Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам сөрөг хүчин идэвхжиж байна

Сирийн Алеппо хотыг лхагва гаригт  Засгийн газрын цэргүүд бөмбөгдөх үеэр  хэд хэдэн бөмбөг бага сургууль дотор  унаснаас 25 хүүхдийн амь эрсэджээ. Дамаск  хотын шийтүүдийн амьдардаг хэсэгт байдаг  шариатын сургуулийн нэгэн цогцолбор руу  сөрөг хүчний дайчид саяхан буудсанаас 14 хүн  амь үрэгдэж, 86 хүн шархадсан байна. Эдний  зонхилох нь шашны сургуулийн суралцагч,  оюутнууд байжээ. Түүнээс гадна Хомс хотод  мөн лхагва гаригт хоёр машин дэлбэлсэний  уршгаар 37 хүн амиа алдсан аж.  Энэ хэргийг сөрөг хүчин үйлдсэн гэж  хотын эрх баригчид үзэж буй юм байна.  Зургадугаар сарын 3-нд хийхээр товлоод  буй Төрийн тэргүүний сонгуульд одоогийн  Ерөнхийлөгч Башар Асад нэрээ дэвшүүлээд  байгаатай дээр өгүүлсэн аллагууд холбоотой  гэж Сирийн улс төр судлаачид үзэж буй аж.  Ийм аргаар сонгуулийн өмнөх кампанит  ажилд нь саад хийхийг сөрөг хүчин оролдож  байж болох юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.