Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уурхайн осол туркчүүдийг тэмцэхэд хүргэв

Туркийн түүхэнд байгаагүй, уур­ хайн хамгийн ноцтой осолд сүүлийн  мэдээгээр 282 хүн амиа алдаад байна.  Сома хотын нүүрсний уурхайд болсон  дэлбэрэлтийн үеэр 787 уурхайчин ажил  үүргээ гүйцэтгэж байснаас 363­ыг нь  эсэн мэнд гаргаад байгаа. Харин 100  гаруйг нь сураггүй болсонд тооцож  буй аж. Туркийн эрх баригчид амь  үрэгдэгсдийг хүндэтгэж улс даяар  гурав хоногийн гашуудал зарлажээ.  Гэвч туркчүүд энэ өдрүүдийг гашуудаж  биш тэмцэж өнгөрөөнө гэж тус улсын  Үйлдвэрчний эвлэлийнхэн мэдэгдээд  байна. Туркийн хэд хэдэн хотод  Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал,  цуглаан хэдийнэ дэгдээд байгаа бөгөөд  Истанбул, Анкара зэрэг хотод цагдаа  нар жагсагчдыг тараахаар даралттай  ус, нулимс асгаруулагч хэрэглэж, эмх  замбараагүй байдал үүсчээ. Жагсагчид  хяналтгүй хувьчлал, төрийн хайнга бод­ логоос болж уурхайн осол нэмэгдсэн  хэмээн эрх баригчдыг буруутгаж буй аж.  Тус улсын Ерөнхий сайд Режеп  Тайип Эрдоаныг ослын газар очиход  Сома хотынхон түүний машин руу дайрч,  зарим нь түүнийг огцрохыг шаардан  орилж, хашгирч байжээ. Мөн Р.Эрдоаны  Шу дарга ёс, хөгжлийн намын Сома дахь  байр руу дайрч хаалга, цонхыг нь эвдсэн  байна. Ажиглагчдын үзэж буйгаар энэ  осол Р.Эрдоаны Засгийн газрын хувьд  хүндхэн сорилт юм. Түүний өмнөх  Ерөнхий сайд 1999 оны газар хөдлөлтийн  дараа аврах ажиллагааг хугацаа алдаж  эхлүүлсэн хэмээн шүүмжлүүлж, удалгүй  болсон сонгуульд ялагдсан түүхтэй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.