Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ардчилсан нам шинэ “ЗЮГАНОВ”-той болчихжээ

Ардчилсан намынхан улс төрийн бусад нам, хүч нээ бодвол үйл явдалд илүү сонор соргог гэдэг .  Гэтэл нам нь шинэ “Зюганов”­той болчихсо ныг  анзаараагүй явжээ. Ингэж хэлэхийн учир нь 2010 оны на мар  Э.Бат­Үүл “Алтангадас”­ыг эсэргүүцэн намаа хагалан бу тар­ гаж буй Ардчилсан хүчний холбоог шүүмжилж, “Яг одоо л  би Ерөнхий сайд болмоор байна” гэсэн ярилцлага өгснийх  нь эсрэг өөрийг нь “урвагч” хэмээн гарчиглаж нийтэлсэн  С.Эр дэнэ тэй дайтсан хэрэг л дээ. Эдүгээ С.Эрдэнэ Хүн амын  хөг жил, нийгмийн хамгааллын сайдаар, Э.Бат­Үүл хотын  мээ рийн алба хашиж буй. Харин нөхцөл байдал хөрвөж  С.Эр дэнэ Н.Алтанхуягийг дагаж, түүний халааг буюу “Алтан­ гадас”­ын ээлжит “дайсан” нь МоАХ болж байх шив. Үүний  нэг нотолгоо нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Бат тулга  УИХ­ын шийдвэрийг эсэргүүцэн “давхар дээлээ” тайлж хаях  гэнэтийн шийдвэр гаргасан явдал юм. 

“Оргинал”  Г.А.Зюгановын хувьд ОХУ­ын  Ерөнхийлөгчийн  сонгуульд дөрвөн удаа оролцож дөрвөнтөө ялагдахдаа дандаа аман  хүзүүдэж байсан. Энэ нь түүнд том  үнэлэмж болж ирсэн. Монголчууд  ч гэсэн улстөрчөө нэгдүгээрт  жагссанаар нь биш нийт үнэлэмж,  олонд хэр танигдсан байдлаар нь  дүн тавьдаг. Г.Зюгановыг шоолсон  хүмүүс тэнэгт тооцогддог байсны  нэгэн адил өнөөдөр Х.Баттулгыг  басамжлах зүрхтэй хүн харьцангуй  цөөн байна. Харин хардах эрх бол  хүмүүст бий. Яагаад Хууль зүйн сайд  Х.Тэмүүжинг авч үлдэхээр шийдмэгц  Х.Баттулга Засгийн газраас зугтах  болов. Түүнд Х.Тэмүүжингээс хол  байх “шаардлага”, шалтгаан байсан  юм биш биз. Хууль зүйн сайдыг  огцруулахыг санаархсан О.Баасанхүү  гишүүний ард Х.Баттулга сайд байгаа  гэдэг “бор шувуу” улс төрд нисэж  байсан билээ.

Түүнчлэн Засгийн газраас гарах  хүсэлтээ “давхар дээл” тайлах  асуудлыг унасны дараа тавибал олон  нийтэд хэчнээн таатайг даанч нэг  мэдэлгүй дээ. Ингээд баасан гаригийн  өглөө огцрох хүсэлтээ өөрийн биеэр  өгсөн нь түүний ээлжит “давхар  цохилт” болж, аятайхан харагдаад  өнгөрөх нь тэр. Гэтэл дуу дуугаа  авалцана гэгчээр А.Гансүх сайд ч  огцрох хүсэлтээ өгөх нь гэсэн сураг  дуулдав. Дан дээлтэй байж дагаж  сарвалзахын хэрэг юун хэмээн чимээ  тавьж байтал түр азнав бололтой.  Дээрх хоёрын үйлдэл өнгөрсөн долоо  хоногийн эхэнд мэдээллийн зарим  сайтад нийтлэгдсэн “МоАХ нам  байгуулах нь” гэсэн таамаглалтай  “дөрөө харшаад” ирэв. А.Гансүх  сайдын хувьд Дорноговийн МоАХ­ ны даргаар сонгогдоод удаагүй  байгаа. Түүний хийж буй ажлын цар  хүрээнд Дорноговь, Сайншанд нэлээд  хамааралтай учир “давхар цохилт”­ ын тактикт сайн суралцаж буй нь  илт харагдлаа. Харин одоо МоАХ нам  болох, эсэх талаар хэдэн үг хэлэх нь  зүйтэй болов уу. 

Лав МоАХ бус МоАН гэдэг нэр ­ тэй нам 1990 оны хоёрдугаар сарын  18­нд “Э.Бат­Үүл” гэсэн автор тай­ гаар байгуулагдсан байдаг юм. Гэвч  С.Эрдэнэ МоАН нэрийг нь шүүг чид­ тэй хуйвалдан аваад сон гуульд зэ­ рэг цэн орж “хорлон сүйт гэх” ажил­ лагаархуу юм хийсэн гэ дэг. Гэвч одоо  Х.Баттулга С.Эрдэ нийн “хадгалсан”  МоАН нэрийг авч чадахгүй бол  “МоАХ Нам” гэдэг сонирхол той  нэртэй нам байгуулж болох юм. Эс­ вэл сайдын суудлаараа дэн чин тавьж  давхар дээлээ тайлан байж авсан  “цэвэр ариун” нэр төрөө ирэх УИХ­ ын,  Ерөнхийлөгчийн  сон гуу лийн  алинд нь ч ашиглаж болно. 

Дараагийн хувилбар. Х.Баттулга  шууд утгаараа буюу ямар нэг эрх  ашиг харалгүйгээр Засгийн газраас  гарахаар шийдсэн байж болно. Жи­ шээ нь, ҮАБЗ­ийн зөвлөмжөөс зөрж  нарийн царигтай төмөр зам барих  болсон шийдвэрт дургүйцэх, Тө­ рийн тэргүүний санаачилсан “дав­ хар дээл”­ийг тайлах тухай хуулийн  төс лийг бүхэлд нь эсэргүүцсэнтэй  эв лэрч тэсээгүй гэх мэт цэвэр шал­ таг, шалтгаан амархан олдоно. Энэ  тохиолдолд элдэв таамаглалыг түр  хойш тавьж ой санамждаа хадгалаад  тархиа амрааж болох юм. 

Тэгвэл яагаад яг тэр баасан  гари гийн өглөө УИХ­ын дарга  З.Энхбол дыг  Ардчилсан намаас  хөөхөөр тус намын Хяналтын хороо  хуралдах гэж байна гэсэн мэдээлэл  тарав. АН­ынхан эхлээд ийм мэдээ  “шидээд” хэрхэхийг нь харзнасан  байх. Гэтэл “Р.Бурмааг хөөх нь,  Х.Баттулга өөрийн хүсэлтээр огцрох  гэж байна” хэмээн бужигнасан улс  төр сонирхогчид З.Энхболдын  асуудлыг огтхон ч сонирхоогүй. Энэ  нь Х.Баттулгын тарьсан дуулианд  “халууцсаных”. Эсвэл “З.Энхболдыг  яасан ч хөөж чадахгүй” гэж найдаж  байсан биз. Учир нь УИХ­ын дарга  З.Энхболдыг намаасаа хөөчихвөл  Ардчилсан нам нэрээ солихоос өөр  замгүй. Яаж ч гоё харагдах гэсэн  “коммунист” харагдаад байгаа юм  чинь. Ингээд тандалтын дүнд “АН­ ын Хяналтын хороо хуралдана гэсэн  нь худал мэдээлэл байжээ” гээд  асуудлыг орхисон юм. 

Энд “гижиг” хүргээд байгаа нэг  асуудал нь АН гишүүдээ хассаар,  хөөсөөр байгаад, тэр ч байтугай УИХ­ ын дарга­гишүүнээ хөөгөөд МАН эрх  барих хэмжээнд хүрчихвэл яах вэ  гэхээс инээдээ барьж ядмаар байсан  шүү. Хэрэв үнэхээр тэнэгтээд ийм  шийдвэр гаргалаа гэхэд З.Энхболд  яаж тэсэх юм бэ. Х.Баттулгыг нам  байгуул гэж ятгаад хамтардаг юм  байгаа биз дээ. Тэдний “төмөр  нударга” дороос Н.Алтанхуяг ямар  гээчийн “мышок” гарч ирэх бол  гэхээс бүр ч инээд хүрч, улс төрийн  адал явдалт тууж бичих хүсэл төрөх  аж. Нэг иймэрхүү долоо хоног  өнгөрлөө. Өнөөдөр Нүхтэд ч юм уу,  Тэрэлжид УИХ дахь АН­ын бүлэг  хуралдаж, ямар нэг сонирхолтой  шийдвэр гаргавал гайхахааргүй  дуулианд цадчихлаа. Гэхдээ л шинэ  долоо хоног адал явдлаар дүүрэн  байх нь дамжиггүй.

У.ОРГРИЛМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.