Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРИАЛАВ

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал Төрийн баялгийн сангийн институтаас 4 дүгээр сарын 22-23-нд Хонконгт зохион байгуулсан “Институтын сангийн чуулга уулзалт, Ази тив 2014” олон улсын чуулга уулзалтад оролцлоо.  Төрийн баялгийн сангийн институт нь Засгийн газрын оролцоотой хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулалтын эрсдэл, засаглал, худалдаа, эдийн засаг болон төрийн хөрөнгө оруулалтын бодлогын асуудлуудыг судлан, хэлэлцүүлэг зохион байгуулдаг дэлхийн тэргүүний байгууллага юм. 

Хонконгт зохион байгуулсан энэ удаагийн чуулга уулзалтаар Ази тив дэх хөрөнгө оруулалтын боломжууд болон сорилтууд, бодит хөрөнгө оруулалтыг судлах, бодлого боловсруулах, хөрөнгө оруулалтыг болон хөрөнгө оруулагчийг хамгаалах зэрэг чухал асуудлыг дэлхийн томоохон 100 гаруй хөрөнгө оруулагч хэлэлцлээ.  Чуулга уулзалтад Хятадын хөрөнгө оруулалтын корпораци, Канадын тэтгэврийн сан, Европын Төв банк, Инвест Хонконг, Хонконгийн Худалдааг хөгжүүлэх зөвлөл, Солонгосын хөрөнгө оруулалтын корпораци, Ираны Үндэсний хөгжлийн сан зэрэг олон улсын төрийн болон хувийн хөрөнгө оруулалтын сангуудын удирдах түвшний төлөөлөгчид оролцов.   

Р.Амаржаргал гишүүн уг арга хэмжээнд хүндэт зочноор уригдан  Ази тив дэхь хөрөнгө оруулалтын боломжууд болон сорилтууд хэлэлцүүлэгт оролцож, чуулга уулзалтын хаалтын үгийг хэллээ. Тэрбээр Монгол Улс хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль, Хөрөнгө оруулалтын сангийн болон Үнэт цаасны хууль зэрэг чухал эрх зүйн баримт бичгүүдийг Улсын Их Хурлаас баталсан тухай мэдээлж, чуулга уулзалтад оролцсон дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдад хандан Монголд хөрөнгө оруулахыг уриалав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.