Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ю.Цэдэнбалын тухай баримтат кино бүтээжээ

БНМАУ-ын Төрийн тэргүүн,  Ерөнхий сайд, Хөдөлмөрийн  баатар Ю.Цэдэнбал агсны  мэндэлсний 100 жилийн ой  2016 онд тохиох аж. Ойг угтаж  “Ю.Цэдэнбал” академийнхан  түүний тухай баримтат  кино бүтээжээ. Ю.Цэдэнбал  Монголын төр, засгийг 1940-1984  оны хооронд удирдахад манай  улс НҮБ-д элсэж, 100 шахам  улстай дипломат харилцаа  тогтоож, 300 орчим үйлдвэр,  500 гаруй сургууль, цэцэрлэг  байгуулж, ард түмнийг нийтээр  нь бичиг үсэгтэй болгосон  зэрэг иргэдийн амьдралыг  дээшлүүлэн соёлжуулж, улсын  хөгжил, тусгаар тогтнол, батлан  хамгаалах хүчийг бэхжүүлсэн  олон ажил хийсэн юм. Тиймээс  түүний үйл хэрэг, алдар  гавьяаг залуучуудад мэдүүлэх  зорилгоор “Ю.Цэдэнбалын эрин  үе” баримтат кино бүтээжээ.  Кинонд түүний үйл хэрэг, алдар  гавьяанаас гадна хэлмэгдэж нас  барсан тухай нь үнэн бодитоор  өгүүлсэн аж. Киног бүтээхдээ  Ю.Цэдэнбалын 1937-1987 онд  хөтөлсөн хувийн тэмдэглэлийг  ашиглажээ. Найруулагчаар  нь н.Хатуучулуун, зөвлөхөөр  МУИС-ийн багш, судлаач  Ц.Жамбалсүрэн ажилласан уг  кино өнөөдөр NTV телевизээр  үзэгчдийн хүртээл болно. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.