Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ОНГОЦНЫ СҮЙРЭЛД ЛАЛЫН ШАШИНТНУУДЫГ СЭЖИГЛЭЖ БАЙНА

Сураггүй болсон нисэх онгоцтой  холбогдуулан лалын шашинт за­рим хүнийг Малайзын эрх баригчид байцаасан байна. Нийслэл Куала­ Лумпур болон Кедах мужид өнгөр сөн  долоо хоногт лалын шашинтай 11 хүнийг  баривчилжээ. Тэднийг алан хядах ажил­ лагаанд сэжиглэж байгаа аж. Америк  болон Өрнөдийн эрх ашгийн эсрэг үйл  ажиллагааг дипломат төлөөлөгчийн  газ рууд болон гадаадын хүмүүс очдог  газруудад үйлдэхийг нэг гол зо рил­ гоо болгосон 50 орчим хүнтэй алан  хядах байгууллагад тэд харьяалагддаг  гэж Малайзын хэвлэлд бичсэн байна.  Эдгээр дайчид онгоцыг барьцаалсан байх  магадлал өндөр бөгөөд алан хядах энэ  бүлэглэлийн талаар дэлгэрэнгүй мэдээ­ лэл өгөхийг гадаадын мөрдөн байцааг­ чид шаардаж байгаа хэмээн Малай зын  тагнуулын байгууллагын төлөөлөгч хэв­ лэлийнхэнд хэлсэн гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.