Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Санал асуулгын дүнг АНУ хүлээн зөвшөөрөхгүй

Украины Донецк, Луганск мужуудад  өөртөө засах эрхтэй болохоор энэ сарын  11-нд явуулахаар төлөвлөсөн санал  асуулгын дүнг АНУ-ын эрх баригчид  хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Төрийн  Департаментын албан ёсны төлөөлөгч  Жен Псаки дахин анхааруулав. Украинд  одоо мөрдөж буй хуулиар ийм үйлдэл  нь хууль бус юм. Ийм санал асуулга  явуулбал тэр нь олон улсын эрх зүй,  Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн  байдлыг зөрчинө гэж хатагтай Жен Псаки  хэлжээ. Тэгвэл Донецкийн ардын БНУ- ын төлөөлөгч Борис Литвинов санал  асуулгын урьдчилсан дүнг мэдээлэл ирэх  хэмжээгээр тухай бүрт нь олны сонорт  хүргэхээ мэдэгдсэн аж. Санал асуулга  болсноос хойш гурав хоногийн дотор дүнг  нь мэдээлнэ гэж урьд нь амлаж байжээ. Донецкод болох санал асуулгын  явцыг Оросын олон нийтийн төлөөлөгчид  ажиглахаар төлөвлөж байсан ч тэднийг  Украины тал хил дээр саатуулах гэж буйг  мэдсэн учир явахаа больсон байна. Гэлээ ч  Оросын Олон нийтийн танхимыг төлөөлөх  хүмүүс Донецк мужид байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.