Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.Баттулгын хүсэлтийг маргааш хэлэлцэнэ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан УИХ-ын  гишүүн Х.Баттулгын асуудлыг маргааш Байгаль  орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор  хэлэлцэхээр болжээ. Энэ асуудлыг хэлэлцэх хуралдааныг 14.00 цагт товлосон байна.  УИХ дахь бүлгүүдийн тухайд “Х.Баттулга  сайд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, төлөвлөөд хийж чадаагүй зүйл, тулгамдсан ямар  асуудал байсан зэргээ Засгийн газрын хуралдаанд тайлагнах байх. Үүний дараа шаардлагатай гэвэл хуралдаж, байр сууриа илэрхийлнэ”  гэсэн  байдалтай байгаа юм. Гэхдээ Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол  түүнийг холбогдох Байнгын хороо, чуулга наар  хэлэлцэх хуулийн тодорхой хугацаатай. Тиймээс салбарын Байнгын хороогоор энэ талаар  хэлэлцэхээр болжээ. Улмаар УИХ-ын чуулганаар  баасан гаригт асуудлыг эцэслэн шийдэх аж. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.