  үйл ажиллагаанаасаа гурван тэрбум төгрө гийн  ал дагдалтай  байгаа.  

-Ингэж алдагдалтай ажиллаж байхад засвар шинэчлэл, өргөтгөлийн ажилд зарцуулах  мөнгө хомс байж таарна. Үүнийг хэрхэн  зохицуулдаг вэ?

-Хүндрэл цөөнгүй бий. Шугам сүлжээг  шинэч лэх, хүчин чадлаа нэмэх зайлшгүй шаардлагатай. Үүнийг шийдэхийн тулд хөрөнгө  оруулалтын асуудалтай тулгардаг. Улс, нийслэл, компанийн төсвөөр шат дараатай шинэчилж байна. Энэ асуудал дээр хэрэглэгчид  нягт хамтарч ажиллах шаардлагатай. Хэрхэн  хамтран ажиллах вэ? Эрчим хүчээ зүй зохистой хэрэглэж, цахилгаан хэрэгслээ хэрэглээгүй үедээ унтраадаг, цахилгаан хэрэгсэл  худал даж авахдаа эрчим хүчний хамгийн бага  хэ рэглээтэйг нь сонгодог болох ёстой. Үнэ,  өнгө зүсийг нь харахаасаа илүү хэр хэмжээний  цахилгаан хэрэглэдэг эд вэ гэдгийг харж сурна  гэсэн үг. Тэгвэл цахилгааны төлбөр нь ч бага  гарна. Дулаарч, бүтээн байгуулалт эхэлж байгаатай холбогдуулан, газар шорооны ажил хийх  гэж байгаа компаниуд манайд хандан, тухайн  газар доор эрчим хүчний шугам сүлжээ байна  уу гэдгийг тодруулах хэрэгтэй. Ингээгүй гээс  болж, өнгөрсөн онд 100 гаруй удаа цахилгааны шугам гэмтээсэн. Манайд захиалга өгвөл  аль болох хурдан очиж, эрчим хүчний шугам  сүлжээ байгаа, эсэхийг тогтооно. Тасарсан  кабелийг залгахад чанар нь мууддаг. Мөн илүү  зардал гарна. Хамгийн гол нь иргэд эрчим хүчийг хэмжээ хязгааргүй хэрэглэхдээ биш,  хэмнэлт тэй зүй зохистой ашиглах хэрэгтэйг  ухам сарлаасай. Эрчим хүчээ зөв зохистой, хэмнэлттэй хэрэглээрэй хэрэглэгчид ээ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.