Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ПАРЛАМЕНТЫН ТҮҮХЭНД ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖСЭН ТӨСӨЛ АНХ УДАА УНАЛАА

Засгийн газрын тухай  хуульд өөрчлөлт оруулах  тухай хууль буюу сайд  нарын “давхар дээл”­ийг дан  болгох хуулийн төслийн эцсийн  хэлэлцүүлгийг өчигдрийн нэгдсэн  хуралдаанаар хийлээ. Гэхдээ  баталсангүй, “буцаав”. Өөрөөр  хэлбэл, тус хуралдаанд оролцсон  74 гишүүний 39 нь буюу 52.7 хувь  нь эсрэг санал өгснөөр эл хууль  батлагдсангүй. Тус хуралдаанд  С.Дэмбэрэл болон гадаадад  томилолттой яваа С.Одонтуяа  нар оролцоогүй юм. Энэхүү санал  хураалтын өмнө УИХ ­ын дарга  З.Энхболд “Манай Парламентын  түүхэнд “хууль баталъя” гэсэн  эцсийн санал хураалт “унасан”  түүх байхгүй юм билээ. Гишүүд ээ,  товчлуураа дарахдаа тооцоорой”  хэмээн ёр шиг анхааруулж  байсныг энд тэмдэглэе. МАН­ ын бүлгийн 26 гишүүн бүгд уг  хуулийг баталъя хэмээн дэмжсэн.

 Дээр нь анхны хэлэлцүүлгийн  үеэр намын бүлгийн шийдвэрийг  дагаагүйгээс “эсэргүү дөрөв” гэж  цоллуулж, хөөгдөх дээрээ тулаад  буй АН ­ын Р.Бурмаа, М.Зоригт,  Ж.Батзандан, Х.Баттулга нар  аанай л байр суурьтаа үнэнч  байгаагаа энэ удаа ч баталсан юм.  Тэдэн дээр нэмэгдэж, УИХ­ын  дарга З.Энхболд, Р.Амаржаргал  нар хууль батлахыг дэмжсэн  санал өгсөн. Үүнээс гадна МАХН ­ МҮАН­ын “Шударга ёс” эвслийн  бүлгээс Л.Цог болон бүлгээсээ  албан ёсоор гарчихаагүй байгаа  Д.Батцогт нар сайд нарын “давхар  дээл”­ийг тайлъя гэсэн. Бие даагч  гишүүн С.Ганбаатар ч тэдэнтэй  нэгдсэн байна лээ. Харин дээр  дурдсан АН­ын зургаан гишүүнээс  бусад нь хуулийг батлахгүй гэсэн  санал өгсөн гэсэн үг. Ийнхүү  Спикерийн хэлсэнчлэн “Бараг  хагас жил хэлэлцсэн УИХ­ын үйл  ажиллагаа утгагүй болж, “давхар  дээл”­ний асуудал хаагдлаа”.

Ерөн­хийлөгчийн хориг ч талаар боллоо. Учир нь уг хуулийг баталсан бол  энэ оны долдугаар сарын 1 ­нээс  шинэчлэлийн Зас гийн газрын  Ерөнхий сайд болон ерөнхий чиг  үүргийн дөр вөн сайдаас бусад  гишүүн­сай  дын “давхар дээл” ­ийг  тайлах байв. Үүнтэй холбоотойгоор  Ерөнхий  лөгч Ц.Элбэгдорж хуу­ лийн үйлчлэх хугацаанд хориг  тавихаа мэдэгдээд байсан юм.  Уг хэлэлцэж буй асуудал нь  Үндсэн хууль болон бусад хуультай  зөрчилдөж байна гэж үзвэл ги­ шүүн санал хураалтад оролцох гүй  гэдгээ мэдэгддэг. Өмнө нь энэ  хуулийн төслийн хүрээнд УИХ­ ын гишүүн Ц.Даваасүрэн, Г.Уянга  нар дээрх үндэслэлээр санал ху­ раалтад оролцохоос татгалзаж  байсан удаатай. Өчигдрийн хувьд  санал хураалтын өмнө Ц.Да ваа ­ сүрэн, Х.Болорчулуун нарын бие  даагч гишүүд Үндсэн хуультай  зөрчилдөж байгаа талаар хэлсэн  боловч санал хураалтад оролцох­ гүй гэж мэдэгдээгүй бөгөөд тэд  эсрэг санал өгсөн юм. Дашрамд  дурдахад, Ерөнхий сайд Н.Алтанхуяг  бие  даагч  гишүүн  болох  Ц.Даваасүрэн,  Х.Болорчулуун  нартай санал хураалтын өмнө тусгайлан уулзсан талаар эх сур валж  хэлж байсан. Харин Г.Уянга ги­ шүүн ирцэд бүртгэгдсэн байсан ч  танхимд орж ирж, санал хураалтад  оролцоогүйн улмаас эсрэг санал  өгсөн гишүүдийн жагсаалтад  орсон байлаа.

Санал хураалтын дараа на­ мын бүлгүүдийн төлөөллөөс байр  суурийг нь сонслоо. АН ­ын бүл­ гийн дарга Д.Эрдэнэбат ямар нэг  тайлбар өгөхөөс эрс татгалзав.  

“Шударга ёс” эвслийн бүлгийн дарга  Н.Батцэрэг: Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны  дараа хэлэлцэх ёстой ­Дээрх асуудлыг шуурхай шийд  вэрлэх хугацаа нь  өнөөдөр биш гэж УИХ­ын гишүүдийн олонх хариуллаа.  Одоогийн эрх зүйн орчинд Үндсэн хуулиас эхтэйгээр  УИХ­ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг  давхар хаших боломжтой гэсэн заалт байдаг. Тиймээс  Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй байж жижиг сажиг  засвар хийх нь хэр зохимжтой вэ гэж бодолцсон байх.  Сайд нар өнөөдөр л “давхар дээл”­тэй болчихсон юм биш.  Манай үе үеийн Парламентад байсан асуудал. Үндсэн  хуульд өөрчлөлт оруулсны дараа үүнийг хэлэлцэх ёстой.

УИХ-ын гишүүн  Ж.Батзандан: Эцсээ хүртэл явна ­Монгол Улсын түүхэнд эцсийн хэлэлцүүлэгт  шилжсэн төсөл “унасан” түүх байхгүй гэдгийг УИХ­ ын дарга санал хураалтын өмнө хэлсэн. Засгийн  газрын 17 сайд “давхар дээл”­тэйгээ үлдэхээр болж  байна.  Олон албан тушаал зэрэг хашдаг байдлаар  цаашид явна гэж олонх шийдлээ. Бид “давхар  дээл”­ийг тайлна гэж саналаа өгсөн. Харамсалтай  нь дөрвөн саналын зөрүүгээр төсөл уналаа. Гэхдээ  олонхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Монголын  улс төр, засаглалд нүүрлэсэн энэ хямралыг  арилгахын тулд эцсээ хүртэл явна.  

МАН-ын бүлгийн дарга  С.Бямбацогт: Аргагүй л  ваакум орчинд байна ­Монгол Улсын Ерөнхий­ лөгч ухаалаг төр лүү хурдан  шилжиж, монгол төрийн  данхайсан бүтцийг өөрчилье  гэж энэ хуулийн төслийг  өргөн барьсан. Харамсалтай нь  эрх баригчид эрх мэдэл, албан  тушаалдаа дуртай байгаа  юм байна. Аргагүй л ваакум  орчинд байна даа  

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:  Дахин өргөн барих ёстой ­Монголын Парламентын  хам  гийн тэнэг, гунигтай  шийдвэр гарлаа. Сайд нарын  “давхар дээл”­ийг тайлах ёстой.  Энэ бол түүхэн боломж байсан.  Үүний төлөө эцсээ хүртэл  тэмцэнэ. Ийм ичмээр байдалд  орсноо “давхар дээл”­тэй  хүмүүс тайлбарлах ёстой. Энэ  асуудал дуусаагүй. Дахин өргөн  барих ёстой. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.