Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ШИНЭ ТӨМӨР ЗАМ ТАВИХ ХҮСЭЛ ба ШИНЭЧЛЭЛИЙН ТЭРГҮҮНИЙ ХЯСАЛ

Дэлхийн банкны  зөвлөх  Ричард Баллок Тавантолгойн ордоос  Гашуунсухайтын  боомт руу нарийн царигтай төмөр зам тавих нь хамгийн ашигтай хувилбар гэж 2008 онд Засгийн газрын захиалгаар хийсэн  “Говийн өмнөд бүсийн тээврийн  дэд бүтэц” судалгаандаа дүг – нэсэн байдаг. Тэр  бээр го  вийн  бүсийн уур  хайнуудаас Хятад  руу нарийн цариг тай (1435 мм)  төмөр зам тавих, харин ОХУ-ын  сүлжээтэй  холбогдох төмөр  замаа өргөн (1520 мм) царигаар  барих нь зүйтэй гэсэн бодлогын  үндсийг үүгээр гаргаж тавьсан.  Гэвч тухайн үеийн Барилга,  хот бай  гуулалт, зам, тээврийн  сайд Х.Баттулга тэргүүтэй  улстөрчид Хя тад руу нарийн царигтай төмөр зам тавих түүний  саналыг  эрс  эсэр  гүүцэн,  “Тө  рөөс  төмөр замын талаар баримтлах  бодлого”-д  Мон го  лын  төмөр  замын сүлжээний цариг өргөн  байх ёстой гэж тус  гах үндэслэл  гарган дэмжүүлсэн юм.  “Төрөөс төмөр замын талаар  баримтлах бодлого”-ыг УИХ-аар  хэлэлцэж эхлэх үеэс цариг өргөн,  нарийн байна гэсэн маргаан дэгдсэн.  Х.Баттулга сайдын талыг баримтлагчид геополитикийн үүднээс нь  харвал цариг өргөн байх нь зүйтэй  хэмээн байр сууриа хамгаалсан бол  бизнесийнхэн нарийн нь ашигтай  хэмээн санал зөрөлдөж байв. Гурван  жил үргэлжилж, нийгмийг хагаралдуулсан “царигийн маргаан” УИХ-аар  дахин хэлэлцэх шийдвэр гарснаар түр  намжсан юм.

 Эдийн засгийн хөгжлийн сайд  Н.Батбаяр төмөр замын царигийн  хэмжээг шийдвэрлэх тогтоолын  төслийг өнгөрсөн лхагва гаригт  УИХ-д өргөн барьсан нь царигийн  хэмжээг олны анхаарлын төвд дахин  авчирлаа. Тогтоолын төсөлд Таван -толгой–Гашуунсухайт, Сайншанд– Замын-Үүд, Хөөт–Бичигт чиглэлийн  төмөр замын шинэ шугамыг 1435  мм-ийн царигтайгаар, Могойн гол– Эрдэнэт, Тавантолгой–Сайншанд– Баруун-Урт–Хөөт–Чойбалсан,  Хөөт–Нөмрөг чиглэлийн төмөр  замын шинэ шугамыг 1520 мм-ийн  цариг  тай  гаар барина гэж тусгажээ.  Засгийн газар зургаан жил будилсны  эцэст Баллокийн гаргаж тавьсан  үндэслэлийг зүтгүүлэхээр шуудрав.

 “Өргөнийг дэмжигчид” өөрсдийнхөө  үзэл бодлыг баталж, нотолсон  мэдээ сэлтээрээ хэвлэлийн хуудсыг  дүүргэдэгсэн. Гэтэл энэ удаа анир  чимээ алга. Тэд ялагдлаа хүлээн  зөвшөөрсөн болол  той. Улс төрийн  хөшигний ард ярилцаж, тохиролцоод  бууж өгсөн байх ч магадлалтай.  Юутай ч Монгол өргөн ба нарийн  гэсэн хоёр царигтай төмөр замын  сүлжээ барьж мэдэх нь. Саяхан “Монголын төмөр зам”  компанийн хэрэгжүүлж буй “Шинэ  төмөр зам” төслийн барилгын аж -лын санхүүжилт тасрах дөхсөнийг  сонслоо. Төмөр зам тавих хэрэгтэй,  энэ бол бидэнд ашигтай төсөл. Үүнтэй  хэн ч санал зөрөхгүй. Шинэ төмөр  зам төсөл хэрэгжсэнээр нүүрс ний  тээврийн өртөг хоёр дахин буурах  тооцоотой. Тавантолгойн ордод тонн  коксжих нүүрс 30-38 ам.дол ларын  үнэтэй байна. Хэрвээ төмөр замтай  байсан бол тус ордоос тонн нүүрсийг  50 ам.доллараар борлуулах боломж -той юм. Эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой төсөл гэдгийг нь  хүн бүр ярьж, “төмөр замаа хурдан  барья” гэсэн үг амны уншлага болж  бай  на. Гэтэл “Шинэ төмөр зам” төсөл  тогтвортой бодлого, чигч шулуун  үзэл баримтлалаар хэрэгжих тавилангүй гэлтэй. Энэ төслийг хэрэг-жүүлэх судалгааны ажилд Хөгж лийн  банкнаас 55 сая ам.доллар зарцуулах  Засгийн газрын шийдвэр 2011 онд  гарсан байдаг. Гэтэл энэ санхүү -жилтийг хоёр жилийн дараа олгож  байлаа. Бодлого, хөрөнгө гээд төмөр  зам барихад хөшүүрэг болох зүйлсэд  улс төрийн хүрээнийхэн саад хийдэг  ужиг хууч үргэлжлэх нь.

Ер нь энэ  төслөөс улс төрийн хар, хор салахгүй  янзтай. Царигийн хэмжээнээс гадна  хэнээр төмөр зам бариулах вэ гэдэг  сон    голт том маргаан дэгдээсэн удаа-тай. Үндэсний аюулгүй байдлын  зөв  лөмжид “Шинэ төмөр зам”  төс  лийг төрийн өмчийн оролцоо  давам  гайлсан аж ахуйн  нэгж бай-гуулж хэрэгжүүлнэ гэж заасан бай -даг. Үүний дагуу “Монголын төмөр  зам” төрийн өмчит компани бай -гуулан төмөр зам барих тусгай зөвшөөрөл олгосон. Гэтэл тухайн үеийн  Үндэсний аюулгүй байдлын зөв -лөлийн гишүүн, Ерөнхий сайд асан  Сү.Бат болд гэнэт шийдвэрээ өөрчлөн  “Монголын төмөр зам” компанийн  тусгай зөвшөөрлийг цуцалж,  Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замыг “Энержи ресурс”,  Тавантолгойгоос Сайншанд хүртэлх  хэсгийг “Дорнын төмөр зам”,  “Дэд бүтцийн хөгжил” компаниар  бариулж, эзэмшүүлэх концессийн  гэрээ байгуулсан юм. Хувийн хэвш -ийнхэн ажлаа эхлээд удаагүй байтал Шинэчлэлийн Засгийн газар  байгуулагдан концессийн гэрээг  цуцлан, төмөр зам барих тусгай  зөвшөөрлийг “Монголын төмөр зам”  компанид эргүүлэн олгосон билээ.  Хувийн хэвшлийн хийсэн ажлыг  төр дээрэмдсэн гэсэн үгийг сөрөг  хүчнийхэн одоог хүртэл дэвэргэсээр  байгаа. Харин концессийн гэрээ байгуулсан гурван компани  дээрэм  дүүл-лээ гэж дуугараагүй бөгөөд оруул -сан хөрөнгийнхөө төлбөрт “Шинэ  төмөр зам” төслөөс хувь  эзэм  шихээр  хэлэлцээр хийж буй гэнэ лээ.      

 Уг нь “Шинэ төмөр зам” төслийг  хэрэгжүүлэхэд Засгийн газрын  үнэт цаас гаргаж “босгосон” хөрөн -гөөс 400 сая ам.доллар олгоно гэж  заажээ. Тэгээд эхний ээлжинд 200  сая ам.долларыг Хөгжлийн банк -наас авахыг зөвшөөрсөн байна.  “Мон  голын төмөр зам” ком-пани Хөгжлийн банкнаас 173 сая  ам.доллар авч, Тавантолгой-Чой -бал    сан  чиглэлийн  төмөр  замын  судал  гаа, Тавантолгойгоос Гашуун-сухайт хүртэлх төмөр замын  далангийн 70 хувийг барих, далан  барихад шаардлагатай материалын  үйлдвэрүүд байгуулахад зарцуулжээ.  Тус компанид Хөгжлийн банкнаас 27  сая ам.доллар авах эрх бий. Туслан  гүйцэтгэгч компаниудын ажлын  хөлсийг нэг удаа олгоход л  энэ мөнгө  дуусах гэнэ. Дахиад санхүүжилт  өгөхгүй бол туслан гүйцэтгэгч ком -паниуд ажилдаа гарахгүй нь мэдээж.  Зам, тээврийн сайд А.Гансүх 400  саяас үлдэж буй 200 сая ам.долларын  санхүүжилтийг олгохыг хүсчээ. Гэтэл  түүнд татгалзсан хариу өгсөн байна.  Тэрбээр манай сонинд ярилцлага  өгөхдөө “Эдийн засгийн хөгжлийн  яам, Хөгжлийн банк мөнгөгүй болсон  гээд “Шинэ төмөр зам” төсөлд сан -хүүжилт хийхгүй гэсэн. Засгийн  газар болон Бондын зөвлөлөөс шинэ  төмөр замын ажлыг санхүүжүүлэхээр  нэгэнт шийдвэрлэсэн болохоор  ЭЗХЯ, Хөгжлийн банк гаргах л  ёстой” гэж тайлбарласан. Харин  Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал  Н.Мөнхбат “Засгийн газар “Шинэ  төмөр зам” төсөлд нэмж санхүүжилт  олгохыг даалгавал бид биелүүлэх  үүрэгтэй. Засгийн газрын түвшинд  л шийдвэрлэх асуудал. Гэхдээ  Хөгжлийн банкны зүгээс стратегийн  болон эдийн засгийн чухал ач  холбогдолтой энэ төслийг дээд  зэргээр дэмжин ажиллах нь мэдээж”  гэж ярьсан юм. Засгийн газрын тэргүүн Н.Алтан-хуяг “Самурай” болон “Чин  гис” бон -доос  үлдсэн  хөрөнгөөр  им    пор  тыг  орлох, экспортыг дэм жих бүтээг-дэхүүний  үйлдвэрийг  санхүүжүү-лэхээ мэдэгдсэн. Үнэт цаас гаргаж,  босгосон бүх хөрөнгөө зарцуулна  гэсэн үг. Энэ мэдэгдэл “Шинэ төмөр  зам” төсөлд 200 сая ам.долларыг  өгөхгүй гэж хэлсэнтэй агаар нэг. Эрх  баригч нам, Ерөнхий сайд хүртэл  төслийг санхүүжилтийг   зогсоохоор  үлдсэн бүх мөнгөө импортыг орлох,  экспортыг  дэмжих  үйлдвэрлэлд  зориулах бодлого баримталж буй мэт  харагдаж байна.

Ер нь Ерөнхий сайд  Н.Алтанхуяг төмөр зам тавих хүсэлгүй бололтой. Түүн шиг эдийн засаг,  ниймгийн чухал ач холбогдолтой  төслүүдээ үл хэрэгсдэг Ерөнхий сайд  байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Бус -дын түүхээс сонсвол буурай орны  Ерөнхий сайд нар эдийн зас гаа тэтгэх  дэд бүтцийн төслүүдээ “хуруу хумсаа  хугалан” зүтгэж бүтээн бай гуулс -наараа домог болон үлдсэн байдаг юм  билээ. Гадаадын нэр хүнд бүхий  банкууд “Шинэ төмөр зам” төс  лийг  санхүүжүүлэхэд 600 сая ам.доллар  зээлэх боломжтой гэдгээ илэр -хийлсэн гэнэ. Гэхдээ тэд Засгийн  газрын баталгаа шаарджээ. Төсвийн  тогтвортой байдлын тухай хуульд  Засгийн газрын өр дотоодын нийт  бүтээгдэхүүний 40 хувиас хэтрэхгүй  байна гэсэн заалт бий. Одоогоор  Засгийн газрын өр ДНБ-ий 40  хувьтай тэнцэж байна. 40 хувийн  хязгаарыг өсгөсний дараа л Засгийн  газарт баталгаа гаргах боломж олдох  болов уу. “Монголын төмөр зам”  компанийн төсөл хариуцсан захирал  П.Бат-Эрдэнэ “Төмөр замын төслийг  гадаадын хөрөнгө оруулалт, зээл,  Засгийн газрын хөрөнгө оруулалтаар  хэрэгжүүлнэ. 400 сая ам.доллар  гэдэг тоог санаанаасаа гаргаж ирээд  Зас гийн газар өгөх ёстой гэж ярьж  байгаа хэрэг биш. Манай улс “Шинэ  төмөр зам” төслийн 51-ээс багагүй  хувийг эзэмшихийн тулд 400 сая  ам.доллар гаргах учиртай. Энэ төсөл  тодорхой судалгаа, төлөв  лөгөөний  дагуу хэрэгжиж байгаа гэдгийг  хэлье” гэв. Ер нь “Шинэ төмөр зам”  төсөл урагшлах гэж зүтгээд байхад  Шинэчлэлийн Засгийн газрын тэр-гүүн хясаад байгаа юм биш үү

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.