Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Германы Гадаад хэргийн сайд Украинд айлчилж байна

Украины хямралыг дипломат замаар  намжааж, сөргөлдөгч талуудын дунд зууч¬ лагчийн үүрэг гүйцэтгэхээр Германы Гадаад  хэргийн сайд Франк¬Вальтер Штайнмайер  Киев хотод очжээ. Украиныг зорихоосоо  өмнө Брюссель хотод болсон Европын хол ¬ бооны гишүүн орнуудын Гадаад хэргийн  сайд нарын уулзалтад оролцсон тэрбээр  Донецк, Луганск мужид болсон бүх нийтийн  санал асуулгыг хууль бус хэмээгээд “Ев¬ ро пын хол бооныхон санал асуулгын дүнг  хэр хэвч хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн бай¬ на. Ням гаригт болсон санал асуулгад орол¬ цогс дын олонх нь дээрх бүс нутгуудыг  Ук раинаас тусгаар тогтнуулж, ОХУ¬ын  бүрэл дэхүүнд нэгтгэхийг дэмжсэн юм. Олон  улс санал асуулгыг хүлээн зөвшөөрөхгүйгээ  мэдэгдсэн бол ОХУ одоогоор байр сууриа  албан ёсоор илэрхийлээгүй байна.  Ф.Штайнмайерын Украин дахь улс  төрийн бүх хүчин оролцох яриа хэлэлцээ  зохион байгуулахыг зорьж байна. Хэлэлцээг  Ев ропын аюулгүй байдал, хамтын ажил агаа¬ ны байгууллагын хяналтад явуулах аж.     

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.