Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эхийг нь эцээж, тугалыг нь тураасангүй

 Зарим асуудлаар Оросын Ерөн  хийлөгч   Владимир Путинтэй санал нэг байгаагаа  илэрхийлсэнийхээ төлөө уучлалт гуйхыг  Шотландын Ерөнхий сайд Алекс Салмондаас  энд байдаг украинчууд шаарджээ. Алекс  Салмонд сэтгүүлчийн асуултад хариулахдаа  “Путин Оросын ба  хархлыг үлэмж хэмжээгээр   сэр  гээсэн, энэ нь яриангүй сайн үйлс” гэж   хэлсэн нь ийм шаардлага хүлээж авахад  хүргэсэн аж. Тэгвэл түүний өөрийнх нь үзэж  буйгаар Украины талаар Путиний явуулж  буй бодлого, Орост хүний эрхийг зөрчиж  байгаа талаар шүүмжлэлтэй хандсан болохоор  тэр ярилцлагын үеэр Путинийг магтах,   шүүмжлэх хоёрыг хослуулсан гэнэ. Ерөөс  сурвалжлагчийн асуул  тад хариулахдаа Алекс   Салмонд олон улстөрчийн талаарх бодлоо  хэлэх шаардлагатай болоход эелдэг зангийн  үүднээс хандсан байна. Тэрбээр Германы  Канцлер Ангела Меркелийг улсынхаа нөлөөг  үр ашигтай, идэвхтэй ашиглаж амжилт  олж байгаа гэж үнэлсэн байна. АНУ-ын  Ерөнхийлөгч Барак Обамаг төрийн үйл  ажиллагаандаа гойд үр дүнд хүрдэггүй ч улс  төрийн кампанит ажлыг чадамгай явуулдаг  гэж үздэгээ ч илэн далангүй хэлсэн аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.