Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улстөрч эмэгтэйг гудамжинд хөнөөжээ

Испанийн хойд хэсэгт орших Леон  хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  тэргүүлэгч, орон нутагтаа нэр хүндтэй  улстөрч Изабел Карраског хотын төвд  байрлах гүүрэн дээгүүр алхаж явахад нь,  олны нүдэн дээр буудан хөнөөжээ. 59 настай  байсан тэрбээр тус улсын эрх баригч Ардын  намын Леон хот дахь хорооны даргаар мөн  ажиллаж байв.  Гэрчүүдийн мэдүүлснээр И.Карраско  руу хоёр эмэгтэй дөхөж очсоноо гэнэтхэн  буу гаргаж, таван удаа буудсан гэнэ. Хотын  Цагдаагийн газрын даргын эхнэр, охин болох  тэр хоёр эмэгтэйг хэргийн газраас тэр дор нь  баривчилсан байна. Охин нь саяхан хотын  зөвлөлийн шийдвэрээр ажилгүй болсон аж.  Тиймээс тэднийг хувийн өш санаж, улстөрч  эмэгтэйг хөнөөсөн гэж үзэж байна. Болсон  явдалтай холбогдуулж Испанийн улс төрийн  бүх хүчин Европын парламентын сонгуулийг  угтан явуулж байсан кампанит ажлаа түр  зогсоожээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.