Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МЭРГЭШСЭН 20 МЯНГАН ТҮШМЭЛ ТӨРИЙН АЛБАНААС “ХУЛЖЖЭЭ”

Шинэчлэлийн Засгийн газар 2012  оны сонгуулийн дараа дөрвөн яамыг  найм болгон “өндөглүүлж”, есөн яамыг  16 болгож өргөжүүлсэн. Хуучнаар  БСШУЯ, ЗТБХБЯ, ЭБЭХЯ, НХХЯ нэр­ тэйгээр үйл ажил ла гаа явуулж байхдаа  нийт 264 албан хаагч тай байсан бол  тус бүр тээ хоёр хуваагдаж, найм болж  үрж сэнийхээ дараа ажилтан нь 755­аар  тоологдож, 491 албан хаагчийг ши­ нээр төрүүлсэн бол бусад яам агентлаг,  улсын үйлд вэрийн газ рууд хэдийг  өлгийдөөд бай гаа вэ. Албаны зарим эх  сурвалж 220 мян гад хүрч байгаа гэж  мэдээлсэн. Хэ сэгтээ хайх рах эзэнгүй  орхигдож, хянал таас гарсан төрийн  албан хааг чид хэдээр нэмэгдэв, хэдэн  хүн халагдаж, хэдийг нэмж авсан ту­ хай эхний мэдээг Сангийн яам, Төрийн  албаны зөвлөл гаргажээ. Энэ тоо хэдэд  хүрснийг эх сур валжууд зөрүүтэй мэдээлэв.

2012 оны эхний хагас жилд  161 мян гаар тоологдож асан төрийн  ал бан хаагч 2014 оны нэгдүгээр сард  180.150 болон хүрээгээ тэлсэн байх  юм. Энэ бол Сангийн яамны гар гасан  тоо. Харин Төрийн албаны зөв лөл тө­ рийн албан хаагчийн нийт тоог 169.448  гэж үзжээ. Төрийн ал бан хаагч дын  бүртгэл, судалгааг хариуц даг хоёр бай­ гууллагын тоо зөрж байгаа ч за рим  яам ны дэр гэд шинээр байгуулагд сан  цөөн орон тоотой институт, зөвлөл гэх  жи жиг статустай байгууллагын ажил­ лагс дын цалин хөлсийг улсын төс вөөс  олгодог Сангийн яамны баримт илүү  бодитой байх. 2012 оны УИХ, Орон нутгийн сонгуулийн  дараа төрийн албаны бүтэц зохион байгуулалт  өөрчлөгдөж, төрийн албыг чиглэсэн механик  нүүдлийн улмаас Засаг албан хаагчдынхаа тоог  хянаж чадалгүй алдсан бололтой. Баримтаас  харвал 2008-2012 онд Засгийн газрын есөн яам  77 газар, 25 хэлтэс, 872 албан хаагчтай байсан.  Тэгвэл 2012 онд 16 болж нэмэгдсэн яамд  өнөөдөр 98 газар, 85 хэлтэс, 1549 орон тоотой  болжээ. Харин Засгийн газрын хэрэгжүүлэгч,  тохируулагч 43 агентлаг 27 болтлоо цөөрсөн  ч шинээр Худалдан авах ажиллагаа, Хөрөнгө  оруулалт, Тахарын ерөнхий газар гэх гурван  агентлаг байгуулсан.

Үүн дээр Улсын  үйлдвэрийн 14 газар нэмэгдэж, нийт 44  байгууллага салбарын яамдын шууд харьяалалд  үйл ажиллагаа явуулж байгаа юм. Ажиллагсдын  тоо өссөн үү гэхээс буураагүй. Тухайлбал, 2012  онд 43 агентлагт 3773 хүн ажиллаж байсан  бол өнөөдөр 43 байгууллага 3978 орон тоотой  болжээ. Үүн дээр төрийн өмчит компанид  ажиллаж буй 47 мянга орчим хүнийг нэмбэл  220 мянга руу дөхөж байгаа аж. Төрийн өмчит  компаниуд улсын төсвөөс цалинждаггүй,  аж ахуйн нэгжийн тооцоонд тулгуурлаж үйл  ажиллагаа явуулдаг. Гэсэн хэдий ч Засгийн газар  төрийн өмчийн компанийг олноор “төрүүлж”,  хувийн хэвшлийнхний ажлыг булаах болсон.  Дээрх компаниудыг ямар нэгэн байдлаар  татвар төлөгчдийн мөнгөнөөс хамааралтай  болгосон нь төрд данстай хүмүүсийн тоо өсөхөд  хүргэжээ.  2012-2013 онд нэг жилийн хугацаанд 11  мянга гаруй албан хаагч өөрийн хүсэлтээр  болон өөр ажилд шилжих нэрээр ажлаасаа  халагдсаныг хүснэгтээс харж болно. Тэдний  тал хувь нь “өөрийн хүсэлт” гэх улс төрийн  нөлөө, цэвэр дарамтаар ажлаа өгсөн байх юм.  Тэгвэл 2013-2014 онд мөн 11 мянга гаруй хүн  дээрх хоёр үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ. 

Ажлаас гарсан 20 мянган хүний оронд багаар  бодоход 30-40 мянган хүн шинээр төрийн  албаны босгыг давжээ. Өөрөөр хэлбэл, төр  салбарын яам, агентлаг, улсын үйлдвэрийн  газрыг удирдахаар улс төрийн томилгоо  өвөртөлж очсон сайд, дарга нарт төрийн  бодлого, залгамж халааг уламжилдаг 20 мянга  орчим мэргэшсэн түшмэдээсээ салсан гэсэн үг.  Нөгөө талаар өөрийн хүсэлтээр гэх боловсон  шалтгаанаар ажлаа өгсөн төрийн албан хаагчид  хуулийн дагуу зургаан сарын цалинтай тэнцэх  нэг удаагийн тэтгэлэг авсан байх юм. Зөвхөн  нэг хүний цалингийн дунджийг 500 мянган  төгрөг гэж үзвэл 20 мянган хүн улсын төсвөөс  нийт гурван тэрбум төгрөг гаргуулсан байж  таарна. Үүнээс харвал засаглалд нүүрлэсэн  боловсон хүчний завхрал төрийн байгууллагын  чадварыг сулруулахын зэрэгцээ төсвийн санг ч  бас нимгэлээд авчээ. 

Аль ч засгийн үед төрийн албыг УИХ,  Засгийн газрын гишүүд болон тэдний найз,  хань хамсаатан, ах дүү амраг садныг шингээсэн  “агуулах” болон хувирсан гэж шүүмжилдэг.  Төрийн алба данхайж, олон мянган албан  хаагчаар эгнээгээ тэлснээр боловсон хүчний  бодлого алдагдахад хүрч, энэ албаны залгамж  халаа, дэг жаяг эвдэгдэж, төрөөс баримтлах  ёстой бодлого, шийдвэр царцахад хүрээд байна.  Энэ шүүмжлэл УИХ-аар хэлэлцэж буй  “Давхар дээлийг дан болгох” хуулийн төсөлд  ээрэгдэж, бондын мөнгөний хуваарилалт,  зарцуулалтыг ил болгох шахалтад өртөж буй  Шинэчлэлийн Засгийн газарт хүндээр тусах  болов уу. УИХ-ын 2012 оны сонгуулиас хойш  Засгийн газар төрийн албанаас хэчнээн хүнийг  чөлөөлж, хэдэн хүнээр эгнээгээ тэлсэн тухай  мэдээллийг өнөөдрийг хүртэл дуулгаагүй  байгаа. Өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын  Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ, орон  нутгийн ИТХ-ын сонгуулийн дараа өөрчлөгдсөн  төрийн албаны бүтцэд хяналт тавих, шалгах  Ажлын хэсэг томилсон байдаг.

Энэ баг төрийн албаны бүтцэд  гарсан өөрчлөлтийг хянаж, төрийн  захиргааны байгууллагуудын  уялдаа холбоо, эрх зүйн  зохицуулалт, Монгол Улсын урт  хугацааны хөгжлийн бодлого  зорилт, Засгийн газрын мөрийн  хөтөлбөр, эдийн засаг нийгмийг  хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын  төсөвтэй уялдаж байгаа эсэх,  мөн УИХ-ын шийдвэр болон  Засгийн газрын тогтоол хэрхэн  хэрэгжиж байгааг шалгасан юм.  Тайлангаа энэ оны нэгдүгээр сард  гаргасан Төрийн байгуулалтын  байнгын хорооны Ажлын хэсэг  өнөөдрийг хүртэл дүгнэлтээ УИХ- аар битгий хэл Байнгын хорооны  хуралдаанаар хэлэлцүүлээгүй  явна. Байнгын хороо энэхүү дүгнэлтийг  хэлэлцэх хуралдаанаа зарлах гэж яарахгүй  байгаа нь “Давхар дээлийг дан болгох” хуулийн  төслийн сургаар огцрох эсэхээ шийдүүлж  магадгүй болоод буй Засгийн газар, зарим сайд  нарыг тойрсон хурцадмал байдлыг дэврээхгүй  гэж үзсэнтэй холбоотой бололтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.