Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ТӨСВИЙН бүрхэг төөрөг

Улсын төсвийн төлөвлөгөө энэ  оны эхний улиралд 300 тэрбум  төгрөгөөр тасарлаа. Эхний  улиралд улсын төсвийн төлөвлөгөө  биелэхгүй байх нь тохиолддог л үзэгдэл  аж. Гэвч энэ жилийн эхний улирлын  төлөвлөгөө 40 шахам хувиар тасарсан  нь анхаарал татаж байгаа юм. 2014 оны  төсвийн орлого 6.8 их наяд, зардал 7.2 их  наяд төгрөг байхаар хуульчилсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн  дагуу төсвийн алдагдал дотоодын нийт  бүтээгдэхүүний (ДНБ) хоёр хувиас хэтрэх учиргүй. Иймээс энэ жилийн төсвийн  алдагдлыг 410 тэрбум төгрөг буюу ДНБ­ ий хоёр хувьтай дүйхээр баталсан юм. 

Г этэл эхний улиралд тө­ лөвлөгөө 300 тэрбум төг­ рөгөөр тасарсан нь төсвийн  алдагдал Төсвийн тогтвортой байд­ лын тухай хуулиар тогтоосон хоёр  хувийн хязгаарыг тун удахгүй давах  нь гэсэн болгоомжлолыг төрүүлж  байна. Дөрвөн улирлын турш төсөв  дээрх хэмжээгээр тасарвал алдагдал  нь 1.2 их наяд төгрөг болно гэсэн үг.  Энэ нь 2014 оны төсвийн хөрөнгө  оруулалттай тэнцэх дүн юм. Засгийн  газар ийм хэмжээний алдагдлыг  өр тавьж нөхөх боломжгүй. Бас л  Төсвийн тогтвортой байдлын тухай  хуулийг зөрчинө. Уг хуульд Засгийн  газрын өрийг ДНБ­ий 40 хувиас  хэтрүүлэхгүй гэж тусгасан. Засгийн  газрын өр энэ хязгаарынхаа таазанд  тулсан байгаа. Тиймээс алдагдлыг  багасгах сонгодог хувилбар нь  төсвөө “царцаах”. Санаж буй бол  сүү лийн хоёр жилийн төсвийг  тодотгож, хөрөнгө оруулалтыг нь  “царцаасан” удаатай.Төсвөөс 1.2  их наядын зардлыг нь царцаавал  сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих  хөрөнгө оруулалт л хамгийн түрүүнд  танагдана. Гэхдээ төсөв яг 1.2 наяд  төгрөгөөр тасарна гэсэн үг биш  гэд гийг энд анхааруулъя.

Төсвийн  төлөвлөгөө нэгдүгээр улиралд өндөр  дүнгээр тасарсан нь ингэж таамаглах  үндэслэлийг бий болгож байгаа юм. Сангийн яамны Төсвийн бодлогын газрын Төсвийн орлогын хэлт­ сийн дарга Э.Батбаяр “Эхний улиралд төсвийн төлөвлөгөө тасардаг.  Төсвийн алдагдал ийм их хэмжээгээр тасарна гэж хэлэхэд эрт юм.  Одоо л бүтээн байгуулалтын ажлууд  эхэлж байна. Компаниуд дулааны  улиралд татвараа сайн төлдөг”  гэсэн юм. Манай улсын төсвийн 95  хувийг татвар, таван хувийг тат­варын бус орлого бүрдүүлдэг аж.  Татварын орлого багассанаар төсвийн төлөвлөгөө татарсан хэрэг.  Татварын байцаагчид татвараа ху­раахгүй төлөвлөгөөгөө тасалсан  явдал огт биш. Харин ч байцаагчид  аж ахуйн нэгжүүдийн “амар заяа”­г  нь үзүүлэхгүй татвар нэхэж, хянаж  шалгаж байгаа гэнэ лээ. Тэдний  шалгалтыг тэсвэрлэхээ больсон зарим компанийн удирдлага Засгийн  газарт “захиа” илгээж, байцаагчдын  хяналт шалгалтыг багасгахыг гуйсан  гэсэн. Компаниудын ашиг орлого,  арилжаа наймааны борлуулалт, бараа  бүтээгдэхүүний үнэ ханш буурснаар  татвар багассаныг ойлгох хэрэг тэй.  Татварын байцаагчид ч үүнтэй са­нал нэгдэж байна.

Аж ахуйн нэг жийн  арилжаа наймааны эргэлт буур сан  нь эдийн засаг хумигдаж байгаа тай  холбоотой. Тэгэхээр тат варын ор­ лого бүрдэх, тасрах эсэх нь эдийн  зас гийн нөхцөл байдлаас ихээхэн  хамаарах нь.  Монголын эдийн засгийн өнөө­ гийн суурь нөхцөл байдлаас харахад  аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого  буурч, зарим нь үйл ажиллагаагаа  зогсоож, ажилчдаа цомхтгох тө­ лөвтэй байгааг олон хүн ярьж байна.  Мөн олон улсын зах зээлээс ашиг  олдог уул уурхайн бүтээгдэхүүний  үнэ унах шинжтэй байгаа. Иймээс  татвар хураалтын төлөвлөгөө биелэх  боломж хомс байна. Сангийн яам наас  төсвийг тодотгон, урсгал зардлыг  10­30 хувиар бууруулах хуулийн төс­ лийг УИХ­д өргөн барьсан. Урсгал  зард лаас хэмнэсэн мөнгөөрөө төрийн  ал бан хаагчдын цалинг нэмэх гэнэ.  Нэг халааснаасаа аваад нөгөө рүү  хийх нь. Тэгэхээр энэ удаагийн тодот­ гол нь төсвийн зардлыг бууруулах­ гүй гэсэн үг. Эдийн засгийн суурь  нөхцөл ихээхэн сулбагар байгаа  учраас намрын чуулганаар да хин  төсвийн тодотгол хийх болов уу. 

Гадаад, дотоодын нөхцөл байд лаас  шалтгаалан эдийн засаг өдрөөс өдөрт  доройтон, хямрал руу дөтөлж буй  учраас ингэж дүгнэх үндэстэй. Дэлхийн хэрэглээний гуравны  нэгийг дангаараа “залгидаг” Европын  холбооны зарим улсын эдийн засгийн  хямрал үргэлжилсээр байгаа. Түү­ нээс шалтгаалж манай урд, хойд хөр­ шийн үйлдвэрлэл хумигдаж байна.  Үйлдвэрлэл нь багассанаас төмрийн  хүдэр, нүүрс, хайлуур жонш гэх мэт  манай экспортын гол бүтээг дэхүү­ ний үнэ буурлаа. Үүнийг дагаж энэ  салбарын компаниудын ашиг ор ло­ го уруудах нь мэдээж. Уул уур хайн  салбарын, ялангуяа “Оюутолгой”  төслийн хоёр дахь шатны бүтээн  бай гуулалт зогссоноор импорт буу­ рав. Гуравдугаар сарын байд лаар  импорт 200 сая ам.доллараар буурс­ ныг Үндэсний статисти кийн хороо­ ноос танилцууллаа. Ийм нөх цөлд  гаа лийн татварын орлого багасах  нь ойлгомжтой. Орон сууц бор лог­ до хоо больсон тул компаниуд ба­ рил гын төслөө зогсоож байгаа аж.  Борлуулалтгүй болсныг нь анзаар­ сан банкууд ч барилга угсрал тын  компаниудад зээл олгох шалгуу раа  өндөрсгөжээ. Эдийн зас гийн то­ моохон хөдөлгүүрийн нэг барил гын  салбарын ажил энэ жил тарамдах  нь бололтой. Бас л татварын орлого  буурна. Барилга зогсохоор ханган  нийлүүлэгч, туслан гүйцэтгэх ком ­ паниуд  орлогогүй  болно.  Орлогогүй,  ашиггүй компани татвар төлөхгүй  бөгөөд ажилчдаа цомхтгоно. Мон голбанкны ерөнхий эдийн засагч  С.Болд 24­30 мянган хүн ажилгүй  болох төлөвтэй байна гэж ярьсан. Хүн  амын орлогын албан татвар төлдөг  ажилчдын тоо ч цөөрөх бололтой.  Эдгээрээс гадна ам.долларын  ханш огцом өссөн нь нэмэгдсэн  өртгийн болон аж ахуйн нэгжийн  орлогын албан татварын хэмжээг  бууруулах дүр зураг харагдаж байгаа  аж. Монголчууд газар тариалан,  худалдаа үйлчилгээ эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, бараа  материалынхаа 70 хувийг гадаадаас  авдаг гэнэ. Шатахуунаа 100 хувь  импортолдог бол ногоочин газар  тариалангийн багажаа хүртэл урд  хөршөөс авах жишээтэй.

Өөрөөр  хэлбэл, Монголын татвар төлөгч­дийн зардал ам.доллараар төлөгдөж,  орлого нь төгрөгөөр тооцогддог  гэсэн үг. Ам.долларын ханш өнгөрсөн  жилийнхээс 25 хувиар чангарсан  нь бизнес эрхлэгчдийн зардлыг 25  хувиар өсгөсөн гэсэн үг. Зардал  нэмэгдсэн учраас ашиг нь буурахаас  өөр замгүй. Ам.долларын ханшийн  өсөлт ийнхүү бизнес эрхлэгчдийн  ашгийг уруудуулж буй юм.  Эдийн засгийн өнөөгийн ийм  суурь нөхцөл нь хүн амын орлогын  албан татвар, нэмэгдсэн өртгийн  албан татвар, аж ахуйн нэгжийн  албан татвар, ашиг малтмалын нөөц  ашигласны татвар зэрэг төсвийн гол  орлогыг бууруулах төлөвтэй байна.  Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэг,  эмнэлэг барих хөрөнгө орж ирэхгүй  гэсэн үг. Сульдаж буй эдийн засагтай  улсын төсвийн төөрөг бүрхэг байх нь  ч аргагүй биз

 Т.ЭНХБАТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.