Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Амардорж: Нойр булчирхайн үрэвсэлтэй хүнийг эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй

Газрын тосны газрын дарга  асан Д.Амарсайхан энэ сарын 13-ны  16.30 цагийн үед ШШГЕГ-ын харьяа  Цагдан хорих 461 дүгээр ангийн эргэлт  уулзалтын байранд нас барсан талаар  бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.  Энэ талаар ШШГЕГ-ын Тогтоол  гүйцэтгэх газрын дарга, хурандаа  Б.Амардорж мэдээлэл хийлээ.

-Хорих ангийн эмч нарт талий гаачийг эмнэлэгт битгий хэвтүүл  гэсэн тушаалыг дээрээс өгсөн.  Тиймээс эм нэлэгт хэвтүүлээгүй гэж өмгөөлөгчид нь талийгаачийн ар  гэрийнхний дэргэд танай эмч нар  хэлсэн гэж байгаа. Үнэхээр тийм  зүйл болсон юм уу?

­Тийм зүйл байхгүй байх. Өвчтөнөө  эмнэлэгт хэвтүүлэх, эсэх нь эмчийн  өөрийнх мэдэх асуудал. Зайлшгүй  шаардлагатай бол эмч өөрөө үзлэг  хийгээд хэвтүүлэх боломжтой. Харин  цагдан хоригдогчийг гаднын эмнэлэгт  хэвтүүлэхээр бол хэрэг бүртгэгч, мөрдөн  байцаагчид нь урьдчилан бичгээр  мэдэгдэх ёстой.

-Нас барахаасаа гурван цагийн  өмнө ахтайгаа уулзаад ямар нэг  өвчин зовиур байгаа талаар юу ч  яриагүй хүн гэнэт нас барсан нь  нийгэмд хардлага төрүүлж байна л  даа?

­Хоригдогч нас барсан асуудалд  цагдаагийн байгууллагаас эрүүгийн  хэрэг үүсгэн шалгаж байна. Нас  барсан шалтгаан нь шүүх эмнэлгийн  шинжилгээний хариу гарсны дараа  тодорхой болно. Өнөө өглөө (өчигдөр)  авсан мэдээллээр талийгаачийн цогцост  задлан шинжилгээ хийж байгаа гэсэн. Ер  нь шинжээчийн дүгнэлт гараагүй байхад  таамаглаж ярих боломжгүй. Дүгнэлт 14  хоногийн дотор гарна.

-Талийгаачийг хоригдож байх  хугацаанд эмч нар хэдэн удаа биеийг нь үзсэн бэ?  

­Түүний хоригдож байсан 28  хоногийн хугацаанд хариуцсан эмч нар  нь нийт найман удаа үзэж, биохимийн  болон бусад шинжилгээ хийсэн.  Цагдан хорих төвийн эмнэлгийн зүгээс  байнга хяналт тавьж, шаардлагатай  шинжилгээнүүдийг авч байсан.  Гэхдээ эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх  шаардлагагүй гэж үзсэн юм билээ.  Хоригдож байх үедээ эмч үзэхэд  хэвтэж эмчлүүлэх тухай хүсэлт өөрөө  гаргаж байгаагүй. Гэхдээ толгой өвддөг  гэдэг шалтгаанаар ар гэрээсээ өвчин  намдаах эм авч хэрэглэж байсан. Харин  өмгөөлөгч нь эмнэлгийн тусламж  үйлчилгээ үзүүлж, эмнэлэгт хэвтүүлж  эмчлүүлэх болон эрүүл мэндийн  байдлын тодорхойлолтыг нь гаргаж  өгөөч гэж хоёр ч удаа хүсэлт тавьсан  байдаг. Хүсэлтийн дагуу холбогдох эрүүл  мэндийн тодорхойлолтыг өгсөн.

-Ар гэрийнхэн болон өмгөөлөгчтэйгээ хэр уулздаг байсан бэ?

­Хоригдож байх хугацаандаа  өмгөөлөг чөөсөө хууль зүйн байнгын туслалцаа авч байсан. Өмгөөлөгчтэйгээ  25 удаа уулзсан. Холбогдох албан  тушаалтны зөвшөөрлөөр ар  гэрийнхэнтэйгээ найман удаа уулзуулсан  байдаг. Хамгийн сүүлд өчигдөр 12.00  цагт зөвшөөрлийн дагуу ахтайгаа түр  хугацаагаар уулзсан. Энэ хугацаанд  биед нь ямар нэгэн өөрчлөлт орсон нь  камерын бичлэгээс харагдаагүй. Хэрэв  биеийн байдал нь муу байсан бол ах нь,  эсвэл өөрөө мэдэгдэх ёстой байсан байх.

-Хорих ангийн эмч нарын  дүг нэлтийг прокурор, мөрдөн байцаагчид хүргүүлж байсан уу?

­Дүгнэлтийг өмгөөлөгч нь албан  ёсоор авсан. Прокурор бол байнга хяналт  тавьж байгаа.

-Хорих ангийн зүгээс ямар  дүгнэлт гаргасан юм бэ. Хоригдож  байх хуга цаандаа ангийн дүрэм журмыг зөрч сөн болон дарамт шахалтад өртсөн тохиолдол бий юү?

­Хоригдож байх хугацаанд нь  эмчийн үзлэг хийж, холбогдох  шинжилгээнүүдийг авч байсан талаар  би дээр хэллээ. Тэр шинжилгээгээр  нойр булчирхайн үрэвсэлтэй, энэ нь  эмнэлэгт хэвтүүлэх үндэслэл биш гэдэг  дүгнэлт гарсан байсан. Өөрөөр хэлбэл,  түүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх  шаардлагагүй гэж үзсэн юм билээ. Хорих  өрөөндөө гурвуулаа байсан. Бүх өрөө  камертай. Хоригдогчид дарамт, шахалт  үзүүлсэн асуудалгүй. Хорих ангид гарсан  хэрэг, зөрчил болгонд шалгалт хийдэг.  Уг шалгалт одоо хийгдэж байгаа.

 Г.РА ВЖ А А 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.