Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Баасанхүү: Огцруулах үндэслэлээ нэмээд дахин оруулж ирнэ

УИХ-ын гишүүн  О.Баасанхүүгээс ийм  шийдвэр гаргах болсон  шалтгааныг нь тодрууллаа.

-Энэ асуудлыг  хаалттай хэлэлцэх үед  ТЕГ болон ЦЕГ-ын дарга,  улсын ерөнхий прокурор  оролцсон, олон баримт  нэмж  ярьсан.  Тиймээс  хуулийн  байгууллагаас  нэмэлт мэдээлэл аваад, огцруулах үндэслэлээ  өргөжүүлээд дахин оруулж ирье гэсэн юм.  Тогтоолын төслөө би бүр татаагүй, Х.Тэмүүжингийн  асуудлыг орхихгүй. Хаалттай хуралдааны үеэр  олон зүйл ярьсан, МАН-ынхан ч шооконд орсон.  С.Бямбацогт надад асуудлаа хойшлуулчихаач,  судлах зүйл их байна гэж хэлсэн. Би горимын санал  гаргаж, үндэслэлээ нэмж оруулж иртэл хойшлуулъя  гэсэн ч Дэгээр боломжгүй байсан. Тиймээс МАН  завсарлага авсан юм.

 -Татаж авах байсан юм бол өргөн барих  хэрэг байсан юм уу. Монголын төрөөр нэг  сарын турш тоглолоо гээд гишүүд бухимдуу  байна?

-Үүнтэй санал нийлэхгүй. Өргөн барьсан  тогтоолыг уг нь ажлын 14 хоногт шийдэх ёстой  байсан. Гэтэл АН, МАН тус бүртээ таван хоног  завсарлага авсан. Х.Тэмүүжин сайд өөрийг нь  тагнаж, чагнасан эсэхийг 21 хоногийн турш  шалгуулсан. Тухайн үедээ Дэгийн хуулиа зөрчиж,  хугацаа алдаж байгааг нь би УИХ-ын даргад сануулж  байсан.

 -Таныг Ерөнхий сайдтай уулзсан,  тохиролцоо хийсэн гэж МАН-ынхан ярьсан л  даа.

 -МАХН, АН хооронд Харилцан ойлголцлын  санамж бичиг байгуулсан. Ерөнхий сайдтай  уулзахад “Бид өөрсдөө хариуцлагаа тооцъё” гэсэн.  Тиймээс үүний дараа би огцруулах үндэслэлээ  нэмээд оруулж ирнэ. Ер нь Хууль зүйн сайд өөрөө  албан тушаалаасаа түдгэлзээд шалгуулчих хэрэгтэй.

 -Та БНСУ явчихаад ирмэгцээ тогтоолоо  татлаа. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаяр  тийм чиглэл өгчээ гэж ойлгоход хүргээд байна.  

-Би хувийн асуудлаар, эмчилгээ хийлгэх гэж  явсан. Тодорхой хугацаанд үзүүлэх ёстой байдаг  юм. Бичиг баримтаа үзүүлсэн ч болно. Намын  даргатай уулзаж ч болно, тэр юу нь гайхалтай  байгаа юм. Сөрөг хүчнийхэн энэ хүнийг цөлсөн  гэж би ойлгодог. 24 жилийн хугацаанд Ганцхудагт  хэдэн хүн үхсэн. Энэ аюултай системийг хэн бий  болгов, БНСУ-д очиж эмчлүүлэх хүртэл нөхцөлд  хэн оруулсан юм бэ. Тиймээс МАН-ын ярьж байгаа  үнэн, худал эсэхийг ард түмэн тогтоочих байлгүй  дээ.

-Х.Тэмүүжинг огцруулах тухайд Н.Энхбаяр  дарга ямар байр суурьтай байна вэ?

 -Х.Тэмүүжинг өмөөрөхгүй гэсэн. Энэ хүн АН-даа  ч гай тарьсан гээд түүх ярьж байна лээ. “Эх орон Ардчилал эвсэл”-ийг Ц.Мөнх-Оргил, Х.Тэмүүжин  хоёр задалсан тухай ярьсан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.