Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хяналтын тухай хуулийн төслөөс Хүний амь, хүнс, хөдөлмөр болон хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хянана

 Өнгөрөгч намрын чуулганы хугацаанд УИХ-ын босгоор  “шагайгаад” буцсан Хяналтыг хэрэгжүүлэх тухай хууль буюу  мэргэжлийн хяналтын байгууллагад бүтцийн болоод үйл  ажиллагааны томоохон, зарчмын өөрчлөлт хийх төсөл энэ  удаагийн чуулганд Хяналтын тухай хууль нэрээр зүсээ хувирган  орж ирээд буй. Энэхүү төслийг төрөөс иргэн, хуулийн этгээдийн  үйл ажиллагаанд тавьж байгаа бүх төрлийн хяналтыг нэг  стандартад оруулахын тулд шаардлагагүй заримыг нь зогсоож,  төсөлд дурдсанаар “эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлэх  зорилгоор” боловсруулсан аж. Энэ нь “Бизнес эрхлэгчдэд  мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг, сэрэмжлүүлдэг,  алдаа, зөрчлийнх нь шалтгааныг арилгахын төлөө эрсдэлтэй аж  ахуйн нэгжүүдтэй тулж ажилладаг хяналтын шинэ тогтолцоо,  арга дадлыг бий болгоно” хэмээн Шадар сайд Д.Тэрбишдагва  тодорхойлсон. Ингэснээр бараг салбарын хууль болгоноор  шинэ хяналтын чиглэл бий болгодгийг зогсоож, улмаар эл  хуульд зааснаас өөрөөр төрийн байгууллага, албан тушаалтан  хянаж, шалгах нэрээр зоргоороо аашилдгийг болиулна гэж  санаачлагчид нь онцолж байсан. Нөгөө талаас өмнө нь өргөн  баригдсан төслийн нэр нь үзэл баримтлал, агуулгатайгаа  нийцээгүй гэдэг шүүмжлэлийг залруулсан хувилбар нь энэ аж.  Нэг дор төвлөрч, зарим тохиолдолд “данхайсан” хэмээн  2003 оноос хойш шүүмжлүүлж ирсэн одоогийн бүтцийг энэхүү  төслөөр ерөнхийд нь задалж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл,  хяналтын нэгдсэн байгууллагын харьяанд хүний амь нас, эрүүл  мэнд болон хүрээлэн буй орчин, хүнс болон хөдөлмөрийн  аюулгүй байдлыг хангахтай холбоотой чиг үүрэг нь үлдэж,  бусад нь холбогдох яам, агентлагийн мэдэлд шилжих гэнэ.  Тиймээс ч холбогдох 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар  дагалдах хуулийн төслүүдийг өргөн бариад буй. Харин хяналтыг хэрэгжүүлэгч хамгийн гол хүн болох  Улсын байцаагчийн сахилга, ёс зүйн хариуцлагыг дээшлүүлэх,  хариуцлага хүлээлгэх заалтуудыг төслийн 23 дугаар зүйлд  тусгажээ. Тухайлбал, шалгуулагчаас аливаа хэлбэрээр шан  харамж авах, түүнтэй үгсэн хуйвалдах, зөрчил, шалтгаан  нөхцөл, нотлох баримтыг нь нуун дарагдуулах, нотлогдоогүй  байхад ашиг хонжоо олох, хувийн өш хонзон авах зорилгоор  шалгуулагчийг буруутгах, дарамтлахыг улсын байцаагчийн  үйл ажиллагаанд хориглохоор тусгасан байна. Угаасаа төслийн  энэ хэсэг нь намрын чуулганаар орж ирэхдээ гологдож,  ийнхүү засварласан нь энэ. Түүнчлэн хяналтыг хяналттай  хэрэгжүүлэхийн тулд аж ахуйн нэгжид нэг жилийн хугацаанд  хийх шалгалтын үргэлжлэх хугацааг тогтоожээ. Хяналтын  байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдийн санал бодлыг  тандах үүднээс ЗГХЭГ-ын дэргэд Зөвлөл ажиллах юм байна.
 
 
23 ДУГААР ЗҮЙЛ. УЛСЫН БАЙЦААГЧИД ХОРИГЛОХ ЗҮЙЛ
23.1. Төрийн албаны тухай хуулиар төрийн албан хаагчийн 
үйл ажиллагаанд 
хориглохоор зааснаас гадна улсын байцаагчийн үйл 
ажиллагаанд дараах зүйлийг 
хориглоно: 
23.1.1. хуульд зааснаас бусад тохиолдолд шалгалтыг 
удирдамж, хяналтын 
хуудасгүйгээр хийх;
23.1.2. Улсын байцаагчийн акт, дүгнэлт, албан шаардлага 
болон бусад 
баримт бичгийн хэвлэмэл хуудас, маягтыг дураараа хэвлэн 
ашиглах, хүчингүй буюу хуурамч хуудас хэрэглэх;
23.1.3. Гарын үсэг зурж эцэслэн баталгаажуулаагүй улсын 
байцаагчийн акт, 
дүгнэлт, албан шаардлага, бусад баримт бичиг, илтгэх 
хуудсыг шалгуулагч иргэн, 
хуулийн этгээдэд урьдчилан танилцуулах, зөвшөө рүүлэхээр 
албадах;
23.1.4. Гарын үсэг зурж баталгаажуулсан акт, дүгнэлт, 
албан шаардлага, 
бусад баримт бичгийг засварлах, өөрчлөх;
23.1.5. Шалгуулагч этгээдээс хууль тогтоомжид заагаагүй 
баримт бичиг, 
мэдээлэл шаардах;
23.1.6. Шалгуулагч этгээдийн зардлаар аялах, жуулчлах 
зэрэг аливаа хэлбэрээр шан харамж авах;
23.1.7. Шалгуулагч этгээдтэй үгсэн хуйвалдах, ая тал 
засах, зөрчил, түүний 
шалтгаан нөхцөл, нотлох баримтыг нуун дарагдуулах, 
дутагдлыг хаацайлах;
23.1.8. Нотлох баримтаар тогтоогдоогүй байхад ашиг 
хонжоо олох, хувийн 
өш хонзон авах зорилгоор шалгуулагч этгээдийг буруутгах, 
дарамт шахалт 
үзүүлэх,бусдад давуу байдал олгох, бодит байдалд 
нийцэхгүй дүгнэлт гаргах.
23.2. Энэ хуулийн 23.1-г зөрчсөн нь улсын байцаагчийг 
ажлаас халах үндэслэл 
болно. 
 
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.