Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.Зоригт: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв

 Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар О.Баасанхүү гишүүнээс өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн.  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр Байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, С.Эрдэнэ, Я.Содбаатар нарын гишүүд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Тамхины хяналтын тухай хууль нь хэт нэг талыг барьсан хатуу заалттай, шинээр нэмэгдсэн заалтууд нь амьдралд хэрэгжих боломж багатай тул уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан юм. 

Мөн хуралдаанаар гишүүд тамхи татах цэг байгуулах асуудлаар нэлээд маргалдаж, зарим нь сонирхлын зөрчилтэй гэдгээр картаа сугалж, танхимаас гарсан юм.  Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Зоригтоос энэ хуулинд ямар байр суурьнаас хандаж байгаа талаар тодруулахад “Энэ санал зөв үү гэвэл зөв. Үйлчилгээ эрхэлдэг албан байгууллага, олон нийтийн газар тамхи татах нэгдсэн цэгтэй байх хэрэгтэй. Харин 500 алхам гэдэг нь буруу байх. Түүнийг нь метрээр зохицуулах хэрэгтэй. Миний хувьд тамхи татдаг учраас ийм өрөө байгаасай л гэж хүсдэг.  Гэхдээ энэ хуулийг хэлэлцэхэд тамхи татдаг хүний хувьд саналаа өгчих гээд байсан учраас хурлыг дуусгалгүй гараад ирлээ. Хэдийгээр санал хураалтад оролцохгүй ч би хувьдаа энэ хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа.

Тамхины тухай хуулинд олон нийтийн газраас 500 метрийн зай дотор зарж болохгүй гэсэн хууль хэрэгжихгүй байна шүү дээ. Ялангуяа газар нутгийн хувьд жижигхэн хөдөөгийн сум, суурин газруудад бүр ч хэрэгжихгүй байгаа. Иймд тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв гэж бодож байна” гэв. 

 

 

                                                                                                                                                        Оллоо.мн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.