Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТӨРИЙН “МЭДЛИЙН” ТАЛБАЙД ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН ЛИЦЕНЗ ОЛГОНО

УИХ-аар эдүгээ хэлэлцэж буй Ашигт  малтмалын тухай хуулийн төсөлд  “Шударга ёс” эвслийнхэн “Гаднын хөрөнгө  оруулагчдыг шүтэхээс илүү дотоод  боломжоо дайчилж, баялагтаа эзэн байя”  гэсэн зарчим баримталж байгаа гэнэ.  Тус  эвслийн бүлгийн өчигдрийн хурлаар энэ  талаар хэлэлцжээ. Ажлын хэсгийг гишүүн  Г.Уянга ахалж буй аж. Энэ талаар Бүлгийн  ахлагч Н.Батцэрэг “Хийж чадах зүйлээ  бид өөрсдөө гүйцэтгэх хэрэгтэй. Ингэхийн  тулд үндэсний компаниудад хөрөнгийн л  асуудал гарна. Үүнийг нь зээлээр шийдээд  ажиллая, монгол хүн баялагтаа эзэн байя  гэсэн юм. Гадаадын хөрөнгө оруулагчдыг  нүд үзүүрлэсэн юм биш. Бидний чадахгүй  салбарт мэдээж тэдэнтэй хамтарч,  харилцан ашигтай ажиллана” гэлээ. Мөн уг  хуулийг баталснаар дөрвөн жилийн турш  зогсоогоод байсан хайгуулын лицензийг  олгож эхлэх юм. Тодорхой хүрээнд  төрөөс лиценз олгох боломжит талбайд  хайгуулын болон олборлолтын лиценз  олгоё гэж буйг мөн хэлэв. Шинэчлэлийн  Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн  2013 оны ажлын хэрэгжилтийн талаар  ярилцжээ. Тэд энэ долоо хоногт тайлангаа  гаргаад дараа нь Төрийн байгуулалтын  байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх  аж. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.