Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Сочи-2014” олимпоос 800 сая рубль “унагажээ”

Сочи хотод болж өнгөрсөн өвлийн олимпийн орлого нь зарлагаасаа 800 сая рублиэр давсан байна. ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козак ийн мэдэгдэв. Сүүлийн 10 жилд олимпийн тоглолт зохион байгуулсан улсдаа ашиг өгч байгаагүй гээд бодвол энэ нь томоохон амжилт юм. 2007 онд Сочи хот ОУОХ-нд мэдүүлгээ өгч байх үед олимпийн тоглолтын нийт өртгийг 314 тэрбум рубль гэж тооцоолж байжээ.

2013 оны хоёрдугаар сарын эхээр энэ зардлыг 1.526 их наяд рубль (тухайн үеийн ханшаар 51 тэрбум доллар) гэж мэдэгдэж байлаа. Гэтэл 2014 оны эхээр ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев олимпийн тоглолтод бэлтгэх зардлыг 50 тэрбум доллар гэж хэлсэн. 43 тэрбум орчим долларыг авто болон төмөр зам тавих, гүүр, хонгил барих, ус дамжуулах шугам бий болгох, эрчим хүч зэрэгт зарцуулжээ. Олимпийн бэлтгэл ажилд хөрөнгө оруулагчдын нэг Олег Дерипаска 50 тэрбум доллар зарцуулсанд эргэлзэж, 27-29 тэрбумыг зориулсан гэж үзэж байна.

Ванкуверт болсон өмнөх олимпийн тоглолт ашиггүй байгаагүй ч орлого нь санаснаас бага байжээ. Эхний байдлаар өртөг нь 1.4 тэрбум евро байснаа үр дүн нь 4.2 тэрбум евро болсон юм. Гэхдээ л долоон сая евро олохоор зохион байгуулагчид тооцож байсан ч 700 мянга орчим еврогийн ашиг олсон байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.