Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ховордсон амьтан идвэл 10 жил хорино

 Ховор, нэн ховор, устаж болзошгүй зэрэг ангилалд багтсан ан амьтдыг хоол хүнсэндээ хэрэглэвэл 10 хүртэлх жилээр хорих тухай хуулийн заалтыг БНХАУ-ын эрх баригчид байгаль хамгааллын тухай хуулиндаа нэмжээ. Хэдийгээр ховордсон амьтны мах, эд эрхтэнийг өөрөө идээгүй байсан ч идэх гэсэн хүмүүст тэднийг худалдсан, дамжуулсан бол мөн гурван жил хорих гэнэ. Хятадын Засгийн газрын албан мэдээнд дурдсанаар тус улсад устаж мөхөх аюулд тулсан нийт 420 төрөл зүйлийн амьтан байдаг аж. Хүмүүсийн сайн мэдэх Азийн хар баавгай, панда буюу хулсны баавгай, панголин зэрэг амьтан хамгаалалтад багтсан амьтдын жагсаалтад бичигдсэн байна. Хятад улс зэрлэг ан амьтны эд эрхтэнийг хоол хүнсэндээ хэрэглэдэг гэх үзүүлэлтээр дэлхийд нэгд ордог аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.