Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗУРГААН “НООТ”-НЫ АЯЛГУУНД ҮЗЭГЧИД ДУУЛАВ

 “Н ойргүй хоносон зургаан  ноот” тоглолоо. Аш гүй тэд бүтэн нойртой  хонох нь. Олон хоногийн нойроо  хугаслаж туурвисан уран бүтээлээ  үзэгчдэд тайлагнахаар сүүлийн нэг  сар шахам бүтэн нойртой хоноогүй  тэдний хөдөлмөр өнгөрсөн амрал тын өдрүүдэд талаар болсонгүй.  “Эх нэрүүдээс маань өөр хүмүүс  үзэхгүй бол яана аа” гэсэн Г.Жаргал сайханы хошигнол бас битүүхэн са наа зовнилыг арилгаж “UB palace”-т  дүүрэн үзэгч цугларсан байв. Үзэгчид  тэднийг хүндэлж, биширч, баяр  хүргэж, дуу бүрийг нь даган дуулж,  бүжиглэж байлаа.  Урлагийн  гавьяат  зүтгэлтэн,  хөгж мийн  зохиолч  Б.Долгион,  Л.Балх жав,  И.Болоож,  Г.Жаргал сай хан,  Г.Пүрэвдорж, Г.Энхбаяр нарын бүрэл дэхүүнтэй “Ах мадын золбоо” хамтлаг  урын сандаа 3000 орчим дуутай аж.  Рок, попын ертөнцийн энэ цагийг  эзэлсэн эдгээр уран бүтээлчийн олон  дууг үзэгчид сонсохыг хүссэн ч, энэ  өдөр 24-ийг л сонордуулсан юм. Нэг  хүн дөрвөн дуу толилуулсан гэсэн үг.  

Хамтлагийн ахлагч Б.Долгион  “Урин хавар ирлээ”, “Учралын  блюз”, “Сэхүүн салхи”, “Хослон  дуулъя” дуугаа толилуулахаар сонгожээ.  “Universe best songs” наадмын шүүгч тэрбээр энэ үдэш тэмцээний оролцогч болж,  үзэгч дээр дуулах ур чадвараа шүүл гэв. Аавдаа зориулж зохиосон “Урин хавар ир лээ”  дуугаа дуулахад нь үзэгчид алга ни жигнүүлэн ташиж, түүнийг тэнцүүл сэн. Гавь яат  жүжигчин Б.Сарантуяа үзэгч дийн хүр тээл  болгосон “Учралын блюз”, “Сэхүүн салхи”  дууг нь дуучин Б.Маралжин гоо со нордууллаа. Түүний өвөрмөц хүчир хэг хоо лойд  эдгээр дуу илүү зо хицож байх шиг санагдсан. Л.Балх жав, дуу чин эгч, дүү Нандиа нартай хамтарч Б.Дол гионы “Хослон дуулъя”  дууг дуулсан нь үзэгчдэд үнэхээр гэнэтийн  бэлэг болсон. 

1980-аад оноос хойш хүмүүс аялаж  ирсэн “Алтан зул”, “Зүүд”, “Дандаа ча майг  хайрлаж явъя” зэрэг дуу бол И.Болоожийнх.  Түүний нэрийн хуудас болсон эд гээр дуу  энэ үдэш эгшиглэсэн. Ур лагийн сургуульд  сураагүй учраас со циалист нийгмийн үед  хөгжмийн зохиолч бус идэвхтэн бичигч  хэмээн дуудуулж яв сан тэрбээр Монголын  рок, попын гарын таван хуруунд багтах  чадварлаг хэ дэн гитарчны нэг төдийгүй  авьяаслаг хөгж мийн зохиолч, муугүй  дуучин гэдгээ тог лолтын үеэр мэдрүүлсэн.  И.Болоожийн байгалиас заяасан авьяасыг  хамтлагийнхан нь биширдэг юм билээ.  Тэрбээр өөрийн хичээл зүтгэл, авь яасаар  хөгжим тоглож сураад зогсохгүй олон  сайхан аялгуу зохиосон нэгэн. 

“Ахмадын золбоо” хамтлагийнхнаас  төрсөн анхны дуу бол “Хүлээлт”. Г.Жаргалсайхан энэ дууг 1974 онд зохиогоод олны  со норт хүргэлгүй нэлээд уджээ. “Үүр цайтал би хүлээнэ ээ” гэдэг мөр нь тухайн  үед шүүмжлэлд их өртсөн аж. “Камертон” хамтлагийнхны дуулснаар л сонсож  бай сан  “Хүлээлт”-ийг  Г.Жаргалсай ханы  хоо лойгоор  сонссон нь үнэхээр сонин  үзэгчид дуулав Зургаан “НООТ”-ны  аялгуунд байв. Тэрбээр нэр нэгт “Чингис хаан”  хамт лагийн дуучин Д.Жаргалсайхантай  тун төстэй хоолойтой юм билээ. Царайг  нь харахгүй бол Д.Жаргалсайхан дуулж  байна гэж андуурмаар. Г.Жаргалсайхан өө-рөө аяыг нь зохиосон “Хамтдаа дуулъя”,  “Сар шиг хол нутаг”, “Хайртай” дуугаа энэ  үдэш толилуулсан. “Харанга”-ын Х.Лхагвасүрэнгийн дуулснаар чихэнд хоногшсон ч  Г.Жаргалсайхан дуулсан нь дутахааргүй  санагдсан.“Ахмадын золбоо” хамтлагийн  гоцлол дуучин тэрбээр мөн чадварлаг гитарчин. “Соёл-Эрдэнэ” хамтлаг бай гуулагдаад 1976 онд худалдаж авснаас хойш  30 гаруй жил тоглож буй гитарынхаа ид  шидийг тоглолтод үзүүлсэн.

  UBS телевизийн захирал, хөгжмийн  зохиолч Л.Балхжав энэ үдэш бөмбөрчин  болжээ. “Инээмсэглэл” хамтлагт бөмбөр-чин байснаас хойш нэлээд олон жил тоглоогүй тэрбээр уйгагүй бэлтгэл сургуу лилалт  хийс ний дүнд мэргэжлийн бөмбөрчнөөс  ду тахааргүй тоглож байв. Тэгээд зогсохгүй  үзэгчдэд бөмбөрийн анхан шатны хичээлийг маш сонирхолтой хэлбэрээр заасан.  “Тэр тэгвэл та, тэртээ тэргүй та Дондог, Дондог, Дондог Пүрэвдаш, Пүрэвдаш Рэнцэн” гэдэг үгтэй адил сонсогддог  хэмнэлийг цохиод сурчихвал бөмбөр тоглох тун амархан гэнэ.  Түүний “Хайрын дурсамж” дууг “Шар  айраг”-ийн Буянаа дуулсан бол “Хурд” хамтлагийнхан үзэгчдийн хүртээл болгосон “Би  Монголтойгоо адилхан” дуугаа өөрөө дуулсан. Тэрбээр үзэгчдийг суудлаас нь босгож чадсан учраас уг дууны үгийг бичсэн  соё лын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын  сэтгэл хөдөлж, тайзан дээр гарч найз даа  баяр хүргэв. “Л.Балхжав эх орноо чин сэтгэлээсээ хайрладаг болохоор л ийм сайхан аялгуу зохиосон байх” гэж найзууд  нь магтсан. Түүний “Уучлал”-ыг дуучин  Э.Агиймаа толилуулж, “Харийн нутаг давчдаад байна” дууг нь Г.Жаргалсайхан дуулсан юм. 

Хүмүүстэй ярилцахаас илүү хөгжимтэй  “ярих” дуртай нэгэн бол Г.Пүрэвдорж. “Зохиосон дууг минь хүмүүс сонсож байхад  би бүтээлээ ярих шаардлагагүй” хэмээдэг  тэрбээр хөгжмөө тоглохоос өөр үзэгчдэд  ямар нэг тусгай үзүүлбэр бэлтгээгүй байлаа. Найзууд нь түүний тухай ярихад бага  зэрэг инээмсэглэчихээд чимээгүйхэн сууна.  Г.Пү рэвдоржийн  зохиосон  аялгуунууд  ихэнх дээ уянгын байдаг. Түүний “НандинЭрдэнэ”, “Зоогийн газар” дууг “Шар айраг”-ийн Г.Ган хүү, Буянаа нар дуулсан бол  “Мартъя”-г дуу чин Э.Агиймаа сонордуулсан. Гавьяат жү жигчин Б.Сарантуяа дуулсан энэ дуу Э.Агий маагийн хоолойд тохирсонгүй. Түү ний дуулахыг сонсоход хоол  идчихээд цадаа гүйтэй адил мэдрэмж төрсөн. Хотын гудамжаар олон үдэш бодолд  дараг дан алхаж зохиосон “Улаанбаатарын  үдэш” дууны ая бол Г.Пүрэвдоржийн до тоод  ертөнцийн илэрхийлэл. Энэ дууг И.Болоожийн оронд Г.Пүрэвдорж дуулсан бол  үзэгч дэд сонин байх байсан биз ээ. 

“Ахмадын золбоо” хамтлагийн нэгэн  өнгө нь Г.Энхбаяр. Тэрбээр рок, поп, нийтийн, хүүхдийн, симфони найрал хөгжмийн  гээд олон төрлийн бүтээл туурвисан ч  тоглолтод рок, попын дуунуудаа сонордуулахаар сонгожээ. Олон хосын хуримын  үеэр эгшиглэдэг “Сүүн цагаан хурим”  дууны аяыг Г.Энхбаяр зохиосон. Энэ дууг  тоглолтод дуучин Э.Агиймаа, “Шар айраг”  хамт лагийн Буянаа нар сонордууллаа. Түүний охиндоо зориулж бичсэн “Охин” дууг  нь “Шар айраг”-ийн Буянаа дуулсан бол  “Тэр өдөр”-ийг нь дуучин Б.Маралжингоо  толи луулсан юм. Шинэ жилийн үдэш бүр  эгшиглэдэг “Шинэ жил” дуу мөн л Г.Энхбаярынх. Энэ дуугаар тэд тоглолтоо өндөр лөсөн. Тоглолтын турш даралтат  хөгж мийнхөө араас өндийгөөгүй түүний  дуу лахыг олон хүн сонсохыг хүссэн ч  сэтгэл гонсгор буцав.  Монголчуудын сэтгэлд хоногшсон  олон дууг дуулсан учраас үзэгчид суудлаа саа босож, амьд хөгжмийн аялгуунд  тоглол тын турш дуулав. Анх олны хүр тээл  бол го сон уран бүтээлчдээр дуунуудаа  то ли луу лаа гүй  нь  үзэгчдээр   дуулуулах  зо рил го той бай сан биз. Хэдийгээр тэд ахмад уран бүтээл чид ч хийснээсээ илүүг  бү тээх хүч тэй, золбоотой, чадвартай нь  ха раг даж байлаа. “Соёл-Эрдэнэ”, “Өргөө”,  “Инээм сэглэл”, “Хөх тэнгэр” хамтлагийн  тө лөө лөл болсон уран бүтээлчдийн зургаан өөр ертөнцөөр аялахад ийм байв. Тэдний бүтээсэн, цаашид бүтээх урлагийн  ертөнцөөр аялж дуусашгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.