Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ТОМ ЦОМ”-Д Т.БАТЧИМЭГ “ЗОДОГЛОЖ” БАЙНА

 Олон улсын шатрын холбоо ФИДЕ-гээс зохион байгуулдаг дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын “Том цом”-ын цуврал дөрөв дэх тэмцээн ОХУ-ын Ханты-Мансийскт эхэллээ.  Энэ тэмцээн гурав дахь жилдээ үргэлжилж байгаа юм. Тэмцээнд дэлхийн шилдэг 18 эмэгтэй шатарчин өрсөлддөг уламжлалтай. Нэг шатарчин цуврал тэмцээний дөрөвт нь оролцон өрсөлдөх  эрхтэй. Цувралын нэг тэмцээнд дэлхийн 12 шилдэг эмэгтэй шатарчин тойргоор  тоглодог дүрэмтэй. Нэг цуврал тэмцээний шагналын сан  60 мянган евро бөгөөд эхний найман байр эзэлсэн шатарчид мөнгөн шагнал хүртдэг.

“Том цом”-ын эхний гурван цуврал 2013 онд Швейцарийн Женев, Армений Дилижан, Узбекистаны Ташкент хотноо тус тус зохиогджээ. Ханты Мансийскийн тэмцээн энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ. “Том цом”-ын эхний гурван тэмцээний  нийлбэр дүнгээр Энэтхэгийн их мастер Конеру Хампи 320 оноогоор тэргүүлж байна. Тэрбээр өмнөх гурван цуврал тэмцээнд түрүүлсэн юм. Хоёрт Гүржийн их мастер Бела Хотенашвили бичигдэж байна.  Тав дахь цуврал Гүржийн Тбилиси хотноо болох бол төгсгөлийнх нь манай улсын Орхон аймгийн Эрдэнэт хотноо болох юм.

Ханты-Мансийскт Хоу Ифань, Жао Сюэ (Хятад), Александра Костенюк, Татъяна Косинцева, Ольга Гире (ОХУ), Екатерина  Лагно, Анна Ушенина (Украин), Анна Музычук (Словени), Антуанета Стефанова (Болгар), Нафиса Муминова (Узбекистан) нарын дэлхийн шилдэг эмэгтэй шатарчидтай манай улсын их мастер Түвшинтөгсийн Батчимэг өрсөлдөж байгаа билээ.  Одоогоор хоёр өргийн тоглолт болоод байгаа бөгөөд их мастер Т.Батчимэг Украины Анна Музычук, БНХАУ-ын Хоу Ифань нарт ялагджээ. 

Тодруулга: Их мастер Т.Батчимэг “Том цом”-ын хоёр цувралд оролцоод байгаа бөгөөд өнгөрсөн оны зургадугаар сард Армений Дилижан хотод болсон гурав дахь цувралд VII байр эзэлсэн юм. Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын чансааг одоогоор дэлхийн аварга, ОХУ-ын их мастер Александра Костенюк 2527 оноогоор тэргүүлж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.