Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИХ МАСТЕР Б.ХАТАНБААТАР ТҮРҮҮЛЭВ

 Төр, нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсан Монголын шатрын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа “Их мастер” төсөл санаачилж хэрэгжүүлсний үр дүнд Монгол улс Б.Хатанбаатар, Д.Шаравдорж, Б.Мөнгөнтуул, Т.Түвшинтөгс, Ц.Батчулуун, Б.Гүндаваа нарын зургаан их мастертай болоод байна. “Зориг” сан, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран дөрөв дэх жилдээ “Монгол ухаан-2014” шатрын ОУТ-ийг энэ сарын 18-20-нд зохион байгууллаа. Эмэгтэй, эрэгтэй, хөвгүүд, охид болон ахмад эмэгтэй,эрэгтэй шатарчдын ангиллаар зохиогдсон тус тэмцээнд 194 шатарчин өрсөлдлөө. Энэ тэмцээнд түрүүлсэн их мастер Б.Хатанбаатарын бэлтгэл тун сайн байгаа бололтой. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө улсын аваргаас тав дахь мөнгөн медалиа хүртсэн билээ.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

Эрэгтэй:

1.ИМ Б.Хатанбаатар

2.ФМ С.Ган-Од

3.СМ Б.Галмандах

4.ИМ Антон Шомоев

5.ФМ У.Насанжаргал

Эмэгтэй:

1.ФМ У.Лхамсүрэн

2.ФМ Б.Янжинлхам

3.О.Өлзийхишигжаргал

13 хүртэлх насны хөвгүүд:

1.Ц.Ашид

2.ФМ Э.Баасансүрэн

3.Ц.Тэнгис

Охид:

1.ФМ Т.Мөнхзул

2.Д.Хонгорзул

3.Б.Цолмон

50-иас дээш нас, эрэгтэй:

1.ОУМ Л.Мягмарсүрэн

2.ФМ Ж.Лхагва

3.ДМ Д.Дамдин

Эмэгтэй:

1.ДМ Д.Сэржмядаг

2.ФМ Ш.Батцэнгэл

3.СМ Д.Соёлмаа

Тэмцээний үеэр манай сурвалжлагч ОХУ-ын их мастер Алексей Шомоевтай уулзсан байна.

-Манай уншигчдад шатрын замналаасаа танилцуулахгүй юу?

-Би 1981 онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотноо төрсөн. Аав ээж маань таван настайгаас минь шатрын спортоор хичээллэх эхлэлийг тавиулсан. Москва хотноо хичээллэх хувь тохиосноор шатрын спортоор тууштай хичээллэсэн. Өсв өр, залуучуудын дунд зохиогдох тэмцээн уралдаанд тасралтгүй оролцсоны дүнд ур чадвар маань огцом ахиж, багш дасгалжуулагч нарын анхааралд өртөж,амжилт дээшилсэн. Сургуулиа дүүргээд төрөлх Улаан-Үд хотноо ирсэн ч, тамирчны хувьд идэвтэй шатраар хичээллэж,дээд лиг, нэгдүгээр лиг болон бүс ,тойрог, сонгон шалгаруулах тэмцээнд оролцсоор байна.

-Таны үзүүлсэн хамгийн том амжилт гэвэл?

-2012 онд зохиогдсон ОХУ-ын дээд лигийн шилдэг шатарчдын сонгон шалгаруулах тэмцээнд оролцож байлаа. Европын улс орнууудад зохиогдсон цөөнгүй олон улсын тэмцээнд оролцоод байна. Танай оронд ирж Чин ван Ханддоржийн нэрэмжит ОУТ-д оролцож билээ.

-Та 2003 онд Буриадаас олон улсын их мастер цолыг хүртсэн анхны шатарчин?

-Миний шатрын амжилтыг үнэлж надад FIDE 2013 онд шатрын олон улсын их мастер цол олгосон. Олон улсын чансаа маань 2372 оноо.

-Та Буриадын өсвөр, залуу шатарчидтай хичээллэж байгаа талаар юу хэлмээр байна?

-Буриадын шатрын холбоонд ажиллаж тамирчин бэлтгэх үйлсэд хүчин зүтгэж байна. ”Урамтай шатар” холбооны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгстэй ойр дотно байнгын харилцааатай. Улсын дөрвөн удаагийн аварга,их мастер Б.Гүндаваатай дотно.Түүнчлэн их мастер Ц.Батчулуун,Т. Батчимэг нартай сайхан харилцаатай.

-Монголын тамирчдын талаар?

-Монголчууд төрөлхийн авьяаслаг, оюунлаг хүмүүс. Монголын өсвөрийн тамирчдын амжилт өндөр байна. Өсвөрийн тамирчдыг мэргэжлийн дасгалжуулагчдаар системтэй бэлтгүүлэх нь амжилт үзүүлэх эхлэл болно.

-Таныг ойрын үед ямар тэмцээн хүлээж байна?

Ирэх зургадугаар сард ОХУ-ын шатрын дээд лигийн тэмцээн зохиогдоно. Энэ тэмцээнд оролцох эхний болзлоо хангаад байна. Хот, муж, хязгаар, бүсийн сонгон шалгаруулах тэмцээнд гэхэд л ихэнх нь их мастер цолтой шатарчид өрсөлддөг. 2015 онд тус холбоотой хамтран Улаанбаатар хотноо Монгол туургаатан шатарчдын анхдугаар их наадмын хүрээнд олон улсын тэмцээн зохион явуулахаар төлөвлөсөнд баяртай байна.

 

Д.ГЭНЭЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.