Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ЦЭВЭР АГААР САН”-гийнхны УЛСАД УЧРУУЛСАН ТАВАН ТЭРБУМЫН ХОХИРОЛ НЭМЭГДЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО

Гамшгийн хэм жээнд хүрч,  эхийн хэв лий дэх урагт хүртэл  нөлөөлөөд байгаа Улаанбаа­тарын утааг багасгах хөрөнгөөс хум­салсан “Цэвэр агаар сан”­гийн удирдлагад холбогдох хэргийн давж заал дах  шатны шүүх хурал удах гүй болно. Ул сад таван тэр бум га руй төгрөгийн хохирол учруулсан тэд ний хэргийг шүү х  эцэс лэн шийд вэр лэж амжаагүй байхад  хууль хя налтын бай гуул лагаас да хин  нэг эрүүгийн хэрэг үүс гэн шалгаж  эхэлс нийг бид өмнө нь мэдээлсэн.  Улаанбаата рын утаатай тэм цэ хээр  олон жил мөрөөдсөн ч утаа бага саагүй.  Энэ нь зарцуулах ёс той хөрөнгөөс нь  эрх бүхий ал бан ту шаалтнууд тэрбум  тэр бумаар нь завш дагтай холбоо той.  Тат вар тө лөгчдийн мөнгөнд гар дүр ­ сэн “Цэвэр агаар сан”­гийн захи рал  Н.Хүрэлсүх, нягт л ан бодогч М.Ху лан,  мэр гэ жилтэн Б.Чимэд­Эр дэнэ, БОНХЯ­ ны Санхүү, хө рөнгө оруу лалтын хэлт­ сийн дарга Д.Цэц гээ нарыг 1­8 жил  хо ри хоос гадна уч руул сан хо хир лыг  нь барагдуу лах үүд нээс хөрөнгийг  нь ху рааж, ул сын ор лого бол го хоор  шийд вэрлэсэн. Ту хайл бал, тус сангийн  захи рал Н.Хү рэл сүхийн Баянгол дүү ­ рэгт байр лал тай 1­3 өрөө бү хий 10 орон  сууц Өмнөх Засгийн газрын Тэргүүн  шадар сайдаар ажиллаж бай­ сан Н.Алтанхуягийн зөвлөх  асан Н.Хүрэлсүх ийм олон байртай  болох хөрөнгө хэрхэн хураасан байх  вэ. Татвар төлөгчдийн хөрөнгөөс  завшсан мөнгөөрөө авсан байхыг  ч үгүйсгэхгүй. Эхнэр нь гэрчээр  мэдүүлэг өгөхдөө “2008 он хүртэл  барилгын компани ажиллуулсан.  Түүгээрээ барилга ба риулж, зарим  байраа түрээслүүлж байсан” гэж  тайлбарласан байдаг.  Мөн дээрх шүүгдэгчдийн гэмт  хэргийн замаар олсон хөрөнгөөр  ху далдаж авсан “Лексус­570”,  “Лексус­RX­350”, “Волксваген Ти­ гуан” машин, М.Хулангийн худал­ даж авсан 300 сая төгрөгийн үнэт  эдлэл, брэндийн 92 гутал зэрэг эд  зүйлийг хураан авч улсад учруулсан  хохирлыг барагдуулах үүднээс Шүү­ хийн шийдвэр гүйцэтгэх албанд  шилжүүлэхээр болсон юм. 

Л.ГАНСҮХ: Н.ХҮРЭЛСҮХИЙГ САНГИЙН ЗАХИРАЛ БОЛГОХООР АН-ААС НЭРИЙГ НЬ ОРУУЛСАН

“Цэвэр агаар сан”­гийн удирд­ лагуудад холбогдох хэрэгт өмнөх  Засгийн газрын Тэргүүн шадар сайд,  одоогийн Ерөнхий сайд Н.Алтан хуя­ гийн нэр удаа дараа дурдагддаг. Түү­ ний зөвлөхөөр ажиллаж байсан Н.Хү­ рэл сүх болон Ерөнхий сайдын охин  А.Са ран заяа нар албан тушаалын  хэрэгт хол богдсон болохоор арга ч  үгүй биз.  Энэ хэргийг шалгах явцад АН­ ын ҮЗХ­ны гишүүн, Байгаль орчин,  аялал жуулчлалын сайдаар ажиллаж  бай сан, өдгөө Ерөнхий сайдын ахлах  зөвлөх бөгөөд Ажлын албаны даргын  албан тушаал хашиж буй Лүймэдийн  Гансүх гэрчийн мэдүүлэг өгчээ.  Тэрбээр “Цэвэр агаар сан”­г 2011 онд  байгуулсан. Тус сангийн Удирдах  зөвлөлийн дарга нь сайд байна.  Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг  Засгийн газар батална гэж заасны  дагуу уг зөвлөл байгуулагдсан.  Түүнээс хойш БОАЖ­ын сайдын  ажлаа өгөх хүртэл тус сангийн  Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж  байсан. “Цэвэр агаар сан” бол зөвхөн  санхүүжүүлэгч байгууллага. Сангийн  захирлыг Удирдах зөвлөлийн шийд­ вэрээр томилдог. Н.Хүрэлсүхийг  манай намаас санал болгосны дагуу  тус сан гийн гүйцэтгэх захирлаар  то мил сон. БОАЖЯ­ны хэлтсийн  дар гаар ажиллаж байсан, одоо  энэ хэрэгт хол богд чихоод байгаа  Д.Цэцгээ “М.Ху ланг ажилд аваач”  гэж надад санал болгож байсан. Би  тухайн үед “Энэ бол сангийн гүйцэт­ гэх захирлын мэдэх асуудал” гээд  түү нийг гаргасан” гэжээ. Эндээс  хара хаар Н.Хүрэлсүхийг одоогийн  Ерөн хий сайд маань санал болгож, уг  албан тушаалд томилуулсан байхыг ч  үгүйсгэхгүй. Харин Н.Хүрэлсүх “Цэ­ вэр агаар сан”­гийн хэрэгт холбогд­ соноороо улс төрийн карьер нь  дуус сан гэж үзэж буй юм. Тэрбээр  шүү хийн хэлэлцүүлэгт “Намайг  М.Хулан гүтгэж, хуурамч баримтад  гарын үсэг зуруулж байснаас болж  хэрэгт хол богдон, миний улс төрийн  карьер хаагд лаа. Үүнд би маш их гом­ дол той байна” гэсэн утгатай тайлбар  өгчээ. Харин М.Хулан түүний эсрэг мэ­ дүүлгүүд өгч байсан юм. Тухайлбал,  “Хорчихуйн булаг” компани руу 50  сая төгрөг шилжүүлээд, 30 саяыг нь  авсан. Үүний 15 саяыг би, үлдсэнийг нь  Н.Хүрэлсүх авсан. “Шарын гол энер го  Болд” компани руу 465.5 сая төгрөг  шилжүүлээд, “Цэвэр агаар сан”­гийн  дансанд буцааж авсныг Н.Хү рэл­ сүх өөрөө мэдэж байгаа. Тэгэх дээ  “Сонгууль болж байна, мөн гө хийнэ”  гэдэг байсан” хэмээн мэдүүлжээ.

А.САРАНЗАЯА АЖЛААСАА ГАРСАН НЬ ТОХИОЛДОЛ БАЙВ УУ,  САНААТАЙ ҮЙЛДЭЛ ҮҮ

Н.Хүрэлсүх нарын хэрэгт Ерөн хий  сайдын охин А.Саранзаяа хол богдсон  нь дуулиан тарьж хэв лэ лийнх ний бай  болоод байгаа. ЗГХЭГ­ын даргаар  томилогдож бай сан хүргэн Дэнзэнтэй  холбоотой дуу лиан Ерөнхий сайдын  нэр хүнд унах эхлэлийг нь тавьсан.  Түүний араас янз бүрийн мэдээлэл  гарч байгаа. Сангийн яаманд  ажилладаг охин нь “Цэвэр агаар  сан”­гийнхны таван тэрбумын хэрэгт  холбогдож, сэжигтнээр татагдсан нь  үүнд нэрмээс болов. Тус яамны Төрийн  сангийн газрын Төлбөр тооцооны  хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж  байсан тэрбээр тус сангийнханд  хуурамч баримтаар их хэмжээний  мөнгө олгосон хэрэгт холбогдоод  буй юм. Түүний хэргийг “Цэвэр агаар  сан”­гийнхны хэргээс тусгаарла­ сан. Ингэхдээ “Бус дын нөлөөнд  автсан, шан харамж, хахууль авсан,  эсэхийг шалгах шаардлагатай” гэсэн  үндэслэлээр уг хэргийг ийн шийдсэн  байна. Алтан хуягийн Саранзаяагийн  тухайд то хиолдлоор хэрэгт хол­ богдсон байж ч болох. Үгүй ч байж  мэдэх. Түүний ажиллаж байсан хэл­ тэс нь төлбөрийн нэхэмжлэл, гэ рээ,  тушаал, хүсэлт, материал хүлээн авсан  акт, цалингийн цэс, товчоо зэргийг эх  хувиар нь хянаж нягтлаад баримт нь  үнэн зөв, бүрэн тохиолдолд гүйлгээг  нь хүлээн авч компьютерт шивдэг  аж. Дутуу баримт болон хуулбар  баримтаар гүйлгээ огт хийдэггүй юм  байна. Гэтэл А.Саранзаяа хуудуутай  баримтаар гүйлгээ хийхээр баримтыг  нь шивж, шилжүүлснээр “Цэвэр  агаар сан”­гийнханд их хэмжээний  мөнгө завших боломж олгожээ.  АТГ­ын Мөрдөн шалгах хэлтсээс  энэ нь санаатай үйлдэл үү, ажлын  хариуцлага алдаж, санамсаргүйгээр  хийв үү гэдгийг тогтоохоор ажил­ лаж буй юм. Тэрбээр хуудуутай  барим таар гүйлгээ хийснийхээ дараа  ажлаа саа гэнэт гарсан гэнэ. Энэ  нь сэжигтэй санагдсан тул хууль  хянал тын байгууллагынхан хэргийг  үргэлж лүүлэн нарийвчлан шалгахаар  болжээ.

“ЦЭВЭР АГААР САН”-ГИЙНХНЫ  ШИНЭ ХЭРЭГ ГЭЖ ЮУ ВЭ

Тус сангийн гүйцэтгэх захирал  Н.Хүрэлсүх, нягтлан бодогч М.Хулан  нартай холбоотой шинэ үйлдлийг  АТГ­т шалгаж эхэлсэн тухай бид өмнө  нь мэдээлсэн. Чухам ямар хэрэг, ба­ римт олдсоныг хууль хяналтын бай­ гууллагынхан нууцалж байсан юм.  Баттай эх сурвалжийн мэдээл­ лээр дээрх хүмүүс төрийн мөнгийг  илүү хэмжээгээр хувийн компанид  шилжүүлээд, улмаар сандаа буцааж  оруулалгүй хувьдаа авсан байх ма­ гад лалтай баримт олдсон аж. Ту­ хайл бал, зөвхөн нэг тохиолдол нь  гэхэд нийслэлийн Баянзүрх дүүр­ гийн VIII хороо, УС­15 орчмыг төв­ лөрсөн дулаан хангамжид холбох  төсөл гэнэ. Уг төслийг 2012 оны  тавдугаар сард хэ рэгжүүлж эхлэхэд  “Набсан” гэх ком пани гүйцэтгэгчээр  шалгарчээ. “Цэ вэр агаар сан”­гийн  удирдлага хийх ажлынх нь мөнгийг  тус компанид шилжүүлсэн байна.  Ингэхдээ тус компанид техникийн  хяналт тавих төсвийн хөрөнгийг нь  хамтад нь шилжүүлсэн гэнэ. Улмаар  1­2 хоногийн дараа “Техникийн  хя налт тавих мөнгийг хамтад нь  шил жүүлсэн тул буцааж бэл нээр  ол гоно уу” хэмээгээд мөн гийг нь  бэл нээр гаргуулж авчээ. Уг нь хууль  журмаараа бол тех ни кийн хяналт  тавих байгууллага нь тус даа, өөр  компани байх ёстой аж. Гэтэл  “Цэвэр агаар сан”­гийн гүй цэт гэх  захирал Н.Хүрэлсүх мөнгө шил­ жүүлэх баримтад гарын үсэг зурж,  М.Хулан гүйл гээг нь хийдэг байж.  Түүгээр ч зогсохгүй М.Хулан хувийн  ком па ниу даас бэлнээр мөн гийг нь  авч байсан гэх. Ингэхдээ тех ни кийн  хяналт тавих байгууллагад ч мөнгийг  нь давхар шилжүүлсэн байсан гэнэ.  Харин “Набсан” зэрэг хэд хэдэн  компаниас бэлнээр гаргуулж авсан  мөнгөө хэрхэн зарцуулсныг нь хууль  хяналтын байгууллагынхан тогтоо­ хоор ажиллаж буй юм байна. Тус сангийнхан техникийн хяналт  хийх мөнгийг ийм маягаар завшдаг  бай сан бололтой. Нэг ажлаас 100 сая  төг рөг зув чуулсан гэж тооцвол шүү­ хээр тог тоогдсон 5.1 тэрбумын хохирол нэмэгдэж, зургаан тэрбумд ч хүрч  магадгүй гэнэ.     

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.