Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Петрочайна Дачин Тамсаг”-т гарсан галын шалтгааныг тогтоох боломжгүй гэв

Дорнод аймгийн Матад  сумын нутаг дахь газрын тос­ны Тосон уул­ XIX талбайгаас  нефть олборлож буй БНХАУ­ын  хөpөнгө  оруулалттай  “Петро ­ чайна Дачин Тамсаг” компанийн  “Та ­1” байгууламжид өнгөрсөн гуравдугаар сарын 10­ны  20.48 цагт гал гарч хоёр хүн  амь үрэгдэж, газрын тос ачиж  байсан арван машин шатаж,  дэлбэрсэн. Галын улмаас маш  их хохирол учирч, Мэнэнгийн  талд түймэр гарч болзошгүй  байсан бөгөөд үүнээс монгол  ажилчид нь сэргийлж чадсан  юм. Ээлжинд гарч байсан оператор Д.Цэдэнцэсэм бүх хавх­лагийг хаагаагүй бол 7000 тонн  нефть хадгалах агуулахад гал  хүрэх байсан гэдэг.

Тухайн  үед ээлжгүй, “Та­1” ­ээс зайдуу  байх байрандаа амарч байсан  оператор Мөнхжин болон өөр  нэг жолооч залуу яаралтай арга  хэмжээ авснаар болзошгүй  аюулаас урьдчилан сэргийлж  чадсан билээ.  Энэ асуудалд Дорнод аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан  юм. Тус аймгийн Онцгой байд­ лын газраас галын шалтгаан  нөхцөлийг тогтоохоор шинжээчид ажиллаад гал гарсан шалт­гааныг тогтоох боломжгүй гэж  дүгнэжээ.

Эх сурвалжийн мэ­дээлснээр цахилгааны утсыг  нь шалгаж үзэхэд түүнээс гал  гараагүй нь тогтоогдсон гэнэ.  Харин их галын улмаас зарим  дээж авах зүйлс устаж үгүй  болсон нь ийм дүгнэлт гаргахад  хүргэжээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.