Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн жинхэнэ албан хаагчдад зэрэг олгов

Төрийн албаны институтээс хоёр дахь  жилдээ зохион байгуулж буй төрийн албан  хаагчдын мэдлэг, мэргэшил, ур чадварыг дээшлүүлж, чадавхийг нь сайжруулах зорилготой  практик арга зүйн сургалт  өчигдөр өндөрлөв.  Уг сургалтад яам, агентлагуудын болон зарим  аймгийн ЗДТГ-ын хүний нөөцийн асуудал  эрхэлсэн 80 гаруй албан хаагч хамрагдаж, дэс,  ахлах, түшмэлийн гэрчилгээтэй төгслөө.  Төрийн албаны эрх зүйн шинэтгэлийн  хүрээнд боловсруулж буй Төрийн албаны  тухай хууль, тогтоомжид “Төрийн албан хаагч  нь тухайн албан тушаалдаа ажилласан жил,  ажлын үр дүнгээс хамааран ангилал, зэрэг ахих  төдийгүй шаардлагатай мэдлэг олгох тодорхой  үе шат бүхий зорилтот сургалтад хамрагдан,  гэрчилгээ авсан байх гэсэн шалгуурыг хангах  үүрэгтэй” хэмээн заасан байдаг. Тиймээс энэхүү  гэрчилгээ олгох сургалт нь уг шинэтгэлийн  урьдач нөхцөл болж буйгаараа онцлог аж.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.