Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

113 дугаар цэцэрлэгийн багш асаагуураар хүүхэд түлжээ

Цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ зоддог нь илэрч ол ныг нэлээд бухимдуулах боллоо. Эцэг, эхчүүд хүүхдээ зо дуулж, занчуулах гэж “алба”-нд явуулдаггүй. Хэдхэн сарын  өмнө Хан-Уул дүүргийн 190 дүгээр цэцэрлэгийн багш нар  хоорондоо түнжин хагарсны улмаас нэгнийхээ хүү хэд  зодож буй бичлэгийг олон нийтэд тарааж байсан. Ангийн  багш нь хоёрхон настай хүүхдийг тодорхойгүй шалтгаа наар зодож шийтгэсэн тул хууль хяналтынхан түүнд ял лах  дүгнэлт үйлдэж, хэргийг нь шүүхэд шилжүүллээ. Тэгвэл  үүнээс ч жигшүүртэй хэрэг гарчээ. Тодруулбал, гур ван  сарын өмнө цэцэрлэгийн багш нь гурван настай хүүх дийг  зодож, асаагуураар түлсэн гэмт хэрэг олон нийтэд ил бол лоо. Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн  багш Я.Нямцэцэг энэ оны хоёрдугаар сарын 14-нд гурван  нас тай хүү Б-г өмдөндөө шээлээ хэмээн өгзгөн дээр нь  алга даж, баруун төмсөгний дээд хэсгийг асаагуураар  түл сэн байна. Хүү гэртээ ирээд аавдаа “Миний боожгойг  багш түлсэн” гэж хэлснээр энэ хэрэг илэрчээ. Шалгаж  үзэ хэд, баруун цавь, төмсөгний дээд хэсэг нь түлэгдэж,  цэврүү үсэрсэн, баруун гуя нь улаан эрээн болсон байсан  гэнэ. Тэд хандив өгч байж хүүхдээ уг цэцэрлэгт оруулжээ.  Багштай нь уулзаж, энэ талаар лавлахад тэрбээр эрс  үгүйсгэсэн учраас ийнхүү цагдаад хандсан байна.  Я.Нямцэцэг багш хүүг өмдөндөө шээлээ хэмээн алгад санаа хүлээсэн ч “Асаагуураар түлээгүй” гэж эхний бай цаал таараа мэдүүлжээ. Байцаалтын явцад “Хүж асаасан  асаагуураа унтраалгүй, хүүгийн дотуур өмдийг тайлах  гэж байгаад санаандгүй түлсэн” гэж мэдүүлсэн байна.  Асаа гуур асааж барьчихаад хүүхэд хувцасладаг хүн байх гүй нь ойлгомжтой. Шүүх Я.Нямцэцэгт гурван сар 10  хоног баривчлах ял оноожээ. Нийслэлийн Боловсролын  газрын хан цаашид ийм зөрчил гаргахгүй байхад анхаарч  ажил лаж байгаа гэх боловч багш нь хүүхдүүдээ ил, далд  зодож шийтгэсээр байна.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.